МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааМОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД Үзэсгэлэнгийн нээлт
МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД Үзэсгэлэнгийн нээлт
Thursday, 23rd August 2018
Хүндэт зочид хатагтай, ноёд оо
Эрхэм эрдэмтэн мэргэдээ
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө энэхүү үзэсгэлэнг бүтээхэд хамтран зүтгэсэн нөхөддөө, мэргэн зөвлөхүүддээ, TASAM төслийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан ХасБанкны хамт олонд болон Энэхүү бүтээлүүдийг олон нийтэд толилуулахад бидэнд итгэж үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж богино хугацаанд шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжсэн  Оюу Толгой ХХК, М-Си-Эс группын хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.
Та бүхний ивээн тэтгэлгээр монгол хүн бүрийн сэтгэлийн догдлуулсан домогт түүх сэрж эцэг дээдсээ хүндэтгэн, өв уламжлалаа хадгалах бидний зорилго нэгэн үзүүрт зангилагдаж байна.Хамтран зохион байгуулагчаар ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ШУА, Түүхийн хүрээлэнгийн хамт олонд, мөн дэмжигч байгууллагууд болох Боловсрол Суваг ТВ,  Улаанбаатар Дээд Сургууль, Монгол костюмс ХХК, Дэлхийн Сонор ХХК, МҮОНТВ-д чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.
Бид монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууд руугаа судалгааны болон зураг авалтын аялал хийж, тэдний ирэл гарлын түүх, өнөөгийн аж  амьдрал, нийгмийн  байдал, боловсрол, хэл соёл-зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар баримтат цувралуудыг бэлтгэдэг.
2009 онд бид сүүлийн 8жилийн турш хийсэн ажлуудаасаа Цагаан монгол, Дээд Монгол  болон Афганистаны Хазара угсаатны тухай цувралуудаа МҮОНТВ, “Боловсрол суваг ТВ”, “ТВ5” телевизүүдээр нийтийн хүртээл болгож эхэлсэн нь үзэгч, уншигчдын сонирхлыг ихэд татсан, шинэ сэдэв болж чадсан гэж хамтран ажилласан мэдээллийн байгууллагуудын дүгнэлтээс үзэж байна.
Дээрхи дүгнэлт, хүмүүсийн энэ сэдвийг хүлээн авч байгаа нийтлэг хандлага, манай байгууллагад ирж байгаа санал, хүсэлт, хүлээлт зэрэг нь биднийг дараа дараагийн үндэстнүүдийн талаар олон баримтат ажлуудыг хийж, үзэгч, уншигчдад хүргэх ирмүүн хүсэл, урам зоригийг өгсөн билээ.
Ийнхүү манай залуус тархан суурьшсан монголчуудынхаа талаар илүү өргөн хүрээнд, “ТАSАМ” хэмээх 12 дугаар бүхий баримтат цувралыг бүтээж, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар 2009 оны 4-р сараас эхлэн төслийн хүрээнд ажиллаж эхэлсэн билээ. Энэ өдөр бидний зорьсон зорилго биелэгдэж, та бүхэндээ 8жилийн турш Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Түрк Улс, Исламын Бүгд Найрамдах Иран улсуудад очиж авсан гэрэл зургууд болох 36 мянган зурагнаасаа дээжилсэн 120 бvтээлийг толилуулж байна.
Найман зууны тэртээд морьтон баатруудын маань тасархай болж эзэлсэн нутгаа сахин үлдсэн элэг нэгтнүүдийнхээ тухай дурдахад монгор, дунсиань, баоайн, хазара, юннаны монголчууд билээ. Эдүгээ тэд оршин байгаа улс орныхоо төр нийгмийн эрхэнд суурин соёл руу шилжихийн хэрээр ирэл гарал нь бүдгэрч, унаган соёл, нүүдэлчин ахуй нь алдагдаж байгаа ч монгол нутгаас тэднийг зорин очих элэг нэгтнүүдээ угтан золгож, зочлон хүндлэх нь хэвээрээ гэдэгийг бид баримтат цувралууд болон энэхүү үзэсгэлэнгээрээ харуулахыг хичээсэн юм.
Орших нутаг ондоо ч омогших сэтгэл хамтдаа байх дээд монгол, шинжааны монгол, цастын монголчууд маань үлгэр домог, түүх намтар, идээ зоог, хувцас хэрэглэл, ёс заншил, ерөөл магтаал, ихэл хуур, сайвардан бүжиг, товшуур хөгжим, тод үсгээ хадгалсаар зуун зууныг ардаа орхижээ.
Чингис хааны байлдан дагууллаас хойш 785 жилийн дараа
Монгол хаадын зоосоо дэлдүүлсэн алдарт хотуудаар очиж
Монгол хүний ухаан шингэсэн гайхамшигт дурсгалуудыг баримтжуулж
Монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурийг эргэж
Монгол морьдын туурай тамгалсан улс орнуудад олонтаа бууж мордохдоо судлаж сурвалжилсан, баримтжуулж буулгасан ажлуудаа энэ өдөр бид та бүхэндаа дэлгэн харуулж байна.
Анхаарал тавьсан эрхэм зочиддоо баярллаа.
Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав.
TASAM Олон Улсын Төсөлийн Удирдагч Ц.Санчир
2010оны 07-р сарын 06

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Гэрэлтод 25th September 2010

Сайн байцгаана уу. Намайг ГэрэлдОд гэдэг би АНУ-д ажилладага. саяхан монгол ирсэн 2долоо хоногийн дараа буцна. та бүхэнтэй уулзаж, сайхан ярьж суух, аян зам, монгол угсаатнуудын тухай илүү ихийг мэдэх цаг олдох болов уу?. дээр хаягаа үлдээлээ. Та бүхэн маш чухал сайхан сэдвийг их зоригтой дэлгэж, зорьж очиж асар их цаг хугацаа, бүхий л зүйлээ монголын түүхийн төлөө зориулж байгааг харах бахархалтай гэж хэлэх багадмаар сайхан байна.

баяраа 6th September 2010

сайн сайхныг хүсье. Энэ бол Монгол бахархал.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах