Нүүр хуудасДЭЭД МОНГОЛЧУУД |
ДЭЭД МОНГОЛЧУУД
Monday, 23rd July 2012
ДЭЭД МОНГОЛ буюу
"Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав"
Тэд ч гэсэн бидний л адил
Улаан залаатай
Хөх толботой
Босоо бичигт
Эсгий туургатай монголчууд. . .
"Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав"
Тэд ч гэсэн бидний л адил
Улаан залаатай
Хөх толботой
Босоо бичигт
Эсгий туургатай монголчууд. . .
БНХАУ-ын баруун хойт хэсэгт орших Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын угсаа Дөрвөн Ойрдын хошууд аймагт багтдаг, нүүдэлчин удамтай монгол түмэний тасархай, нум саадагтай морьтон түмэний нэг нь дээд монгол билээ. Эдүгээ есөн түм буюу 90ээд мянган дээд монголчууд болох Хошууд Цорс, Торгууд, Халх ястанууд баруун ба зүүн гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол хэл, бичиг соёл, ёс заншил, зан ааль, ахуй байдал, өв уламжлалаа хадгалан Хөхнуур мужид төвлөрөн суурьшиж байна.
Дээд монголчууд:
Үлгэр домог, түүх намтар, идээ ундаа, шүүс зоог, хувцас хэрэглэл, засал чимэглэл, мэндлэх хүндлэх, золгох ёс зан заншлаа хадгалсаар гурван зууныг ардаа орхижээ. Тэдний түүхэн ирэл гарлын тухай TASAM цувралын "Дээд монгол буюу МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД ЗОРИУЛАВ" нэвтрүүлгээс маань дэлгэрэнгүй үзээрэй. Эдүгээ есөн түмэн монгол өөрсдийн оршин суугаа муж нутгаараа Хөхнуурын монгол, харин төвлөрөн суурьшдаг хотынхоо нэрээр Дэлхийн монгол гэж нэрлэгддэг. Дэлхийн дээвэрт аж төрдгөөрөө ийнхүү Дээд монгол хэмээх нэрээр хожуу нэрийджээ. Түүхийн сурвалжуудад Хошууд, Хөх нуурын монгол гэж дурдагдсан байдаг нь нийтлэг. Монгол улсаас даруй 3000 гаруй кмын алсад орших дээд монголчуудын нутагт Ойрадын Гүш ханы, Халхын Цогт тайжийн олон домгыг өвөртөө хадгалсан монгол нэртэй уул нурууд маш олон. Заримаас нь дурдвал:
Арцат уул, Алтан уул, Хөх нуурын хөтөл, Наран саран хөтөл, Цайдмын уул, Баянхангай уул, Бурхан буудайн уул гээд тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарна.
Дээд монголчуудын түүхийн үнэнийг өөртөө нуусан:
Хөх нуур, Хар нуур, Тосон нуур, Их цайдмын нуур, Бага цайдмын нуур,
Бухын гол, Голмодын гол, Цайдмын гол зэрэг алдарт нуур, гол мөрөн ч арвин бий.
Цайдмын хотгор, Давсан говийн хотгор, Толь голын хавцал, Цагааннуур, Цавчаал гээд монгол үндэстэн ястан төдийгүй монгол газар шорооны нэр ч энд үргэлжилсээр. . .
Тэдний хувцас зүүсгэлээс дурдвал:
Залаат малгай, Булган малгай, Үнэгэн малгай, Дээл, Тэрлэг, Илгэн өмд, Нэхий өмд, Үсний гэр, Сондор, Мөнгөн хатгуур, Ээмэг, Бугуйвч, Бөлзөг, Хавтаг
Идээ ундааны нь тоочвол:
Мах, бүхэл шүүс, ууц, өвчүү, борц, үүц, тарга, тос, цөрөм, өрөм, цэгээ, шөмөр
Эрт дээрээс уламжилсан нандин ёс, баяр наадмыг нь нэрлэвээс:
Хадаг эргэх ёс, Шөмөр дээжлэх ёс, Архи дээжлэх ёс, Сөнгийн дээж эргэх ёс, Цай дээжлэх ёс, Урга хурмын ёс, Өрвөө өрвөөлгийн баяр, Хурмын баяр, Битүүний шөнө, Шинийн нэгний ёслол, Цагаан цайллага, Шинэ гэрийн мялаалга, Дуудлага авгайлга, Хорио цээр гээд монгол үндэстний тэр л нандин уламжлал, тэр л эрхэм ёс заншилыг Дээд монголчууд дээдлсээр, үр хойчдоо үлдээсээр баримтаар хэлэхэд гурван зууныг, улбаагаар тоочиход найман зууныг элээжээ.
Монгол бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, Монгол Төвд эмнэлгийн хороо, Монгол хэл бичгийн сэтгүүл, Цайдмын сонин, Цэцэг цайдам сэтгүүл гээд нэр хаягнаасаа эхлээд бүгд монгол бичиг, анги танхим, номын санд нь Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Дашдоржийн Нацагдорж зэрэг Монгол улсын суут хүмүүсийн хөрөг, тэдний хэлсэн мэргэн үгс нь босоо бичгээрээ залаастай. Ер монголын гэх тодотголтой бахархал болгоныг Дээд монголчууд ч мөн бахдан хүндлэж, залгамжлан хадгалдаг ажээ.
Таван хошуу мал дээрээс нь сарлаг хариулах нь үндсэн аж ахуй нь болдгоо. Чулуун хороо, хөсөг тэрэг, монгол гэр, эсгий үүд гээд л манай жирийн нэгэн малчин айлын дүр зурагтай их л ойрхон. Зуслан намаржаандаа гэрт бууж, өвөлжөө хаваржаандаа байшинд сууна. Бид Дээд монголд ирэх бүртээ л эрдэмтэн мэргэдийн үнэт үгнээс ч, эгэл жирийн малчдын хууч ярианаас ч "Бид ч гэсэн монгол" гэх тэр л омогшилыг мэдэрсэн минь олонтаа.
Нэгэн дээд монгол залуугийн бичсэн шүлэг санаанд орж байна.
"Би хаа байсан ч монгол" гэж
... Тансаг сайхан байгалийн энгэрт
Ташаандаа тэнгэрийн хөх тамга сийлж
Дэлхийд хүн хэмээн заяасан тэр л өдрөөс
Би хаа байсан ч МОНГОЛ. . . .
. . .Бурхан сэтгэлтэй ээж минь Монгол
Буянтай сайхан аав минь Монгол
Би хаа байсан ч МОНГОЛ
Тиймээ энэ 90ээдхэн мянган монгол, монголоороо үлдэхийн тулд,
монголоо үлдээхийн тулд ямар агуу түүхийг бичиж ямар өндөр босгыг элээгээ вэ.