Нүүр хуудасТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД |
ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД
Thursday, 23rd August 2012
Эрхэм зочины амрыг эрье? Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын
www.tasam.mn цахим хуудсанд
үнэт цагаа зориулан зочилж буй танд баярлалаа.

Манай байгууллага монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууд руугаа судалгааны болон зураг авалтын экспедицээр ажиллаж, тэдний гарал суурьшлын түүх, өнөөгийн аж амьдрал, нийгмийн байдал, боловсрол, хэл соёл, угсаатны онцлог, зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар баримтат материалуудыг бэлтгэдэг. Бид монголын үе үеийн түүхчдийн болон дэлхийн монголч эрдэмтдийн судалгаа дүгнэлт, тухайн угсаатны аман яриа зэргийг харьцуулан илэрхийлж, шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат кино, цуврал нэвтрүүлэг хийж ирлээ.

Бид сүүлийн есөн жилийн турш ойрхи дорнод, дундад азийн 20-иод улс оронд ажиллан Тэнгэрийн тамгатай Монгол угсаа, Дэлхийг донсолгосон хаан түүхийнхээ талаар бүрэн хэмжээний 15 анги Баримтат кино, Гэрэл зургийн Үзэсгэлэн, монгол бичиг- кирил үсэг-англи тайлбар бүхий Гэрэл зургийн Ном, Монгол судлалын сэтгүүл зэргийг өөрсдийн боломжоо шавхан бүтээж, нийтийн хүртээл болгоод байна.
2010оны 04-р сарын 23нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ордонд биднийг хүлээн авч уулзан монгол улсын түүх соёлд ихээхэн ач холбогдолтой баримтат бүтээл хийж байгаад баяр хүргэж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ уулзалтын үр дүнд ТАSАМ төслийн МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн үзэсгэлэн 2010 оны 07-р сарын 06-10нд Уран Зургийн Галерейд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үргэлжлэл болгож МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн номыг эрхлэн хэвлүүлсэн бөгөөд 2011оны сар шинийн баяраар албан ёсны нээлтээ хийж олон нийтийн хүртээл болж эхэлсэн тус номын тэргүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн монголчуудад зориулан мэндчилгээ дэвшүүлж, ШУА-ын Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин мялаалгын үгийг бичсэн юм.
Манай бүтээлүүдийг хүлээн авч байгаа үзэгч, уншигчдын хандлага, эрдэмтэн судлаачид болон олон нийтээс бидэнд ирүүлдэг санал, хүсэлт, хүлээлт зэрэг нь цаашид хаан цадигийн тухай олон шинэ сэдвийг дэлгэсэн мэргэжлийн бүтээлүүд хийх ирмүүн хүсэл урам зоригийг өгдөг билээ. Ийнхүү бид Тархан Суурьшсан Монголчуудынхаа тухай, Монголын түүхийн бахархалтай баримтуудын тухай хуваалцахаар эрхэм зочин таны өмнө энэхүү цахим хуудсаа дэлгэж байна.
Бид албан ёсоор хэвлэлд гаргасан бүтээлээсээ энд нийтлэх бөгөөд олон нийтийн хүртээл хараахан болж амжаагүй мөн яг энэ цаг үед экспедицээр ажиллаж байгаа улс, үндэстэнийхээ талаар мэдээлэл тавих боломжгүйг эрхэм зочин та хүлцэн ойлгоно уу.

Тархан Суурьшсан Монголчууд
Байгууллагын Захирал Ц.Санчир
Байгууллагын Захирал Ц.Санчир
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |