МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааХАСБАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БОЛД "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ
ХАСБАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.БОЛД "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ
Tuesday, 7th August 2018


Эрхэмсэг хатагтай ноёдоо,
Монгол ахан дүүсээ,
Тэнгэрлиг Монгол өвөг дээдсийнхээ мөрийг мөшгөн олон хоног жилээр түмэн бээрийн цаана одсон Санчир тэргүүтэй дүү нар ганзага дүүрэн олз омог ихтэй эргэн ирж үүцээ задлан буй баярт үйл явдлын гэрч болж байна бид. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэснийхээ хэл, соёлыг чанд хадгалан дэлхийн уул талаар нэг өнөөдрийг хүртэл тархан суурьшсан Монгол ахан дүүсийнхээ аж төрж буйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат киноны цувралыг таалан соёрхох Та бүгд нэгийг үзэж нөгөөг тунгаан бодож үнэлэлт дүгнэлтээ өгөх нь дамжиггүй.
Миний бие гагцхүү Монголын төлөөх зүрх бүхэнд баяр баясгалан авчирсан эгэл бус Монгол залуусынхаа тухай цөөн үг хэлье.
Санчир нар Монголын төлөөх зүрхний дуудлагаар цаг наргүй ажиллан, өлсөж цангах, даарч хөрөхийг мэдэхгүй, хувийн хөрөнгөө шавхан байж энэ эрхэм үйлийг эхлүүлсэн юм. Залуус маань Монголчуудын их өв Монголын төрт ёсны уламжлалыг өнөө болон хойч үедээ мэдрүүлэх мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ үйл хэргийг Төрийн ажил гэж бодсонгүй өр зүрхээрээ зүтгэснийг би гэрчилнэ.

Санчир нар бүтээлээ үлгэлжлүүлэн турвихын тулд банкнаас хувиараа зээл авч нуруун дээрээ хүнд ачаа үүрч байсан нь ХасБанкны хамт олны Монголын төлөөх зүрхийг улам бүр хүчтэй цохилуулсан юм. Монгол эх орныхоо төлөө бие сэтгэлээ золиослох зүрхтэй эгэл бус залуусыг XacБанк дэмжиж тэд маань бидний итгэлийг даасанд баяртай байна.

Алс хол газар түмэн бээрийн тэртээгээс монгол хэл бичиг, яруу найраг, дуу бүжиг, амьд монгол ахуй, өв уламжлал, монгол дээлтэй ахан дүүсийн санаашрал, мөрөөдөл цуурайтаж буйг үзэж сонсоод Монголчууд бид цөөхүүлээ биш гэдгийг Монголын төлөөх зүрх бүхэнд мэдрүүлсэн Санчир тэргүүтэй дүү нартаа гялайлаа. Монгол орондоо зочилж буй Дээд Монголчууддаа тавтай морилно уу гэж хэлье.

Ухаант өвөг дээдэс маань алтнаас илүү үнэтэй арвин их өв уламжлалын эрдэнэсийн санг бидэнд үлдээсэн нь энэ дэлхийд Монголчууд биднийг өнө мөнхөд тэтгэх оюуны эх булаг болохыг хойч үе залуус маань тунгааж ойлгоно гэдэгт итгэж байна.

Сайхан Монгол айраг тараг хөрөнгөндөө байдаг шиг саруул Монгол үндэстэн цаглашгүй баян өв уламжлалдаа оршиг.

Магваны Болд
Гүйцэтгэх захирал
ХасБанк
06.07.2010

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ 10th December 2010

САЙХАН МОНГОЛ ТАРАГ АЙРАГ ХӨРӨНГӨНДӨӨ БАЙДАГ ШИГ САРУУЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН ЦАГЛАШГҮЙ БАЯН ӨВ УЛАМЖЛАЛДАА ОРШИГ. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

tor 31st October 2010

MONGOLIIN MINI ULS TURD IIM l HUN BMAAR UMDAA

зочин 25th October 2010

"хас" банк тасамийн спонсор гэж ойлгогддог харин энд зээл өгсөн гээд байхын, зээл өгч ивээн тэтгэсэн үг юмуу?

chinzorig 23rd October 2010

Xaciin Bold chin olimpiin horoonii darga bsn Magvan guain huu. Etdgiin shiiriig hataaj yavaa hun shu. heden jiliin tsaadhiig harjaagaa boldoo, ireeduin delhiin avarga holbombogchdiig edniih demjjaagaa bizdee, ovoo nuhur uu

erhembayar 4th September 2010

Manai bizniesiinhen iim sedevt horongo oruulah tsag bolson. Ene bol jinhene sedev. une tsene. Mongoliin tuuhiin une tseniig mongolchuud l ilerhiilj delhiid delgej chadna. tasam shine tsuvraliig TV r dahin gargah hergtei. uzej amjaagui, mederch chadaagui hun olon bgaa. Olon humuus huleej bn.

оргил 22nd August 2010

Тийм байна. хийгүй айхтар үг байна. харьцуулал, зүйрлэл гоё байна.Энэ хүмүүсийг маш сайн мэддэг бололтой хүчтэй илэрхийлсэн байна. Төгсгөлийн үг илүү таалагдлаа.

ариунбаатара 22nd August 2010

Сүрхий сайхан үг хэлсэн байна. Хүний сайхан дотороо байдаг гэж... Хасбанк овоошдээ, ийм хүмүүсийг дэмжихгүй бол хэнийг дэмжих гэж. Үүнэхээр сайхан мессэж өгч байгаа шүү TASAM ийнханд бас баяр хүргэе

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах