МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа"МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Sunday, 22nd July 2018
www.tasam.mn | Тархан суурьшсан монголчууд ТББ“Монголын төлөөх зүрх бүхэнд” Гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр 2010оны 07-р сарын 06-10нд Монголын уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд, 07-р сарын 13-17 нд ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотод тус тус амжилттай  зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Зөв Банк ХасБанк, Соёлын өвийг дэмжигч Оюу Толгой ХХК, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч М-Си-Эс групп тус тус ажиллаж, энэхүү үзэсгэлэнг мэргэжлийн төвшинд дэлгэн харуулж, олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх боломжийг олгосон билээ.

Үзэсгэлэнг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академи, Түүхийн Хүрээлэн, Боловсрол Суваг ТВ, Улаанбаатар Дээд сургууль, МҮОНТ, Монгол Костюмс ХХК, Дэлхийн Сонор ХХК, хамтран ажиллав.
Бид сүүлийн 8 жилийн хугацаанд авсан “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал, түүхэн газруудын тухай 30гаруй мянган гэрэл зургуудын дээж болох 120 бүтээлийг дэлгэн тавьсан.
Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нээж үг хэлсэн бөгөөд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын олон түмэндээ дэлгэж байгаа үзэсгэлэнг Монголын түүхэнд шинэ хуудас нэмсэн, дорвитой бүтээлүүд болсныг үнэлэж ШУА-ийн өргөмжлөлийг тус байгууллагын Захирал Соёл судлаач Ц.Санчирт гардуулав.
Үзэсгэлэнгийн нээлтийн хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ХасБанкны ТУЗ-ын дарга Ч.Ганболд, ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд, Оюу Толгой ХХК-ны ТУЗ-ын дарга Г.Батсүх, М-Си-Эс группын дэд Ерөнхийлөгч Л.Гантөмөр, М-Си-Эс группын Хэвлэл мэдээлэл, Олон Нийтийн харилцааны албаны Захирал Ц.Баяраа мөн ШУА-ын хүрээлэнгүүдийн захиралууд, шинжлэх ухааны доктор профессорууд, эрдэмтэн судлаачид болон улс орноо төлөөлөн монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд болох АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон, Францын Элчин сайд Жийн Паул Думонт, Түркийн элчин сайд Асим Арар, Энэтхэгийн Элчин сайд Сатбир Синк болон Англи Солонгосын Элчин Сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөгчид болох 220 гаруй зочин оролцсон юм.
Энэ үеэр “TASAM” баримтат цувралын дээж, Монгол Костюмс ХХК-ны “Эзэнт гүрэн” загварын үзүүлбэр, Ардын урлагийн “Аялгуу” хамтлагийн тоглолт болж, Хөх нуур төвдийн өндөрлөгөөс  хүрэлцэн ирсэн Дээд монголчууд монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа өргөсөн нь үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг догдлуулсан гэнэтийн бэлэг болсоныг зочдын сэтгэгдлээс олонтоо сонсогдож байлаа.
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд TASAM төслийн хүрээнд хамтарч ажиллахдаа баримтат цуврал нэвтрүүлгүүд болон энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг TASAM-ийн залуус ямар хатуу бэрхийг туулж, мэдлэг мэргэжил, боломж чадвараа дайчлан, түүхэн үнэнийг олон нийтэд хүргэж, үзэгчдийн сайшаалыг хүртсэн ажлууд бүтээснийг зочдод танилцуулсан юм.  

Уран зургийн галерейн сүүлийн 10аад жилийн тоо мэдээтэй харьцуулахад тус танхимд гарч байсан үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд 20-60 зочин оролцдог бол “Монголын төлөөх зүрх бүхэнд” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд 220 гаруй зочид оролцсон, нээлтийн өдөр 500 гаруй үзэгч үзжээ. Үзмэр тавигдсан 5хоногийн хугацаанд давтагдсан тоогоор өдөрт 120-250 үзэгч сонирхсон байна.

 “Монголын төлөөх зүрх бүхэнд” Гэрэл зургийн Үзэсгэлэн 7-р сарын 14-17нд ОХУ-д болсон “Дэлхийн Монголчуудын чуулган”-д урилгаар оролцсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын болон албаны хүмүүс хүндэт зочид тус үзэсгэлэнг үзэж сонирхов.

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
undaraa 13th January 2011

ta buhend ajliin ondor amjilt husie

unurjargal 23rd August 2010

iim saihan um gej bdag aa bid neg zvrhdee mongolchuudaa haij olood iim saihan zvil hiij bgaa sanchir tergvvtei hamt olond talarhal ilerhiileh heregtei um shig sanagdalaa ta bvhen ulam ih amjilt hvsej bna shvv

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах