- Дунсиань монголчууд гэж хэн юм бэ. Хаана амьдардаг, хичнээн хvмvvс байдаг юм бэ?
- Дунсиань монголчуудийн тvvхийг vзвэл Монголын эзэнт гvрэн буюу Чингэс хааны их цэргийн байлдан дагууллын vед vлдэж хоцорсон хvмvvсийн vр хойчис юм. 1927 онд Чингэс хаан хамгийн сvvлийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр замд Хатан голын эрэг дээр шархадсан цэргvvдийнхээ зарим хэсгийг vлдээгээд цааш аян дайнаа vргэлжлvvлсэн. Тэнд vлдсэн монгол цэргvvдийн vр хойч єдгєє Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсианчууд юм. Єдгєє тэд 541 мянган орчим байна. Ислам шvтлэгтэй. Далайн тvвшнээс дээш 3800-5000 метрийн єндєрт оршин суудаг хvмvvс. Дунсианьчуудын оршин суудаг муж нутаг 2002 оноос нээлттэй бvс нутаг болсон. Торгон замын алдарт Линшиа суурингийн зүүн хэсэгт суурьшиж үлдсэн болохоор Дунсиань буюу “Дорно зүгийн суурин” гэсэн утгатай нэр.
-Алтайн язгуурын дундад эртний монгол хэлээр ярьдаг. Идэхийг цєлмєх, уурлахыг хуукрах, инээхийг баярлан инээх, адагу,vхэрэ, тэмэгэ, имага, хони, нигэ, хояар, гурба гэх мэтээр монгол бичгийн дуудлага шиг монгол хэлтэй. Тэднийн бараг 99 хувь нь ислам шvтлэгтэй гэж яригддаг.
Тэдний тvvх домогт єгvvлдгээр Чингэс хаан Хатан голын эрэг дээр цэргvvдээ vлдээхдээ эргэж ирээд аваад явна гэжээ. Харин замдаа их хаан нас барсан шvv дээ. Дунсиань монголчууд одоо хvртэл монголчуудыг євєг дээдсээ гэж хvндэлж, хvлээж, харж суудаг хvмvvс. Анх тэнд vлдэхдээ нvvдлийн соёл иргэншилтэй, мал малладаг байсан. Найман зуун жилийн турш тvvхийн хатуу нугачаанд, олон хаад, олон засаглалын буулга дарамтан дор амьдрахдаа суурин соёлтой, тариачин ахуйтай болсон байна. Мэдээж, тvvх олон янзаар єєрчлєгдєж, олон янзаар ард тvмэн хувирсаны нэг жишээ нь энэ хvмvvс юм.
-Таны хувьд анх хэзээ тэнд очиж байв. Яагаад тэд ислам шашинтай болсон юм бол…
-Бид 2002 оноос Дунсиань руу судалгааны ажлаар очсон. Миний хувьд тvvнээс хойш гуч гаруй удаа очжээ. Очих бvртээ монгол домог, хууч яриа, монгол хэллэг, зан заншлыг мэдэрдэг. Гэхдээ нэг онцлог нь исламыг шvтлэгтэй монголчуудын хувьд монгол угсаатны хувцас, хэл яриагаа авч vлдсэн тохиолдол маш бага байдаг. Яагаад исламын шvтлэгтэй болсон гэдгийг олон янзаар тайлбарладаг л даа. Чингэс хааны байлдан дагууллаас vлдсэн гэдгийг тэд єєрсдєє ярьдаг. Гурав дахьч орны судлаачид хэлдэг. Зарим нь Сvбээдэйн цэргийн хойчис гэдэг. Зарим нь ч монгол биш гэдэг. Гэхдээ ингэж хэлж vнэхээр болохгvй. Тэд бол гарцаагvй монголчууд. Тухайн vед Торгоны зам зам дагуу ислам шашны нєлєє маш хvчтэй байсан. Монголчуудын эзэлсэн улс гvрний ихэнх нь ислам шvтлэгтэй байсан шvv дээ. Vлдэж хоцорсон нутаг дэвсгэр, ард тvмний нєлєє их байсан биз ээ.
-Ислам шvтлэгтэй болохоор тэдний боловсрол, амьдрал ахуй нь маш дорой. Исламын сvнни урсгалыг дагадаг. Хvvхдvvдийн бараг 80 хувь нь кораны сургуульд сурдаг. Ихэнх тосгоны хvмvvс шvдний оо, нvvр гарын саван зэргийг бараг л мэдэхгvй дээ. Угаалгын нунтгаар гар нvvр, аяга таваг, хувцас хэрэглэлээ бvгдийг нь угаачихдаг.
-Таныг тэнд очиход ямархуу байр байдалтай хvмvvс угтдаг вэ?
- Гансу мужийн Ланжоу гэдэг хотоос 120-иод км-ийн алсад суудаг. Яг тэдний төвлөрөн суугаа нутгийг Дунсиань хэлээр Сунамба гэдэг. Би тэр vгийг сумын тєв л гэж орчуулдаг юм. Утга нь ч тийм. Сунамба дээр буухад Монголын хєдєєгийн суурин дээр очсон юм шиг л сэтгэгдэл тєрнє. Гайхалтай шvv, долоо найман зуун жилийн турш яг тэр угсаатны онцлогоороо байгаа хvмvvс. Бидний аав ээж, ах дүү шиг л тийм дvр тєртэй хvмvvс. Хятадуудаас эрс єєр тєрхтэй. Перс, Араб, Хятад, сvvлийн vед Уйгуртай угсаатныхаа хувьд их холилдож байгаа. Хэлэнд нь араб, перс, хятад vг олон байдаг. Би бараг 70 гаруй Дунсиань сууринд очсон. Миний уулзсан Дунсиань хvмvvсийн дийлэнх нь хятад хэл мэддэггvй. Тэр их том гvрний дунд амьдарч байж найман зуун жил монгол хэлээрээ яриад vлдсэн, найман зуун жилийн ємнєх соёл иргэншил, ахуй байдал, ойлголттойгоо байгаа хvмvvс. Монголчуудыг єнєєдєр ч гэсэн морио унасан хэвээрээ гэж боддог. “Манай настан єнгєрєхдєє Биднийг ирээд аваад явна гэж хэлсэн. Ирж авах болоогvй юу” гэсэн ойлголт, хvлээлт, уламжлал одоо ч байдаг.
-Нийгмийн байдал нь…
-Нийгмийн байдлын хувьд их хэцvv. Ямар ч vржил шимгvй єндєрлєгт, олон зуун жил тариа тарьж амьдарч байна. Нэг ч жил хєрс, газраа єнжєєлгvй шvv. Єглєє дєрвєн цагт босоод таван ширхэг тємс иддэг. Єдєр нэг цагийн vед гурван чанасан тємс, орой долоо найман цагийн vед тємстэй гурилтай шєл иднэ. Хамгийн чинээлэг айл дєрвєн хоньтой. Монголд нэг айл мянган хоньтой гэвэл тэд бараг гомдоно, vнэмшихгvй худлаа ярьж байна гэж бодно. Хоёр гурван тахиатай бол боломжийн амьдралтай айл. Нэг vхэртэй айл бол нэлээн чинээлэгт тооцогдоно. Миний очсон хамгийн баян айл бол дєрвєн хоньтой, нэг vхэртэй, гурван тахиатай байсан. Энэ чинээлэг айл нь хамба лам нь. Сургууль боловсрол гэдэг зvйл нь ер байхгvй. Сvvлийн vед арай нээлттэй болж, хvvхдvvд есдvгээр анги тєгсєж байгаа.
-Тэд монголчуудын талаар хэр ойлголттой байдаг юм бол…
-Долоон зуун жилийн ємнє ямар хууч яриатай vлдсэн яг л тэр яриатайгаа. Єєр ямар ч мэдээлэл байхгvй. Монгол гэдэг тусгаар улс дэлхийн цээжинд хєгжиж дэвшиж байгаа, байлдан дагуулал нь зогссон гэх мэт ойлголт тэдэнд байхгvй. Одоо ч гэсэн морио унаад дэлхийд байлдан дагууллаа vргэлжлvvлээд явж байгаа, хэзээ нэгэн цагт эргэж ирээд биднийг авна гэсэн ойлголттой. Настай хvмvvсийн хувьд ийм найдлага асар их байдаг нь ажиглагддаг. Сvvлийн найман жилийн турш тэнд очиж байгаа болохоор Дунсиань хэл харьцангуй сурч байна. Дунсиань хэлээр нь настнуудтай юм ярихад тэд уйлдаг шvv. Хэнд ч хэрэггvй болсон бидний хэлээр яагаад гадаад хvн, тэр дундаа монгол хvн сурч ярьж байна вэ. Яагаад биднийг ингэж сонирхож байна, бид хvмvvст хэрэгтэй юм уу, биднийг хаячихсан гэж боддог шvv дээ гээд л уйлдаг.
-Анх очихдоо тэдэнтэй ямар хэлээр ойлголцож байв даа?
-Анх очиход хэцvv байсан. Гэхдээ тэд нар ногоон єбсєн-ногоон євс, наран мандажу-нар мандаж, алим-ун мот-ун гэх зэргээр ярина. Их бvдэг бадаг ойлгоно л доо. Гурав дєрєв хоноод, байнга сонсоод ирэхээрээ нээрээ монгол vг мєн байна гэж ойлгодог. Одоо бол бид Дунсиань хэлээр чєлєєтэй ойлгоно. Монголчууд долоон зуун жилийн ємнє яг л ингэж ярьдаг байсан байх даа гэж санагддаг. “За цєлмє цєлмє, цөлмөөд хунтар” гэх ч юм уу яг морио унаад давхиж байгаа мэт их эрэмгий єнгє аястай ярина.
-Монгол хvн ирлээ гэхэд тэд яаж угтаж байна вэ?
-Эхний жилvvдэд их гайхаж эргэлздэг байсан. “Яагаад хэнд ч хэрэггvй vндэстнийг та нар зорьж ирж байгаа юм. Биднийг долоо найман зуун жилийн ємнє голоод орхиогvй бил vv, эргэж ирнэ гээд ирээгvй шvv дээ” гэнэ. Тухайн vед хаан нас барсан тухай их олон жилийн дараа сонсжээ, тэд. Нас барсан гэдгийг нь мэдэлгvй нэг хэсэг vе нь єнгєрсєн. Дараа нь нэг хэсэг vе нь эргэж ирээд авна гэж ярьсаар байгаад домог болчихсон. Одоо залуус нь “Хаана байна, эргэж ирнэ гээд байсан хvмvvс” гэж настнуудаасаа асуудаг тэд нь “Авнаа авна, нэг л єдєр” гэж хариулдаг. Ийм л ард тvмэн юм даа. Тосгоны хамгийн настай хvн нь нас барахынхаа ємнє бvх хvмvvсээ цуглуулж байгаад “Бид Монголын хойчис шvv. Эндээсээ нvvлгvй хvлээгээрэй” гэдэг ч юм уу захиас сургаалиа хэлдэг байж. Яг газар дээр нь очоод тэднээс энэ тухай сонсохоор омогшмоор, уйлмаар, гашуудмаар байдаг даа. Зарим газар настай хvмvvс баадантай юмаа бариад хамт Монгол явна гэж зvтгэнэ.
-Дагаж байгаа хэрэг vv?
-Монголоос ирсэн гэхээр “нээрэн vv” гэж их асууна. Тусгаар монгол улсын иргэн гэж тэдэнд арай гэж ойлгуулна. Тэгэхээр “бид одоо явна. Эргэж ирж авна гэж хэлсэн биз дээ” гээд баадантай хувцсаа бариад ирдэг. Хил гааль, виз гэх зэргээр тайлбарлахаар тэд гомдоно. Бидний нийтлэл, нэвтрvvлгийн дараа хvмvvс “тэднийг авчиръя, нийлvvлье” гэдэг. Бид ингэх гэж энэ сэдвийг дэлгэж тавиагvй. Монгол нь монголоо хаана байдгийг мэдээсэй. Чингэс хааны дараа тvvх яаж vргэжилсэн юм бэ гэдгийг л vзvvлэхийг зорьж байна. Чингэс болоод тvvний vр сад дэлхийн хаа сайгvй олон монголчуудыг vлдээсэн. Vvнийг бид мэдэх ёстой гэдэг vvднээс энэ ажлаа эхлvvлсэн.
- Дунсиань монголчууд боловсрол их бага гэж та тvрvvн ярьж байсан. Тэнд их, дээд сургууль гэж байна уу?
-Дээд сургууль байхгvй. Хамгийн дээд боловсрол нь есдvгээр анги. Айлууд ихэвчлэн эрэгтэй хvvхдvvдээ дєрєвдvгээр анги тєгсгєдєг. Эмэгтэй хvvхэд сургуульд сурах тэдний заншлаар сайхан зvйл биш. Хорин эмэгтэй хvvхэд байлаа гэхэд нэг нь л дєрєвдvгээр анги тєгсвєл дээд vзvvлэлт болно. Тэд нар хэдхээн газарт очиж алт ухах зэргээр ажил хийнэ. Сvvлийн жилvvдэд харьцангуй нээлттэй болсон учраас Шинжаанд очдог болсон. Хаа нэг зарим айл хvvхдээ Ланжоугийн их сургуульд сургадаг болсон гээд нааштай зvйл бас гарч байгаа. Дєнгєж найман жилийн ємнєєс дэлхий ертєнцтэй харилцаж эхэлж байгаа тэдний хувьд бэрхшээлтэй зvйл асар их бий. Бид очихдоо ядаж оо, сойз гэж ийм юм байдаг гэдгийг тайлбарлах, боловсрол гэж ямар чухал зvйл болохыг бага багаар ойлгуулахыг хичээдэг. Одоо манай тєслийн хvрээнд Дунсиань хэлний бичгийн хэлийг зохиох олон улсын багт ажиллахаар мэргэжилтнээ бэлтгэж байна.
-Сонирхолтой юм. Тэгээд ямар бичиг бий болох юм бэ?
- Дунсиань бол алтайн язгуурын дундад эртний монгол хэл. Англи галиг дээр Дунсиань хэлийг зохиож байна. Монгол угсаатны хэлийг зохиоход заавал монгол хvн байх ёстой гэдэг vvднээс манай байгууллагаас хэл зохиох багт орж ажиллах гэж байгаа. Бvр алга болчоогvй дээр нь ядаж хэл яриаг нь галиглаж буулгах гэх зэрэг ажлыг чадах хэмжээгээрээ хийж байна даа.
Зарим Дунсиань суурингуудад харилцаа холбоо бага, тог, халуун хvйтэн ус байхгvй. Хєгжил дэвшлээс асар хол хvмvvс. Гэхдээ тэнд нэг давуу тал байдаг. Бээжинд 450 мянган тєгрєгийн vнэтэй телевизор Дунсиань 80 мянга байх жишээтэй. Хятадад алслагдах тусам хямдхан гэсэн бодлого байдаг юм байна.
-Газар тариалан эрхэлдэг гэлээ. Юу тарьдаг юм бэ?
-Тємс, эрдэнэ шиш л тарина. Жилд хоёр удаа ургацаа хураана. Єєрсдийнхєє жилийн хvнсийг хангаад илvv гарсныг нь даавуу, даалимбаар сольж хувцас хунараа хийж ємсєнє, давс гурилаа авна. Ер нь тємсєєрєє л амьдардаг хvмvvс юм.
-Ажил хийж цалин авдаг хvмvvс байх уу?
-Алслагдсан суурингуудад дєрєвдvгээр анги тєгссєн хvvхдvvд багшилж болдог юм билээ. Тэд монгол мєнгєєр тооцвол сард 20 мянган тєгрєгийн цалинтай. Яг сумын тєв дээрээ есдvгээр анги тєгссєн багш нь зуу гаруй мянган тєгрєгийн цалин авна. Янз янз л байдаг юм билээ.
-Нэг айл хэдэн хvvхэдтэй юм?
-Нэг айл хоёр хvvхэдтэй байж болно. Тэд бас нууцаар Шинжаанд очиж хvvхдээ гаргах тохиолдол байдаг. Хоёроос дээш хvvхэдтэй байж болохгvй учраас зарим айл гурав дахь хvvхдээ энд тэнд нууж амьдардаг. Айлын хоёр хvvхэд нь дийлэнх нь хvv. цдам судраа vлдээх гэдэг vvднээс охин гаргахыг хvсдэггvй юм билээ.
-Тэгвэл хvйсийн харьцаа нь алдагдах аюул бий болж байгаа юм байна?
-Хvйсийн харьцаа асар их алдагдсан. Бидний очсон айлд охин хvvхэд бараг байдгүй шүү.
-Та одоо тийшээ хэзээ явах вэ. Танд тэд нар Монголоос ямар нэгэн зvйл захидаг уу?
-Бид нар арванхоёрдугаар сард явна. Бид долоо найман жил тийшээ явахдаа очсон газар бvрийн хvмvvсээс “Та нарын мєрєєдєл чинь юу вэ” гэж асуудаг. Монголоос єєр газар очих юмсан гэсэн мєрєєдєлтэй хvн би хэзээ ч сонсоогvй. Сая таван зуун мянган тєгрєгийн цалин авдаг багш ч байна, 20 мянгын орлоготой ажилчин ч байна, бvгд л “Энэ насандаа очиж чадахгvй бол хойд насандаа Монгол газар адуу ч болтугай болж тєрєх юмсан” гэдэг. Манайхан єєрсдєє Монголд амьдрал алга гээд гадагшаа явах хvсэлтэй болсон. Гэтэл хилийн гадна амьдардаг монгол vндэстнvvдийн хувьд Монгол бол мєрєєдлийн орон, зvvдний орон. Мєрєєдєл биелэгддэг бол, дараагийн амьдрал гэж байдаг бол Монголд зvгээр л адуу болоод тєрєх юмсан гэж тэд ярьдаг.
-Єрєвдмєєр юм аа…
-Єрєвдмєєр шvv. Гэхдээ хаа газрын монголчууд монгол угсаа, хаан тvvх, Чингэс хааны хойчис гэдгээ хадгалж vлдэхийн тулд их vндэстэн рvv уусчихалгvй, яваад єгчихєлгvй, нvvчихэлгvй, vлд гэсэн газар нь л vлдсэн байдаг. Чингэс хаан нас барахынхаа ємнє нэг vг хэлсэн байдаг “Vндэс язгуураа битгий мартаарай гэж vр хvvхдvvдээ сургасугай ” гэж. Тэр хvн олон газар олон хvнийг vлдээсэн. Тийм болохоор vр хvvхэд маань хэзээ нэгэн цагт мартчих вий, орхичих вий гэж асар их санаа зовсондоо энэ vгийг хэлсэн байх. Найман зуун жилийн дараа бид заримыг нь мартсан байна шvv дээ. Тэгж мартагдсан vндэстэн асар олон байна.
-Та Монголоос очихдоо тэдэнд зориулж ямар нэгэн юм авч явдаг уу?
- Мөнгөнийхөө л хирээр бэлэг авч очдог доо. Оньсон тоглоом их авч явна. Савхин бээлий, тэмээний ноосон оймс, майк авч явна. Боломжоороо vндэснийхээ vйлдвэрийн бvтээгдэхvvнийг авч очдог. Монголчууд ийм зvйл хийдэг шvv гэж харуулахын тулд. Баадантай хувцсаа бэлдээд дагадаг настай эмээ, євєє нарт тэмээний ноосон майк, оймс бэлэглэнэ. Тэд єгсєн бэлгийг ємсєхгvй, тоглоомоор тоглохгvй хадгалчихна. Монголоос ирсэн юм гээд хvн болгонд vзvvлээд суудаг.
-Хонох айлаа сонгоход асуудал гарахгvй биз?
-Бид нэг айлд хоноё гэхэд гэрийн ахмад настан эсвэл нєхєр нь шийднэ. Би 2008 он хүртэл ганцаараа явсан. Тосгонд очоод айлын хаалга нvднэ. Таван цагаас ємнє хонох айлаа олох ёстой. Явж байгаад нvдэнд дулаахан євєє, эмээ зэрэг настай хvнээс асууна. Тэнд настнаа маш их хvндэлдэг учраас настны vг бол хууль. Учир байдлаа хэлж “Монголоос ирсэн” гэдгээ хэлдэг. “Хонуулахгvй” гэдэг vг нэг удаа ч сонсож байгаагvй ээ. Ер нь хvмvvс их баяртай байдаг. Гэртээ хонуулах гэж булаацалдана. Нэг тосгонд нэг л айлд хонох ёстой. Хvvгийнд нь нэг шєнє хоноод маргааш аавынд нь хоновол аав хvv хоёрын хооронд асар их асуудал vvснэ. Монголоос ирсэн хvмvvс манайд хонож байхад танайх яагаад гэртээ хонуулж байгаа юм гэж муудалцана.
-Та нар Дунсиань айлд хонох нь цаад хvмvvстээ нэр тєрийн хэрэг болдог юм биш vv?
- Долоо найман зуун жил нэг ч гадаад хvн, тэр дундаа нэг ч монгол тэднийг зорьж ирээгvй, тэднийг хэн ч хvн гэж хvндэлж байгаагvй, дандаа хатуу хэцvvг туулсан хvмvvст энэ бол асар чухал үйл явдал шиг санагддаг. Аав нь хvvгээсээ биднийг харамладаг. Эхний vедээ бид vvнийг мэддэггvй байсан бол одоо бид нэг тосгонд нэг л айлд хононо гэх зэрэг зарчимтай болсон. Тосгоны айл бvр манайд хонооч, хоол ид гэж урина. Ганц тахиагаа гаргаж єгєхєєс ч буцахгvй. Бид нар долоо хоног нэг айлд хонохдоо нэг тахиа аваачиж єгдєг. Хонь гаргасан дайны юм болно, нэг тахианы махыг єчнєєн єдєр иднэ. Ийм л амьдралтай хvмvvс дээ, Дунсианьчууд.
Ярилцсан Д.Оюунтуяа