МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасНийтлэлМОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ИЛ ХАНТ УЛС БУЮУ ӨНӨӨГИЙН ИРАН
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ИЛ ХАНТ УЛС БУЮУ ӨНӨӨГИЙН ИРАН
Thursday, 6th September 2012
2-р хэсэг:
Монголын эзэнт гүрний үеийн Ил хант улс буюу
өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улс


Дэлхийд хамгийн том гэдгээрээ алдартай Техраны  зах дээр дундад азийн донж маягийг илтгэсэн Ираны гар урчуудын хосгүй хийцтэй бүтээлүүд болох Исфаханы гоёмсог паалан урлалаас эхлээд Ширазын чамин шигтгэмэл, Кушаны тансаг хивс, Табризын Зөгийн бал гээд байхгүй юм гэж үгүй ээ. Техраны захын тасгууд Алтны, Мөнгөний, Хивсний, Үнэртний, Сав суулганы, Алчуурны, Гивлүүрийн зэрэг нэртэй бөгөөд хэд хэдэн километр үргэлжилнэ. Газрын тос, байгалийн баялаг, алт мөнгөн эдлэлүүдээрээ эртнээс алдартай Перс нутагт 1литр шатахууны үнэ манай төгрөгөөр 150-250 болдог ажээ.
Бидний хувьд Техран захаас хамгийн түрүүнд алчуурны тасгаар орж, нутгийн бүсгүйчүүдийн зүүдэг алчуур авах шаардлага гарсан юм. Коран судрын тушаалаар эмэгтэйчүүд нь үсээ далдалсан алчуур заавал зүүх  ёстой бөгөөд энэ тушаал Иранд хөл тавьсан эмэгтэйчүүдэд тэдний шашин шүтлэг, итгэл бишрэл, зэрэг зиндаа хамааралгүйгээр үйлчилдэг. 

Иран орон сүүлийн 10-аад жилийн хугацаанд харьцангуй чөлөөтэй болж байгаа гэх бөгөөд үүний үр дүнд эмэгтэйчүүд битүү хар нөмрөг болон “чадуур” буюу “майхан” хэмээх утгатай гивлүүр зүүх нь харьцангуй цөөрч янз бүрийн өнгөтэй энгийн алчуур зүүх нь элбэг болж байгаа ажээ.
Биднийг Иранд байсан хугацаанд Исламын шашны шиат урсгалын “гашуудлын сар” болж өнгөрсөн билээ. Иранд үндэсний 2том ёслол болдгоос эхнийх нь Рамадан буюу “мацаг барилтын сар” дараагийнхи нь энэхүү “Гашуудлын сар” ажээ. Эш үзүүлэгч Хусейн исламын шашны төлөө амь насаа өргөж, зовж нас барсанд харууссан хүмүүс гашуудан сарын турш биеээ зовоодог. Ингэхдээ сарын турш гашуудлын дуу аялан биеээ балбаж цус урсгадаг байна.
Дөнгөж хэлд орж буй хүүхдүүдээс эхлээд, дал гарсан настнууд хүртэл дээрхи гашуудлын ёслолыг үйлддэг заншилтай юм билээ.
Эрчүүд нь томоохон талбай, цэнгэлдэх хүрээлэнд бөөнөөрөө гашуудаж энэ ёслолыг тухайн хотын, мужийн, улсын телевизүүд шууд дамжуулах бөгөөд эмэгтэйчүүд нь гэртээ шууд нэвтрүүлгийг үзэж мөнөөх ёслолыг үйлдэнэ.
Гашуудлын сарын сүүлийн 3 өдөр улс даяар хөдөлгөөн зогсож албан газар, зах зээл, үйлчилгээ, нийтийн тээврүүд зогсдог. Хүмүүс гудамжинд өглөг үйлдэж, хишиг тараана. Хүн бүр л бэл бэнчингийнхээ хэр хэмжээнд тохирсон өглөг өгөх бөгөөд хөрөнгөтэй хүмүүсийн хувьд жилээс жилд тараах хишгийн хэмжээ нэмэгддэг юм билээ. Зарим хүмүүс чихэр, жимс тарааж байхад зарим хүмүүс гудамж талбайд тусгай ширээ засаж бусдыг хооллодог ажээ. Эрчүүд хөл нүцгэн явах бөгөөд энэ нь мөн л биеэ зовоож байгаа нэг хэлбэр юм.
Сарын турш бүхий л мэдээллийн хэрэгслээр энэ ёслолын тухай нэвтрүүлж байлаа. Зарим хүмүүс ажил дээрээ, машиндаа, гэртээ энэхүү ёслолын бичлэгийг үргэлж сонсох нь ихэд зовиуртай харагдана. Перс даяар туг далбаагаа гудайлгасан бүтэн сар өндөрлөж, гашуудлын ёслолын сүүлийн өдөр тэд исламын шашны үндсэн өнгө болох ногоон, хар, улаан өнгийн туг далбаагаа намируулан нүсэр сүртэй жагсаал хийснээр сая л нэг баяр хөөртэй Иран хүмүүсийн царайг олж харлаа.
Иран гэр бүлүүд ихэвчлэн 1, зарим айл 2 хүүхэдтэй байдаг нь хүүхдүүддээ өндөр боловсрол олгоход зарцуулдаг зардлаас шалтгаалдаг гэж өөрсдөө ярьдаг юм билээ. Ираны боловсролын чанар чамгүй дээгүүр тавигддаг учираас дээд боловсрол эзэмшиж чадсан бол дэлхийн хаа ч очсон хэнтэй ч зэрэгцэх боловсролтой болдог гэж тэд үздэг.
Үнэхээр бидэнтэй уулзсан Иранчууд ихэвчлэн Англи цаашлаад Франц хэлтэй байсан нь тэдний нийтлэг боловсролын жишгийг илэрхийлж байлаа. Тэд боломж олдвол Франц, Германд очиж ажилладаг. Гадаадад ажиллаж суралцахаар явж байгаа хүмүүс засгийн газартаа дэнчин үлдээдэг бөгөөд энэ нь монгол мөнгөөр 100сая төгрөгтэй тэнцдэг байна. Мэдээж ажиллаж, суралцаад нутагтаа ирвэл дээрхи дэнчингээ буцааж авна. Харин эргэж ирэхийг хүсэхгүй бол засгийн газартаа мөнөөх мөнгөө үлдээдэг гэнэ.
Дээр дурдсанчлан Иранчууд гадаад хүмүүсийг ихэд хүндлэдэг. Тэдний заншлаар бусдыг гэртээ зочлож хамтдаа хооллохоо илэрхийлэхдээ 3-аас олон удаа урьна. Тэд үнэхээр зочломтгой, биднийг урьсан айлууд ах дүүс, төрөл төрөгсдөө хүртэл цуглуулж байгаад дорнын сайхан хоолоор дайлж хэдэн цагаар ч хамаагүй ярилцаж, бидний тухай, Ираны түүхэн дэх монголын үеийн тухай, өнөөгийн монгол орны тухай, за тэгээд л цаашлаад монголын хөгжил, мөнгөний ханш, амжиргааны түвшин гээд л маш олон сэдвээр яриа дэлгэн сууж байлаа. Мэдээж бид ч гэсэн эгэл жирийн хүмүүсийн тэр л халуун ярианаас Иранчуудын тухай бодит мэдээллийг авч байсан юмаа.
Зочилсон  Иран айлуудын маань хүүхэд, залуус, хөгшид нь хүртэл бидэнтэй уулзсандаа машид догдолсон нь мөнөөх агуу түүхтэй хаант угсааны үргэлжлэл хэмээн хүндэлснийх бизээ. Тэднийг ч бас бид “дундад азийн домогт үндэстэн”, түүхийн олон нугачаан дундаас ч монголын бахархалт дурсгалуудыг  хамгаалан үлдсэн “гавъяатай хүмүүс” хэмээн хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Нэгэн цагт монголын эзэнт гүрний баруун хязгаар байсан “Ил хант” улс буюу өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран улсын тухай таницуулж байгаа цуврал нийтэлийнхээ дараагийн дугааруудаар
•    “Ил хант” улсын анхны нийслэл Марүго хот
•    Тулуйн хатан Хүлэгүгийн ээж Соргагтан бэхийн бунхан
•    Монгол хааны зарлигаар байгуулагдсан дэлхийн хамгийн анхны “Одон орон судлалын төв”-ийн туурь
•    Монголын Эзэнт гүрний “Ил хант” улсын 2 дахь нийслэл Табриз хот
•    Дэлхийд хамгийн том хэмжээний тоосгоор баригдсэн бөмбөгөр оройтой байгууламж болох Өлзийт хааны бунхан
•    Монголын байлдан дагууллын сургаар Табриз хотын зарим иргэд монголчуудаас зугтааж үүссэн тосгон
•    Тухайн үедээ Иран Перс төдийгүй дундад азид хэрэглэгдэж байсан монгол хаадын дэлүүлсэн зоос зэрэг олон сонирхолтой баримтуудыг “ТАSАМ” та бүхэндээ толилуулах болно.

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
mgl 7th March 2012

kkkk bie ee zovooj tsus ursgaad bhdaa yah ve dee ,heden jil ind amidarchaad tiim um bi lav olj harsangui,sonin l um.

boldbayar 28th November 2011

bugd mongol shdee nzuudaa

zochin 2nd November 2011

ter hudlaa sadam hazaruudig aldag bsan

amar 25th June 2011

ta buxen tv-geer gargasan nevtruuleguudee bugdiig ni tavij ogooch gadadad baigaa mongolchuud bid bolon xazar naiz nar maani uxexiig mash ix xusej baina.mon shine medee medeelel yu baina tavij baival ix saixan sait baina.tegeed ta buxnii zoriglon xiisen ene aylal bolon ajil ymar ix setgeliig mini xodolgoj undes ugsaagaaraa baxarxax setgeliig mini xogjooj baigaag xelxed saixan baina .ta bugded amjilt xusie

moogiii 7th November 2010

sain bna ollon goe

Боржигон 23rd October 2010

Тасамаа Саддам Хусен монгол цустай гэж сонссон энэ үнэн үү

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах