ОРЧИН ЦАГИЙН УЛААЧ
Saturday, 29th September 2012Ярилцсан Ч.Саранчимэг

“ХҮЧИРХЭГ” булан;
“Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын захирал,
соёл судлаач Ц.Санчир
СОРОНЗ СЭТГҮҮЛ 2010.08.04 №14

Хэн хүний анхаарал татамгүй энэ даруухан эмэгтэй дэлхийн талыг туулж, эзэн Чингисийн үр удам, даяар тархсан Монголчуудтайгаа нүүр тулан уулзаж, түүх соёлоо үнэн мөнөөр нь дэлхийд таниулах их зорилгоо биелүүлж яваа дайчин бүсгүй. “Холын хүнээс үг сонс” гэдэг дээ. Тийм ч учираас түүнийг “Хүчирхэг” буландаа урьж уншигчидтайгаа уулзуулахын зэрэгцээ аян замын сонин хачинаас нь бага ч болов яриулсан юм.
-Ямар vvх тvvх, євєг дээдэстэй ард тvмэн гэдгийг баримтаар дэлгэж, таниулсан таны аялал яах аргагvй Монголчуудын нvдийг нээж, омогшлыг бадраасан. Яг хэзээнээс энэ ажлыг эхлvvлсэн бэ?
-Баярлалаа. “Тархан суурьшсан Монголчууд” байгууллагын эхлэл 2002-онд тавигдсан юм. Манай байгууллагын судлаач, Орчуулагч Б.Цэрэн анхны шанг татаж аян замд гарсанаар энэхүү байгуулагын суурь тавигдсан . Бид 2004-оноос судалгааны ажлаа баримтжуулж, мэргэжлийн техник хэрэгслээр дvрсжvvлж олон нийтэд хvргэх ажлыг эхлvvлсэн. Бодит vр дvн нь сvvлийн хоёр гурван жилд vзэгчдэд хvрч байна. Ерєнхийдєє Монголын эзэнт гvрний vеийн байлдан дагуулал, энэ байлдан дагууллаас vлдсэн Монголчууд хаана хэрхэн амьдарч байгааг энэхvv байлдан дагууллын vр дvнд бий болсон дэлхийд нэрлэгддэг гайхамшигтай дурсгалуудын талаар олон нийтэд хvргэх зорилготой ажилладаг. Єнгєрсєн хугацаанд 20 гаруй бvрэн хэмжээний баримтат цуврал хийснээс 15-н бvтээл олон нийтийн хvртээл болж, 36-н мянган гэрэл зураг авснаас Монгол улсын ерєнхийлєгчийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “Монголын тєлєєх зvрх бvхэнд” нэртэй гэрэл зургийн vзэсгэлэнгээрээ 120-н бvтээлийг нийтэд vзvvлсэн байгаа. Монголын эзэнт гvрний vед тархан суурьшсан Монголчууд маань єнєєдєр хэл бичиг, хувцас хэрэглэл, зан заншил, ахуй байдал, идээ ундаагаа хэрхэн залгамжилан үлдэж байгаа тухай дээрхи цуврал бүтээлүүдээ 2009-оноос олон нийтийн хvртээл болгож эхэлсэн.
-Хаалттай нийгмийн “хаалгыг тогшоод” зогсохгvй тэнд байгаа элэг нэгтнvvдтэйгээ уулзана гэдэг ….
-Бидний хийж байгаа ажлын сэдэв Монголын эзэнт гvрэн гэдэг их гvрэн зуунаар биш мянганаар тоологдсон он тооллыг хамарч, нэг улс биш хэд хэдэн тивийг хамарсан газар нутагтай байсан тэр хvчирхэг байлдан дагууллын дараа нутгаа сахиж vлдсэн цэрэг эрс, зуут мянгат, тvмтvvдийн vр хойчыг олж уулзах. Тэр хvмvvс хаана хэдvvлээ байна, яаж амьдарч байна, угсаатны онцлогоо хэрхэн хадгалж үлдсэнбэ гэдэг маш том асуулт. Яг бодит байдал дээр тухайн улсад очоод Монгол угсааны хvмvvстэй уулзаад, Монголын тvvх дурсгалуудыг vзэж байхад энэ бvхнийг Монголчууддаа илvv их хvргэх юмсан. Vvнийг Монголчууд маань мэддэг байгаасай гэж бодогддог. Бид нарын ажил бол соёл судлал. Vнэн тvvхийг баримтжуулан илэрхийлэхийг хvсдэг. Монголын эзэнт гvрний нутаг дэвсгэр єнєєгийн дундад азид, Евро ази зэрэг өргөн уудам нутгийг эзлэн дагуулсан байдаг шvv дээ. Єнєєдрийн Исламийн бvгд найрамдах Иран улс, Афганистан, Азербайжан, Узбекстан, Армен, Турк, Пакистаны баруун хэсэг, Хятад, Орос гээд энэ єргєн уудам нутаг бараг бvхэлдээ Монголын эзэнт гvрний vеийн эзэмшил нутаг байсан. Харин энэ нутгуудын ихэнхи нь єнєєдєр исламийн шvтлэгтэй vлдсэн байна. Эсвэл коммунист дэглэмтэй улсууд байна. Мэдээж нээлттэй байгаа улс орнууд руу судлаачид томилолт авч очоод судалгаа хийх нь төвөгтэй биш. Харин яг энэ л исламийн шvтлэгтэй, коммунист дэглэмтэй хаалттай нийгэмд очиход мэдээж бэрхшээлтэй байдаг. Чамгvй бэрх хэцvv замыг туулж байж бид vзэгчдэд энэ мэдээллvvдийг хvргэж байгаа. Эдгээр хаалттай нийгэм бvхий улсад тэр болгон олон нийтэд дэлгэгдээгvй мэдээлэл асар ихээр байдаг. Монголчуудыг, Монгол судлаачид, кино урлагийнхан, сэтгvvлчдийг хvлээсэн хэвээрээ л найман зууныг элээсэн байна.
-Та бол ажил хэрэг болгож, зорьж очин баримтжуулсан анхны хvн биздээ?
-Би анхдагч гэж ярих дургvй. Мэдээж биднээс ємнє хvмvvс явахыг хvсч байсан л байх. Эсвэл явж ирээд олон нийтийн хvртээл болгож амжаагvй байж ч болно. Харин мэргэжлийн ажил болгож олон нийтийн хvртээл болгож байгаагаараа анхных байх л даа. Тvvнээс биш бид нар анхдагч, ийм эр зориг гаргасан, ийм эрсдэл гаргаж байгаа гэж ярих нь зохисгүй. Энэ бидний ярих сэдэв биш. Бид нарын ярих ёстой сэдэв бол долоон зуун жил, найман зуун жил, наад зах нь зуун жилийн турш Монгол соёлын галыг залгамжилж яваа, хэл яриа хувцас хэрэглэл, идээ шvvсээ хадгалж ирсэн, єдєр болгон Монгол орны тєлєє цайны дээжээ єргєдєг, єдєр болгон Монголчуудаа хvндэлж, хvлээж амьдардаг тэр хvмvvсийг Монголчуудад бодитоор харуулж, бас дэлхийд таниулах. Монголын байлдан дагууллын талаар Монголчууд єєрсдєє тєдийгvй дэлхийн эрдэмтэн судлаачид ярихдаа устган сєнєєж байсан, хvйс тэмтэрч, газрын хєрснєєс арчиж байсан гэдэг тодотгол асар их байдаг. Тэгвэл бидний vзэгч уншигчдад хvргэж байгаа мэдээлэл бол Монголын эзэнт гvрний байлдан дагууллын vед Монгол их хаадын мэргэн ухаанаар бvтээн байгуулагдсан түүх соёлын дурсгалууд єнєєдєр тухайн улсынхаа гайхамшиг болж, дэлхийн соёлын єв болсон маш олон бvтээлvvд байдаг. Монголчууд маань vvнийг тэр бvр мэддэггvй. Яг энэ зvйлvvдийг бид Монголчуудад төдийгүй дэлхийд мэдvvлэхийг хvсдэг. Хар сvvдэртэй талаас нь хангалттай харуулдаг шvv дээ. Тэгвэл Монголын их хаадын дэлхийн тvvхэнд оруулсан хувь нэмрийг бодьтойгоор харуулж яагаад болохгvй гэж. Энэ бол Монгол залуу хvн бvрийн зүрхэнд байх ёстой хүсэл тэмүүлэл болуу гэж би боддог.
-Таныг хvмvvс сэтгvvлч гэж их андуурдаг. Багынханыхаа талаар?
-Харин тийм. Намайг сэтгvvлч гэж их андуурдаг л даа. Би зураач, соёл судлаач мэргэжилтэй. Манай багийнхан маш чадварлаг залуус байдаг. Тэднээрээ их бахархдаг. Дээр дурдсан манай байгууллагыг үүсгэн байгуулсан Б.Цэрэн Англи, Хятад, Орос хэлний чадварлаг орчуулагч, цаашлаад зураач, зураглаач, Л.Амартүвшин, Зурагчин Б.Гал-Эрдэнэ гээд шижигнэсэн залуус бий. Дайн байлдаантай, хvнд хэцvv газрууд руу явах томилолт гарах болгонд “за явъя, хэзээ гарах вэ” гээд л баяртайгаар хvлээж авдаг. Яаж ч єлсєж цангаж хэцvv хатуу газар ажилласан ч ямар ч гомдол гаргалгvйгээр урам зоригтойгоор ажилладаг. Ийм л хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр бидний ажилыг олон нийт халуун дулаан урам зоригийн үгээр угтан тосдог.
-Нэг явахдаа хэдэн хvний бvрэлдэхvvнтэй явдаг юм бэ? Мєнгє тєгрєгний асуудал хvсэл эрмэлзэлтэй нэгэнд нь шаггvй чєдєр тушаа болдог шvv дээ. Vvнийгээ яаж шийдэж байв?
-2008-он хvртэл ганц ганцаараа л ажилладаг байсан. Би єєрєє гэрэл зургаа авна, видео бичлэгээ хийчихнэ. Зураач мэргэжилтэй болохоор урлагийн жаахан мэдрэмж байгаа учраас vзэгчдэд сонирхолтой санагддаг байх. Эхний хэдэн жил Б.Цэрэн бид 2 нэг нэгээрээ явдаг байлаа. Зардал хэмнэж байгаа нь тэр шvv дээ. Харин 2008-оноос хойш бүтээлүүдээ олон нийтийн хvртээл болгож эхэлсэн болохоор дєрвєн хvнтэй ажлын баг экспидицээр ажиллаж байгаа. Аль болох хэмнэлттэй, мэргэжлийн багаар ажилладаг. Бид нар аялахдаа vнэтэй зочид буудалд буух ч юмуу, тэр бүр онгоцоор нисээд байдаггүй.Тэнгис далай л гатлахгүй бол аль болох галт тэргээр аялахыг хичээдэг. Хэдэн арван єдєр ч байсан хамаагvй. Зарим газар нь морин тэргээр, трактороор, мотоциклоор, унадаг дугуйгаар ч явах vе байна. Яагаад гэвэл бидний зорьж очсон газрууд тэр бvр єндєр хєгжилтэй байдаггvй. Нийгмийн буурай хэсэгт ч юмуу, эсвэл нэлээн єндєр уулын оройд алслагдсан, цєлєгдсєн хvн болгоны хvсээд зориод байдаггvй газар байдаг. Зарим газар нь сарын турш ганцхан талх иддэг байхад єєр нэг газрын хvмvvс нь сарын турш тємс иддэг байх жишээтэй. Тийм газар очоод бид яг тэр хоолыг нь идэж, хэрэглэж байгаа зvйлийг нь адилхан л хэрэглэх ёстой. Яагаад гэвэл бид чинь соёл судлаачид. Мєнгєний хувьд мэдээж нийгэмд vйлчилдэг тєрийн бус байгууллага ашгийн тєлєє биш учраас ямар ч орлогогvй. Долоон жилийн турш ёстой бор зvрхээрээ єдий хvрсэн. Би єєрєє зураач учраас арьсан эдлэлийн жижигхэн урланг хамт олонтойгоо нийлж байгуулсан. Бид нар урландаа хийсэн бvтээлvvдээ гадагш нь гаргаж, орлогоороо экспидицийнхээ аялалыг санхүүжүүлдэг. Харин сvvлийн vед мэргэжлийн техник хэрэгсэл хэрэглэж байгаа учраас байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай болсон. Жил гаруйн ємнєєс ХасБанк санал тавьснаар хамтарч ажиллаж “TASAM” нэртэй 12 цуврал дугаарыг “Монголын тєлєєх зvрх бvхэнд” гэсэн уриатайгаар бүтээсэн. Маш олон хvмvvст таалагдсан байна лээ. Мєнгє гэдэг vнэхээр бэрхшээлтэй асуудал. Бид нар нэг явахдаа нэг жил, жил зургаан сарын турш явдаг. Монголд дахин дахин ирэх нь зардал ихтэй учраас хол газар удаан хугацаагаар ажилладаг. Саяхан болсон “Монголын тєлєєх зvрх бvхэнд” гэрэл зургийн vзэсгэлэнгээ ХасБанк, Оюу толгой ХХК, MCS группийн дэмжлэгээр зохион байгуулсан. Энэ байгууллагын удирдлагууд vнэхээр Монголын төлөөх халуун сэтгэлтэй сайхан хүмүүс байсан. Тэдэнд маш их баярлаж байгаа. Богино хугацаанд бидэнд найдаж боломж гаргаж өгсөнд. Дараа дараагийн ажилд ч хамтарч ажиллана гэдэгт найдаж байгаа.
-Дайн байлдаантай, аюул осолтой газраар ганцаараа явна гэдэг эмэгтэй хvн битгий хэл баргийн эр хvн ч зоригломгvй. Замд гарахын ємнє танд юу бодогддог вэ. Амь насаа даатгуулдаг уу?
-Би даатгал хэрэглэдэггvй ээ. Мэдээж аюул ослоос айхгvй байна гэж юу байхав. Гэхдээ бидний хийж байгаа ажлын сэдэв маш үнэ цэнэтэй. Олон хvмvvсийн ерєєлийг дагуулдаг л даа. Бид нартай маш олон хvн холбогдож “vнэхээр цаг vеэ олсон, эх орон, эх тvvхтээ хэрэгтэй зvйл хийж байгаа шvv” гэж урамшуулдаг учраас тэр л урмын үгсийн эрч хvчээр явдаг. Хийж байгаа ажил маань vнэхээр том. Хаан тvvх. Харин хийж байгаа хvмvvс нь тvvний дэргэд жижигхэн шvv дээ. Би бол жижигхээн соёл судлаач. Киноныхоо дундуур бид нар тэгж єлсєєд, тэгж зовоод аймаар хэцvv байсан гэж ярих нь соёл судлаач хvний хувьд зохимжгvй зvйл л дээ. Би даруу байхыг хичээдэг. Гол нь хийж байгаа ажил маань хvмvvст хvрээсэй гэж боддог. Єнгєрсєн 4-р сард Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж биднийг тєрийн ордонд хvлээн авч уулзаад баяр хvргэж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ нь бидэнд маш их урам зориг єгсєн. Тєрийн єндєрлєгт vнэлэгдэнэ гэдэг найман жилийн турш зовж зvдэрч, хавчигдаж, дарамтлагдаж, зарим газар єлсєж, заримдаа мєнгєгvйтэж явсныг минь vнэлж урам зоригоор шагнасан хэрэг болсон. Нэг газрыг зорьж очсоныхоо дараа єєр газар руу явах юмсан. Илvv олон vндэстэнтэй уулзах юмсан гэсэн сэтгэгдэл заавал vлддэг. Тэр сэтгэгдэл дараа дараагийн улс орнууд руу явах явах урам зоригийг єгдєг. Миний хувьд нэг их зориг гаргалаа гэж боддоггvй. Бид зvгээр л ажлаа хийж байгаа хvмvvс. Харин энэ ярилцлагыг уншигч эрхэм та хэзээ нэгэн цагт Шинжааны Ойрадууд руу, Дээд Монголчууд руу, Цастын Монголчууд руу очвол, Иран дахь дэлхийн соёлын євд багтсан Монгол хааны ордонг очиж vзвэл, ийм л олон улс үндэстнүүд рүү дахин нэг аялах хүсэл тэмүүлэлийг мэдрэх бизээ.
-Очиж амжаагvй газар байгаа л байх. Хэзээ аль улсыг зорих гэж байна вэ?
-Миний хувьд Чингис хааны байлдан дагуулсан, очсон хот болгонд нь бараг очсон. Манай багийнхан дундад Ази, Евоазийн хорь гаруй орноор явсан. Узбекстаны зарим хотуудад очоогvй байгаа. Удахгүй Узбекстан явна. Нэлээн удаан хугацаагаар яваад ирнэ. Олон орноор явах нь гол биш. Яг Монголын vнэн тvvх, олон улсад дэлгэгдээгvй баримт, нууцлаг vндэстнvvдийг зорьж очдог. Эхлээд судалгаа хийчихээд очно. Гэхдээ судалгаа хийнэ гэхээр бас их хэцvv ш дээ. Чин vнэнийг хэлэхэд Монголын тvvх далан жил єєр хэлбэрээр бичигдсэн. Яг очиж судалсан экспертvvд бараг байхгvй. Монголын тvvхийн халуун ул мєр байдаг Турк, Афганистан, Иран, Ирак, Пакистан зэрэг улс орнуудад очиж судалсан хvн бараг байхгvй. Долоо, найман зуун жилийн ємнє тухайн орны тvvхчид, жуулчидын бичиж vлдээсэн тэмдэглэл, Персийн Рашед Ад Дин, Жувейни, зэрэг гуравдагч орны судлаачдын Перс, Англи хэл дээр бичсэн сурвалжуудаас л ер нь татаж байна даа. Тэрнээс биш Оросууд Монголын тvvхийн бахархалтай хэсгvvдийг ерєнхийдєє бvдэгхэн болгочихсон шvv дээ. Уг нь би ингэж ярих дургvй. Харин Иранд очсоныхоо дараа зоригтойгоор ингэж хэлэх сэтгэгдэл тєрсєн. Учир нь Султание буюу Єлзийт хааны ордонг бид нар анхны цас орсон єдєр очиж үзсэн. Гурван давхар, найман талтай, тал бvрийн дотоод чимэглэл нь Монгол хээн чимэглэлтэй. Донж маяг, хийц загвар агуу. Тэр том сvндэрлэсэн байгууламж гаднаа Перс, Англи хэл дээр “Дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бємбєгєр оройтой байгууламж. Монгол хаан Єлзийтийн ордон Дэлхийн соёлын євд 2005-онд бvртгэгдсэн,” гэсэн бичигтэй байлаа. Яг vvнийг уншаад, энэ дурсгалыг хараад дараа нь “Дэлхийн хамгийн анхны одон орны тєв”, Монгол хаан Хvлэгv хааны дурсгал” гэсэн бичиг бvхий байгууламжыг хараад єєрийн эрхгvй бахархсан. Монголын тvvхийн сурвалж бичиг дээр энэ бvхэн тодорхой байдаггvй шvv дээ. Яагаад ийм олон гайхамшгуудыг дэлгэдэггvй юм болоо гэсэн асуултыг зоригтойгоор тавьж эхэлсэн.
-Таныг хувь хvний тань vvднээс манай уншигчид нэлээн сонирхож байгаа байх. Аав ээжийнхээ талаар яриач. Та аль нутгийн хvн бэ?
-Би хувийн амьдралаа ярих их дургvй л дээ. Яагаад гэвэл миний ажил хамгийн чухал. Аав маань Дорнодынх насаараа зэвсэгт хүчинд зүтгэсэн хүн, ээж маань Хєвсгєл нутгийнх. Би харин Улаанбаатарын унаган иргэн. Мэдээж эмэгтэй хvн ийм судалгаа хийгээд явах хэцvv гэж хэлдэг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй нь хамаагvй. Энэ чинь миний мэргэжил, хvсэл сонирхол бас сонголт. Харин ч эмэгтэй хvн гэдэг утгаараа аян замд явж байхад давуу тал олон гардаг. Афганистан, Иран зэрэг Исламын орнуудад хvмvvсийн ємнєєс эмэгтэй хvн камер бариад зураг авахаар тухайн vедээ хvмvvс хэсэг балмагдана. Эмэгтэй хvн болохоор учир зvггvй эсэргvvцэж чадахгvй. Айлд ороод амьдрал, зовлон жаргалыг нь яриад, бичлэг хийгээд сууж байхад бүсгүйчүүд нь нулимстайгаа бүхий л амьдарлаа ярьж өгнө. Эрэгтэй хvний єєдєєс тэр хvмvvс гивлvvрээ ч сєхєх эрхгvй. Харь vндэстэн эрэгтэй хvнтэй зэрэгцэж сууж болохгvй, хамт хоол идэж болохгvй. Харин Монгол эх нутгаас нь ирсэн Монгол эмэгтэй хvнтэй тэд зvгээр л гивлvvрээ авч байгаад ярих нь сайхан. Мэдээж зарим газар Исламийн орнууд руу виз авах гээд ороход “за энэ жижигхэн эмэгтэйчvvд яав л гэж дээ” гээд л өгдөг байх. Тэрнээс биш архайсан таван залуу камертай орох гээд ирвэл мэдээж сэжиглэнэ. Иймэрхvv давуу тал зєндєє байна.
-Гэр бvлтэй юу?
-Бод л доо, найман жил ийм орчин нєхцєлд ажиллаж байгаа хvн гэр бvлтэй байх боломжгvй шvv дээ.. Гэрлэж амжаагvй л явна. Харин vvнийгээ хэлэх дургvй /инээв.сурв/. Бvхэл бvтэн улс vндэстний ийм агуу тvvхийг бодитоор харуулахад нэг хvний гэрлэх нас хойшлогдоход юу ч биш гэж боддог.
-Шуудхан асуухад та хувийн амьдралаа золиослосон байх нь ээ?
-Би єєрєє тэгж боддоггvй. Харин хvмvvс л тэгж хэлэхийг цөөнгүй сонссон шүү. Ер нь бол миний гэр бvл, хувийн амьдралаас илvv ийм олон гайхалтай баримтууд, ард тvмэн байна. Үүнийг олон чадварлаг судлаачид, сэтгvvлчид, телевизийнхэн явж харуулаасай гэж боддог. Ер нь гэр бvл зохиож, хvний эхнэр болчихоод маргааш Ирак явлаа, эргэж ирээд Пакистан явна гэвэл хэцvv шvv дээ. Хvvхэд, гэр бvл гэдэг асар том хариуцлага.
-Аав ээж, ах дvv нар чинь таныг аюул осолтой газар руу явуулна гэдэг бас л амаргvй байдаг байх?
-Аав маань тэнгэрт одсон. Мэдээж гэр бvлийнхэн маань бvгд зєвшєєрдєг. Яагаад гэвэл би хувь хvн. Энэ миний хvсэл сонирхол, миний мэргэжил учраас. Ээж маань єндєр настай. Охиныгоо хол газар явуулна гэдэг хэцvv байдаг нь мэдээж. Маш олон ард тvмэн биднийг хvлээж байгаа. Тийм учраас настай ээжийгээ, ах эгч нарыгаа, хайртай хvмvvсээ орхиод явах зайлшгvй том сэдэв учраас явах нь миний vvрэг гэж боддог. Заримдаа хэцvv л дээ. Намайг өнгөрсөн жил Иран явахад ээжийн маань бие хvнд байсан. Долоо хоногийн ємнєхєн нь нэлээн хэцvv онош сонссон юм. Тэр vед явах уу, болих уу гэсэн маш том эргэлзээ тєрсєн. Тэгсэн ч гэсэн ээждээ “ээж ээ, охин нь явах ёстой. Vнэхээр чухал ажил учраас би явлаа. Бид уулзана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд явж байсан. Ээжид минь хагалгаа хийж эдгээсэн Хавдар Судлалын чадварлаг залуу эмч нарт маш их талархсан. Үнэнийг хэлэхэд заримдаа ийш тийшээ явж байгаа гэдгээ ч хэлж амждаггvй.
-Таниас би гоёл гангараа, элдэв чимэг зvvлт, будаг шунхны талаар асуух бараг илvvц биз. Гэхдээ эмэгтэй хvн бvрт єєрийг нь чимдэг зvйл гэж байдаг. Таныг чухам юу чимдэг гэж боддог вэ?
-Ёстой сонирхолтой асуулт байна /инээв.сурв/. Vнэхээр ч би гоёл чимэглэлээр єєрийгєє чимэглэдэггvй ээ. Гүрбазар гуайн шүлгэнд гардаг шиг “Би Монголоороо л гоёдог”. Бvх л юман дээр би Монгол гэж хэлэх дуртай. Очсон газар, уулзсан хvн бvртээ Монголынхоо талаар ярих дуртай. Хаан тvvхтэй, тэнгэрлиг vндэстэний үргэлжлэл болж тєрснєєрєє чимдэг. Гадаад vзэмжний хувьд бидэн шиг хаалттай нийгэм рvv орсон хvмvvс хамгийн даруухан хувцаслах ёстой байдаг. Алт мєнгє зvvж явах нь аюултай шvv дээ. Нэг vvргэвчиндээ хамаг юмаа багтааж удаан хугацаагаар явдаг хvмvvс гоё ганган байх амаргvй.
-Мэдээж Монголд байх хугацаандаа ёстой л хvссэнээрээ хувцасладаг байх. Vндэсний хувцсаа ихэвчлэн ємссєн харагддаг?
-Би студийн бичлэгэнд болон эфирт гарах үедээ Монгол загвартай хувцас ємсөхийг хичээдэг. Ємсєєгvй удаа бараг байхгvй байх аа. Зураач учраас загвараа єєрєє гаргадаг.Ц.Амаржаргал гэдэг дизайнер манай багийн хувцсыг урладаг. Ємсєж байгаа хувцсаа аль болох Монгол чимэглэл, Монгол хийц маягаар хийхийг зорьдог. Зуу зуун жилийн ємнєх хээ чимэглэл, Монгол эмжээр, товч шилбэ, хээгээр гоёхыг хичээдэг.
-Vндэс угсаа нэг хvмvvстэйгээ уулзаж, олон газраар яваад ирэхдээ Монгол эмэгтэйчvvдийгээ та хэрхэн дvгнэдэг вэ?
-Би Монголчуудаараа маш их бахархдаг. Єєр улс орон, єєр vндэстэнд очих болгондоо Монголд гурван зvйл их тодорхой байгааг хардаг л даа. Тэдгээр улс орны эмэгтэйчvvдийг бодвол Монгол эмэгтэй хvн чєлєєтэй ажил хийж байна. Ажил хийвэл чулуугаар шидэж алахгvй шvv дээ. Исламийн орнуудад, бэлэвсэн эмэгтэй ажил хийж болохгvй.Тав зургаахан настай хөвгүүд нь илжиг хєтлєєд таксинд явдаг. Тэнд бэлэвсэн эмэгтэй хvн бараг л єлбєрч vхдэг. Ажил хийж огт болохгvй. Харин Монголд энэ эрх чєлєє байна шүү дээ. Бас Монголд дайн байлдаангүй амар тайван улс. Vvнд vнэхээр баяртай байдаг. Дотоодын мєргєлдєєн, дайн самуун гэдэг бvх хєгжил дэвшил, баяр хєєр, хүний эрхийг vгvй хийдэг аймшигтай зvйл. Гуравт нь Монголд баялаг, боломж байна. Монголчууд тэнгэрлиг vндэстэн л дээ. Үнэхээр мэргэн ухаантай, олон талын чадвартай. Үvнийг олон газар очихдоо мэдэрдэг шүү. Жишээ нь Японд зураач нь зєвхєн зургаа л зурдаг, бараг л толгой нь ажиллахаа больчихсон байдаг. Тэгэхэд Монгол зураач нар зургаа зурна, зохиол бичнэ, дарх хийнэ, мужаан болно гээд л тал бvрийн авьяастай шvv дээ. Vнэхээр тэнгэрээс ивээгдсэн сайхан ард тvмэн гэж би боддог. Солонгос, Америк гээд л манайхан єнєєдрийн хєгжлєєр нь бахархаж шvтээд байдаг. Яг vнэндээ цагтаа мянганаар яригдах тэр гайхалтай тvvхийг дэлхийн тvvхэнд хийж єгсєн. Єнєєдєр зуунаар яригдах улсын тvvхтэй харьцуулашгvй агуу тvvхтэй ард тvмэн шvv дээ бид. Ярилцлагаа би нэг зvйлээр тєгсгєе гэж бодож байна л даа. Чингис хаан нас барахынхаа ємнє нэгэн сургаал хэлсэн байдаг юм билээ. “Vндэс язгуураа бvv мартсугай гэж vр хvvхдvvддээ сургасугай” гэж. Бодоод vз л дээ, Тэр их хаан олон газрыг байлдан дагуулаад, олон зvйлийг тэндээ vлдээсэн. Тэр бас хєвгvvдээ vлдээсэн, мянгат зуут, аравтаа, жанжид, баатруудаа, хаад хатадаа ч vлдээсэн. Тvvний vр удам, дайчид єнєєдєр ч гэсэн мөнөөх улс орондоо байгаа. Магадгvй тэр хvн мянган жилийн дараахыг харахдаа “мартчихвий дээ, миний хєвгvvд” гэж бодсондоо хэлсэн байх. Vнэхээр vндэс язгуураа мартахгvй юмсан, єв уламжлалаа хадгалж vлдэх юмсан, дэлхийд тvvхээрээ гайхуулах юмсан гэж боддог. Гоё нэртэй, зєв бодлого чиглэлтэй сэтгvvл намайг урьж ярилцлага авсанд маш их баярлалаа. Тєгсгєлд нь хэлэхэд Улаан залаа, Хөх толбо, Босоо бичиг, Хаан түүх хаа сайгvй vргэлжилсээр байна.
-Танд баярлалаа. Аян замын чинь дөрөөг ард түмэн чинь сүүн цагаан сэтгэлээрээ мялааж байгаа шүү. Амжилт хүсье!
Ярилцсан Ч.Саранчимэг
-Баярлалаа. “Тархан суурьшсан Монголчууд” байгууллагын эхлэл 2002-онд тавигдсан юм. Манай байгууллагын судлаач, Орчуулагч Б.Цэрэн анхны шанг татаж аян замд гарсанаар энэхүү байгуулагын суурь тавигдсан . Бид 2004-оноос судалгааны ажлаа баримтжуулж, мэргэжлийн техник хэрэгслээр дvрсжvvлж олон нийтэд хvргэх ажлыг эхлvvлсэн. Бодит vр дvн нь сvvлийн хоёр гурван жилд vзэгчдэд хvрч байна. Ерєнхийдєє Монголын эзэнт гvрний vеийн байлдан дагуулал, энэ байлдан дагууллаас vлдсэн Монголчууд хаана хэрхэн амьдарч байгааг энэхvv байлдан дагууллын vр дvнд бий болсон дэлхийд нэрлэгддэг гайхамшигтай дурсгалуудын талаар олон нийтэд хvргэх зорилготой ажилладаг. Єнгєрсєн хугацаанд 20 гаруй бvрэн хэмжээний баримтат цуврал хийснээс 15-н бvтээл олон нийтийн хvртээл болж, 36-н мянган гэрэл зураг авснаас Монгол улсын ерєнхийлєгчийн дэмжлэгээр зохион байгуулагдсан “Монголын тєлєєх зvрх бvхэнд” нэртэй гэрэл зургийн vзэсгэлэнгээрээ 120-н бvтээлийг нийтэд vзvvлсэн байгаа. Монголын эзэнт гvрний vед тархан суурьшсан Монголчууд маань єнєєдєр хэл бичиг, хувцас хэрэглэл, зан заншил, ахуй байдал, идээ ундаагаа хэрхэн залгамжилан үлдэж байгаа тухай дээрхи цуврал бүтээлүүдээ 2009-оноос олон нийтийн хvртээл болгож эхэлсэн.
-Хаалттай нийгмийн “хаалгыг тогшоод” зогсохгvй тэнд байгаа элэг нэгтнvvдтэйгээ уулзана гэдэг ….
-Бидний хийж байгаа ажлын сэдэв Монголын эзэнт гvрэн гэдэг их гvрэн зуунаар биш мянганаар тоологдсон он тооллыг хамарч, нэг улс биш хэд хэдэн тивийг хамарсан газар нутагтай байсан тэр хvчирхэг байлдан дагууллын дараа нутгаа сахиж vлдсэн цэрэг эрс, зуут мянгат, тvмтvvдийн vр хойчыг олж уулзах. Тэр хvмvvс хаана хэдvvлээ байна, яаж амьдарч байна, угсаатны онцлогоо хэрхэн хадгалж үлдсэнбэ гэдэг маш том асуулт. Яг бодит байдал дээр тухайн улсад очоод Монгол угсааны хvмvvстэй уулзаад, Монголын тvvх дурсгалуудыг vзэж байхад энэ бvхнийг Монголчууддаа илvv их хvргэх юмсан. Vvнийг Монголчууд маань мэддэг байгаасай гэж бодогддог. Бид нарын ажил бол соёл судлал. Vнэн тvvхийг баримтжуулан илэрхийлэхийг хvсдэг. Монголын эзэнт гvрний нутаг дэвсгэр єнєєгийн дундад азид, Евро ази зэрэг өргөн уудам нутгийг эзлэн дагуулсан байдаг шvv дээ. Єнєєдрийн Исламийн бvгд найрамдах Иран улс, Афганистан, Азербайжан, Узбекстан, Армен, Турк, Пакистаны баруун хэсэг, Хятад, Орос гээд энэ єргєн уудам нутаг бараг бvхэлдээ Монголын эзэнт гvрний vеийн эзэмшил нутаг байсан. Харин энэ нутгуудын ихэнхи нь єнєєдєр исламийн шvтлэгтэй vлдсэн байна. Эсвэл коммунист дэглэмтэй улсууд байна. Мэдээж нээлттэй байгаа улс орнууд руу судлаачид томилолт авч очоод судалгаа хийх нь төвөгтэй биш. Харин яг энэ л исламийн шvтлэгтэй, коммунист дэглэмтэй хаалттай нийгэмд очиход мэдээж бэрхшээлтэй байдаг. Чамгvй бэрх хэцvv замыг туулж байж бид vзэгчдэд энэ мэдээллvvдийг хvргэж байгаа. Эдгээр хаалттай нийгэм бvхий улсад тэр болгон олон нийтэд дэлгэгдээгvй мэдээлэл асар ихээр байдаг. Монголчуудыг, Монгол судлаачид, кино урлагийнхан, сэтгvvлчдийг хvлээсэн хэвээрээ л найман зууныг элээсэн байна.
-Та бол ажил хэрэг болгож, зорьж очин баримтжуулсан анхны хvн биздээ?
-Би анхдагч гэж ярих дургvй. Мэдээж биднээс ємнє хvмvvс явахыг хvсч байсан л байх. Эсвэл явж ирээд олон нийтийн хvртээл болгож амжаагvй байж ч болно. Харин мэргэжлийн ажил болгож олон нийтийн хvртээл болгож байгаагаараа анхных байх л даа. Тvvнээс биш бид нар анхдагч, ийм эр зориг гаргасан, ийм эрсдэл гаргаж байгаа гэж ярих нь зохисгүй. Энэ бидний ярих сэдэв биш. Бид нарын ярих ёстой сэдэв бол долоон зуун жил, найман зуун жил, наад зах нь зуун жилийн турш Монгол соёлын галыг залгамжилж яваа, хэл яриа хувцас хэрэглэл, идээ шvvсээ хадгалж ирсэн, єдєр болгон Монгол орны тєлєє цайны дээжээ єргєдєг, єдєр болгон Монголчуудаа хvндэлж, хvлээж амьдардаг тэр хvмvvсийг Монголчуудад бодитоор харуулж, бас дэлхийд таниулах. Монголын байлдан дагууллын талаар Монголчууд єєрсдєє тєдийгvй дэлхийн эрдэмтэн судлаачид ярихдаа устган сєнєєж байсан, хvйс тэмтэрч, газрын хєрснєєс арчиж байсан гэдэг тодотгол асар их байдаг. Тэгвэл бидний vзэгч уншигчдад хvргэж байгаа мэдээлэл бол Монголын эзэнт гvрний байлдан дагууллын vед Монгол их хаадын мэргэн ухаанаар бvтээн байгуулагдсан түүх соёлын дурсгалууд єнєєдєр тухайн улсынхаа гайхамшиг болж, дэлхийн соёлын єв болсон маш олон бvтээлvvд байдаг. Монголчууд маань vvнийг тэр бvр мэддэггvй. Яг энэ зvйлvvдийг бид Монголчуудад төдийгүй дэлхийд мэдvvлэхийг хvсдэг. Хар сvvдэртэй талаас нь хангалттай харуулдаг шvv дээ. Тэгвэл Монголын их хаадын дэлхийн тvvхэнд оруулсан хувь нэмрийг бодьтойгоор харуулж яагаад болохгvй гэж. Энэ бол Монгол залуу хvн бvрийн зүрхэнд байх ёстой хүсэл тэмүүлэл болуу гэж би боддог.
-Таныг хvмvvс сэтгvvлч гэж их андуурдаг. Багынханыхаа талаар?
-Харин тийм. Намайг сэтгvvлч гэж их андуурдаг л даа. Би зураач, соёл судлаач мэргэжилтэй. Манай багийнхан маш чадварлаг залуус байдаг. Тэднээрээ их бахархдаг. Дээр дурдсан манай байгууллагыг үүсгэн байгуулсан Б.Цэрэн Англи, Хятад, Орос хэлний чадварлаг орчуулагч, цаашлаад зураач, зураглаач, Л.Амартүвшин, Зурагчин Б.Гал-Эрдэнэ гээд шижигнэсэн залуус бий. Дайн байлдаантай, хvнд хэцvv газрууд руу явах томилолт гарах болгонд “за явъя, хэзээ гарах вэ” гээд л баяртайгаар хvлээж авдаг. Яаж ч єлсєж цангаж хэцvv хатуу газар ажилласан ч ямар ч гомдол гаргалгvйгээр урам зоригтойгоор ажилладаг. Ийм л хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр бидний ажилыг олон нийт халуун дулаан урам зоригийн үгээр угтан тосдог.
-Нэг явахдаа хэдэн хvний бvрэлдэхvvнтэй явдаг юм бэ? Мєнгє тєгрєгний асуудал хvсэл эрмэлзэлтэй нэгэнд нь шаггvй чєдєр тушаа болдог шvv дээ. Vvнийгээ яаж шийдэж байв?
-Дайн байлдаантай, аюул осолтой газраар ганцаараа явна гэдэг эмэгтэй хvн битгий хэл баргийн эр хvн ч зоригломгvй. Замд гарахын ємнє танд юу бодогддог вэ. Амь насаа даатгуулдаг уу?
-Би даатгал хэрэглэдэггvй ээ. Мэдээж аюул ослоос айхгvй байна гэж юу байхав. Гэхдээ бидний хийж байгаа ажлын сэдэв маш үнэ цэнэтэй. Олон хvмvvсийн ерєєлийг дагуулдаг л даа. Бид нартай маш олон хvн холбогдож “vнэхээр цаг vеэ олсон, эх орон, эх тvvхтээ хэрэгтэй зvйл хийж байгаа шvv” гэж урамшуулдаг учраас тэр л урмын үгсийн эрч хvчээр явдаг. Хийж байгаа ажил маань vнэхээр том. Хаан тvvх. Харин хийж байгаа хvмvvс нь тvvний дэргэд жижигхэн шvv дээ. Би бол жижигхээн соёл судлаач. Киноныхоо дундуур бид нар тэгж єлсєєд, тэгж зовоод аймаар хэцvv байсан гэж ярих нь соёл судлаач хvний хувьд зохимжгvй зvйл л дээ. Би даруу байхыг хичээдэг. Гол нь хийж байгаа ажил маань хvмvvст хvрээсэй гэж боддог. Єнгєрсєн 4-р сард Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж биднийг тєрийн ордонд хvлээн авч уулзаад баяр хvргэж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ нь бидэнд маш их урам зориг єгсєн. Тєрийн єндєрлєгт vнэлэгдэнэ гэдэг найман жилийн турш зовж зvдэрч, хавчигдаж, дарамтлагдаж, зарим газар єлсєж, заримдаа мєнгєгvйтэж явсныг минь vнэлж урам зоригоор шагнасан хэрэг болсон. Нэг газрыг зорьж очсоныхоо дараа єєр газар руу явах юмсан. Илvv олон vндэстэнтэй уулзах юмсан гэсэн сэтгэгдэл заавал vлддэг. Тэр сэтгэгдэл дараа дараагийн улс орнууд руу явах явах урам зоригийг єгдєг. Миний хувьд нэг их зориг гаргалаа гэж боддоггvй. Бид зvгээр л ажлаа хийж байгаа хvмvvс. Харин энэ ярилцлагыг уншигч эрхэм та хэзээ нэгэн цагт Шинжааны Ойрадууд руу, Дээд Монголчууд руу, Цастын Монголчууд руу очвол, Иран дахь дэлхийн соёлын євд багтсан Монгол хааны ордонг очиж vзвэл, ийм л олон улс үндэстнүүд рүү дахин нэг аялах хүсэл тэмүүлэлийг мэдрэх бизээ.
-Очиж амжаагvй газар байгаа л байх. Хэзээ аль улсыг зорих гэж байна вэ?
-Таныг хувь хvний тань vvднээс манай уншигчид нэлээн сонирхож байгаа байх. Аав ээжийнхээ талаар яриач. Та аль нутгийн хvн бэ?
-Би хувийн амьдралаа ярих их дургvй л дээ. Яагаад гэвэл миний ажил хамгийн чухал. Аав маань Дорнодынх насаараа зэвсэгт хүчинд зүтгэсэн хүн, ээж маань Хєвсгєл нутгийнх. Би харин Улаанбаатарын унаган иргэн. Мэдээж эмэгтэй хvн ийм судалгаа хийгээд явах хэцvv гэж хэлдэг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй нь хамаагvй. Энэ чинь миний мэргэжил, хvсэл сонирхол бас сонголт. Харин ч эмэгтэй хvн гэдэг утгаараа аян замд явж байхад давуу тал олон гардаг. Афганистан, Иран зэрэг Исламын орнуудад хvмvvсийн ємнєєс эмэгтэй хvн камер бариад зураг авахаар тухайн vедээ хvмvvс хэсэг балмагдана. Эмэгтэй хvн болохоор учир зvггvй эсэргvvцэж чадахгvй. Айлд ороод амьдрал, зовлон жаргалыг нь яриад, бичлэг хийгээд сууж байхад бүсгүйчүүд нь нулимстайгаа бүхий л амьдарлаа ярьж өгнө. Эрэгтэй хvний єєдєєс тэр хvмvvс гивлvvрээ ч сєхєх эрхгvй. Харь vндэстэн эрэгтэй хvнтэй зэрэгцэж сууж болохгvй, хамт хоол идэж болохгvй. Харин Монгол эх нутгаас нь ирсэн Монгол эмэгтэй хvнтэй тэд зvгээр л гивлvvрээ авч байгаад ярих нь сайхан. Мэдээж зарим газар Исламийн орнууд руу виз авах гээд ороход “за энэ жижигхэн эмэгтэйчvvд яав л гэж дээ” гээд л өгдөг байх. Тэрнээс биш архайсан таван залуу камертай орох гээд ирвэл мэдээж сэжиглэнэ. Иймэрхvv давуу тал зєндєє байна.
-Гэр бvлтэй юу?
-Бод л доо, найман жил ийм орчин нєхцєлд ажиллаж байгаа хvн гэр бvлтэй байх боломжгvй шvv дээ.. Гэрлэж амжаагvй л явна. Харин vvнийгээ хэлэх дургvй /инээв.сурв/. Бvхэл бvтэн улс vндэстний ийм агуу тvvхийг бодитоор харуулахад нэг хvний гэрлэх нас хойшлогдоход юу ч биш гэж боддог.
-Шуудхан асуухад та хувийн амьдралаа золиослосон байх нь ээ?
-Би єєрєє тэгж боддоггvй. Харин хvмvvс л тэгж хэлэхийг цөөнгүй сонссон шүү. Ер нь бол миний гэр бvл, хувийн амьдралаас илvv ийм олон гайхалтай баримтууд, ард тvмэн байна. Үүнийг олон чадварлаг судлаачид, сэтгvvлчид, телевизийнхэн явж харуулаасай гэж боддог. Ер нь гэр бvл зохиож, хvний эхнэр болчихоод маргааш Ирак явлаа, эргэж ирээд Пакистан явна гэвэл хэцvv шvv дээ. Хvvхэд, гэр бvл гэдэг асар том хариуцлага.
-Аав ээж, ах дvv нар чинь таныг аюул осолтой газар руу явуулна гэдэг бас л амаргvй байдаг байх?
-Аав маань тэнгэрт одсон. Мэдээж гэр бvлийнхэн маань бvгд зєвшєєрдєг. Яагаад гэвэл би хувь хvн. Энэ миний хvсэл сонирхол, миний мэргэжил учраас. Ээж маань єндєр настай. Охиныгоо хол газар явуулна гэдэг хэцvv байдаг нь мэдээж. Маш олон ард тvмэн биднийг хvлээж байгаа. Тийм учраас настай ээжийгээ, ах эгч нарыгаа, хайртай хvмvvсээ орхиод явах зайлшгvй том сэдэв учраас явах нь миний vvрэг гэж боддог. Заримдаа хэцvv л дээ. Намайг өнгөрсөн жил Иран явахад ээжийн маань бие хvнд байсан. Долоо хоногийн ємнєхєн нь нэлээн хэцvv онош сонссон юм. Тэр vед явах уу, болих уу гэсэн маш том эргэлзээ тєрсєн. Тэгсэн ч гэсэн ээждээ “ээж ээ, охин нь явах ёстой. Vнэхээр чухал ажил учраас би явлаа. Бид уулзана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлээд явж байсан. Ээжид минь хагалгаа хийж эдгээсэн Хавдар Судлалын чадварлаг залуу эмч нарт маш их талархсан. Үнэнийг хэлэхэд заримдаа ийш тийшээ явж байгаа гэдгээ ч хэлж амждаггvй.
-Таниас би гоёл гангараа, элдэв чимэг зvvлт, будаг шунхны талаар асуух бараг илvvц биз. Гэхдээ эмэгтэй хvн бvрт єєрийг нь чимдэг зvйл гэж байдаг. Таныг чухам юу чимдэг гэж боддог вэ?
-Ёстой сонирхолтой асуулт байна /инээв.сурв/. Vнэхээр ч би гоёл чимэглэлээр єєрийгєє чимэглэдэггvй ээ. Гүрбазар гуайн шүлгэнд гардаг шиг “Би Монголоороо л гоёдог”. Бvх л юман дээр би Монгол гэж хэлэх дуртай. Очсон газар, уулзсан хvн бvртээ Монголынхоо талаар ярих дуртай. Хаан тvvхтэй, тэнгэрлиг vндэстэний үргэлжлэл болж тєрснєєрєє чимдэг. Гадаад vзэмжний хувьд бидэн шиг хаалттай нийгэм рvv орсон хvмvvс хамгийн даруухан хувцаслах ёстой байдаг. Алт мєнгє зvvж явах нь аюултай шvv дээ. Нэг vvргэвчиндээ хамаг юмаа багтааж удаан хугацаагаар явдаг хvмvvс гоё ганган байх амаргvй. -Мэдээж Монголд байх хугацаандаа ёстой л хvссэнээрээ хувцасладаг байх. Vндэсний хувцсаа ихэвчлэн ємссєн харагддаг?