МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТТУЛГА "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТТУЛГА "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
Tuesday, 7th August 2018

Энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хатагтай ноёдоо,
Гадаад дотоодын эрхэм зочид төлөөлөгчдөө
та бүхний түмэн амгаланг айлтгая.
"Үндэс язгуураа бүү мартсугай хэмээн үр хөвгүүддээ сургасугай" гэж 800 зууны тэртээд хэлэгдсэн Чингис хааны айлдварыг яг энэ өдөр бид дурсан ярих нь зүйтэй билээ. Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын зохион байгуулж байгаа "Монголын төлөөх зүрх бүхэнд" гэрэл зургийн үзэсгэлэн үндэсний их баяр наадмын өмнө болж байгаагаараа онцлог ач холбогдолтой. Чухам энэ л өдрүүдэд монгол түмэн минь эх түүх, хаан Чингис, хатан Соргагтан болоод Мєнх, Хvлэгv, Газан, Өлзийт хаадаа бахдан ярих томоохон шалтгаан нэмэгдэж байна.
Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууд маань үр хөвгүүддээ уламжлуулан залгамжилж ирсэн монгол зан заншил, ахуй байдал, хувцас хэрэглэл, бичиг соёлын баримтуудыг мөн бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд ямар олон хөгжил дэвшлийг авч ирж, хот барилгыг босгож, бүтээн байгуулалтыг хийснийг ч тус байгууллагын залуусын бэлдсэн мэргэжлийн ажлуудаас үзэж байна.
Монголын залуу үе эх түүхийнхээ үнэ цэнийг баримтжуулж, залуу хүний халуун сэтгэлээр хичээн зүтгэж, цаг хугацаа, мэдлэг мэргэжил, авъяас чадвараа дайчлан ажиллаж байгаагийн бахархалт жишээ Тархан Суурьшсан монголчууд байгууллагын захирал, Соёл судлаач Ц.Санчир, Орчуулагч, судлаач Б.Цэрэн нар юм.
Соёл судлаач Ц.Санчир 2004 оноос "Тархан Суурьшсан Монголчууд" баримтат цувралын эхлүүлж, зураг авалт, соёл судлал, кино зохиол дээр ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаандаа дундад ази, евроази дахь монгол угсаатнууд руу 30гаруй удаагийн судалгааны болон баримтат цувралын багийг амжилттай удирдан ажиллажээ.   
Ц.Санчир нь Цагаан монгол, Цастын монгол, Дээд монгол, Дунсиань, Афганистаны Хазара, Шинжааны монголчуудын угсаатны онцлог, зан заншил, хувцас хэрэглэл, монгол ахуй байдлаа хэрхэн хадгалж үлдсэн тухай мөн Түрк болон Исламын Бүгд Найрамдах Иран улс дахь Монголын эзэнт гүрний үеийн хот тосгод хөшөө дурсгалуудын тухай бүрэн хэмжээний 21 баримтат киног удирдан бүтээснээс 15 нь олон нийтийн хүртээл болоод байна.
Тус байгууллагын орчуулагч Б.Цэрэн нь 2002 оноос Дунсиань, Дээд монголчуудын тухай болон Түрк, Иран дахь монгол дурсгалуудын тухай зураг авалтын багт судлаач, гэрэл зурагчин, орчуулагчаар ажиллаж байна. Тэрээр сурвалж бичиг, судалгааны материалууд болон энэ сэдвээр дэлхий дахинд гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээллийг монгол хэлнээ,  тус байгууллагын хийдэг баримтат кинонуудыг англи хэлнээ орчуулах ажлыг гардан ажилладаг. Түүний хичээл зүтгэл олон нийтийн хүртээл болгож байгаа шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат кинонд жинтэй хувь нэмэр оруулж байна.
Б.Цэрэн 2011 онд АНУ-ын Харвардын "Боловсролын Их Сургууль"-ийн "Хэл, хэл бичиг" магистрын сургалтад суралцахаар бэлдэж байгаа бөгөөд. Үүний дараа 1227 онд эзэлсэн нутгаа сахин үлдсэн Дунсиань угсаатны бичиг үсгийг зохиох олон улсын багт мэргэжилтнээр ажиллаар бэлтгэж байгаа залуу ирээдүйтэй боловсон хүчин юм.
Монголоороо гоёсон баяр наадмынхаа өмнө та бүхэнд толилуулж байгаа TASAM цуврал баримтат кино болон энэхүү Гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь монголчуудын түүх соёлын бахархлыг зузаатгаж чадсан  ажлууд болжээ.
Та бүхний цаашдын ажилд улам их амжилтыг хүсч, монгол хүний мэргэн ухааныг, монголын түүхийн бахархал бүрийг дэлхийн тавцанд илэрхийлэн харуулах их үйлс нь дардан байхыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр зохион байгуулагдаж буй
"Монголын төлөөх зүрх бүхэнд" Гэрэл зургийн үзэсгэлэн нээснийг албан ёсоор мэдэгдьеэ.
Анхаарал тавьсанд баярллаа.



СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
demjigch 1st November 2010

Bolooshdee, yostoi nudee olson demjleg bna.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах