МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ИЛ ХАНТ УЛС БУЮУ ӨНӨӨГИЙН ИРАН
Wednesday, 1st August 2012Монголын эзэнт гүрний үеийн Ил хант улс буюу
өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улс
1256 оноос Монголын эзэнт гүрний баруун хязгаар нутаг хэмээн нэрлэгдэж эхэлсэн "Ил хант" улс буюу өнөөгийн "Исламын бүгд найрамдах Иран" улсын тухай, Иран дахь монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгал, хот суурин, дурсгалт газруудын тухай толилуулж буй цуврал нийтлэлийнхээ эхний хэсгийг бид өнөөгийн Иран орны талаар танилцуулахаар бэлтгэлээ.өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улс
ИСЛАМИЙН БҮГД НАЙРАМДАХ ИРАН УЛС.
1сая 648 мянга 195 хавтгай дөрвөлжин газар нутагт 70 сая хүн оршин сууна.
Перс, Азар, Курт, Араб, Лор, Туркмен, Балуч гэсэн үндэстнүүдтэй. Албан ёсны хэл нь Перс хэл.
Иран улс Армен, Азарбайжан, Түркменистан, Афганистан, Пакистан, Түрк, Ирак улсуудтай хил залгадаг.
20 оод жилийн өмнөөс өрнийхөнд хориг тавьж тэдний соёлыг сөрөн зогсож байгаа хаалттай нийгэм бөгөөд даяарчлагдаж байгаа дэлхий ертөнц дээр дангааршин үлдэж буй цөөхөн соёлын нэг билээ.
Энэ орон "Ираны хувьсгал" хүртэл буюу 1501-1979 он хүртэл тасралтгүй хаант засаглалтай байсан. Ираны дайнаас хойш бүтээн босголт бараг явагдаагүй. Хуучирч муудсан эртний барилгуудаас хотууд нь бүрдэж, тоос шороонд дарагдсан бүдүүн баараг загварын машинууд замаар хөвөрнө.
Өнөөгийн Ираны нутаг дэвсгэр үе үеийн "Торгон зам"-ын зангилаа газар байсан бөгөөд эдүгээ ч өөрийн дүр төрхийг хадгалсан Машхад, Нишапур, Дамган, Семнан, Рей буюу Тегран, Газвин, Табриз хотууд болон Маку хилийн боомтыг дурдаж болно
Зөвхөн "Торгон зам"-ын төдийгүй дундад азийн нүүр царай болсон Шираз, Исфахан зэрэг эртний хотууд ад монголын "Ил хаад" тамгаа барьж, зарлигаа айлдаж, зоосоо дэлдүүлж байсан бахархалт түүх бий...