МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
ХАЗАРА
Monday, 2nd July 2012

www.tasam.mn2006 оны намрын нэгэн шаргал өдөр намхан шавар байшингууд шавааралдсан, газны униар суунагласан Кабул хотын дээгүүр АРИАНА хэмээх тэнгэрийн хүлэг бараг хагас цаг эргэлдэн байж буулаа. Онгоцны радиогоор “буухад аюулгүй байдал хангагдаагүй байна” хэмээн баргил хоолойтой Пашту залуу дари, англи хэлээр ойр ойрхон тайлбарлана.
Наймаачин голдуу суудаг дэлхийн хамгийн дампуу нислэгийн агентлагаар гадаад хүн зорчих нь ховор тохиолдол болохыг таван цагийн турш үргэлжилсэн нислэгийн үеээрээ л мэдэж билээ. Миний хувьд хэтэвчнийхээ хэрээр хамгийн хямд нислэгийг сонгосон минь энэ байлаа. Очихдоо ч яахвэ шууд л хүрлээ харин буцах нислэг маань 14 хоногоор хойшилсныг эс тооцвол аюул осолгүй хямдхан сайхан зорчсон.
“Кабул” олон улсын нисэх онгоцны буудал дээр “мина-ын мэргэжилтэн” ганц гадаадаа зогсоож байгаад хүн ам нягтран суурьшсан ихэнхи газар нутаг минатай учираас болгоомжтой явахыг сануулж, аюултай газрыг хэрхэн ялгах талаар товчхон сургалт хийж билээ. Афганистанд 2006 он хүртэл ойролцоогоор 500гаруй мянган хүн минанд өртөж нас барсан мэдээ байдаг. Энэ тоо жилд дунджаар 8000аар нэмэгддэг байна. Тухайн үед олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын шугамаар мина-ын цэвэрлэгээ явагдаж байгаа талаар яригдаж байсан одоо ч бараг минагүй болсон байлгүй дээ.

За тэгээд хоёр камер хийсэн нэг үүргэвчээ үүрээд, хажуугаар нь  хүмүүст өгөх гарын бэлэг буюу 20кг хүнсээ бариад, алчуур гивлүүрэндээ түүртэн байж зорьсон хүлээсэн Афган оронд хөл тавьлаа. Машины жолооч хөшгөө хаахыг сануулаад гуйлгачид цонх балбавал нээхгүй байхыг анхааруулав. Нэг сая гаруй орон гэргүй хүмүүсийн төлөөлөл болох хөл гар нүд амгүй гуйлга гуйх хүмүүсийн түгжрэлд орсон замаар бараг бүтэн км явж байж сая л нэг машины түгжрэл рүү шилжлээ.
Дундад Азийн шуугиант орон Исламын Бүгд Найрамдах Афганистан  улс. Хүн ам нь 31сая. Тэдгээр нь Хазара, Пашту, Узбек, Тажек, Балуч гэсэн таван их үндэстэнд хуваагддаг. Тэдний нэг болох миний зорьсон үндэстэн Хазара. “Хазара” гэж “мянгатан”, “мянган морьтон” гэсэн үгнээс гаралтай нэр.
Дари хэлээр ярьдаг. Дэлхий дээр ойролцоогоор зургаан сая гаруй Хазара үндэстэн байдаг гэсэн тоо мэдээ бий. Үүнээс таван сая гаруй нь афганистанд амьдардаг ажээ. Дуулиант үндэстнүүдийн дунд хадгалагдан үлдсэн Хазарачуудын түүх монголчуудтай  салшгүй холбоотой. 
Афган орон нийгмийн байдал нэлээн буурай, дотоодын мөргөлдөөнтэй улс бөгөөд олон жилийн турш их дайны хөлд нэрвэгдэж, доройтож ядарсан ард түмэн байлаа. Исламын ертөнц учираас мэдээж эрчүүд ноёрхоно. Зөвхөн эрчүүд л ямар нэгэн хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээдэг. Зах зээл, дэлгүүр, хоршоо, нийтийн тээвэр, гудамж талбайд хаа сайгүй л эрчүүд.
www.tasam.mn | Тархан суурьшсан монголчууд ТББЭмэгтэйчүүд ажил хийж, улс нийгмийн амьдралд оролцох нь ховор тохиолдол бөгөөд гадуур чөлөөтэй гарч, нүүр гараа ил гаргах ч эрхгүй хүмүүс.
Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хувьд амьдрана гэдэг тийм ч хүсэх зүйл биш ажээ. Тав зургаахан настай хүү нь энэ хорвоод дээр эр хүн болж төрснийхөө хариуцлагыг үүрч ээж, эгч дүү нараа тэжээхийн тулд илжиг хөтлөөд таксинд явж байгааг алс хягаарын Мазар хотын гунигт гудамжинд олонтоо харахдаа сэтгэл сэмрээд л явчихдаг байлаа.
Харин мөнөөх хөвгүүдийн хувьд хээв нэг илжигээ хөтлөөд хажуугаар шүгэлдэн өнгөрөх нь их л хэвлүүн.
Эмэгтэйчүүдийн өмсдөг уламжлалт хувцас нь Бөрка буюу цэнхэр өнгийн, толгойн оройноос өлмий хүртэлхи битүү нөмрөг.
Нүдний хэсэгт нь харахад зориулсан хэсэгхэн торон онгорхой байдаг. Бүх дэлхийг энэ л торны цаанаас харах тэр эмэгтэйчүүдийн харц баяр хөөртэй байна гэдэг ховорхон тохиолдол.  Хязгаар нутгуудад шашны дэглэм хатуу байдаг бөгөөд амьдралынхаа туршид гэр бүлийнхнээсээ өөр эмэгтэй хүмүүсийн царайг харсан хүн цөөхөн тухай зам зуур жолооч маань ярьж, алчуур нөмөргөө байнга шалгаж явахыг сануулна.  Харин Афган орон өдрөөс өдөрт нээгдэж байгаа болохоор хааяа нэг гивлүүргүй харин алчууртай бүсгүйчүүд зөрөх нь содон харагдана.

Таньж мэдэхгүй ёс заншил, тэс өөр соёл иргэншил рүү тэртээх он жилүүдийн үзүүрт өвөг дээдсийнхээ хүрсэн хот сууринд очиж, үлдээсэн ул мөрийг үзэхээр улмаар Хазар хүмүүстэй уулзахаар зүрх гарган очсон аяны богц маань дүүрэн байсаан.
Түүхийн хуудаснаа...
“13-р зууны Монголын эзэнт гүрний байлдан дагуулал” гэж нэрлэгддэг тэр их дайнд Иран, Ирак, Афганистаны 3 сая гаруй хүн амь үрэгдсэн нь тухайн үедээ тэдгээр улсын хүн амын 30% байсан гэж түүхийн нэгэн сурвалжид бичигджээ.
Афганистанд очсон анхны хязгаар нутаг бол энэ улсын хойд хилийн ойролцоо орших Мазар И Шарифын Балх хот байлаа.
Нийслэл Кабулаас машин хөлслөн гарч, нуранги хонгил, тоост талаар бүтэн өдөржин давхисаар газар тэнгэр нийлэвүү гэмээр улаан шороо шуурсан хотод очлоо. 1221онд хаан Чингис их цэргээ удирдан Балх хэмээх худалдааны томоохон сууринг эзэлж байсныг сурвалжууд өгүүлдэг.
- “Тэр цагаас хойш энэ газар дахин сэргэн мандаагүй ээ, зөвхөн энэхүү туурь л үлдсэн” гэж нутгийн хүн их л гашуунаар хүүрнэж билээ.
- “Энэ хэрмэн дотор олон хүн үхсэн учираас шороо нь хүртэл тостой” та нар бариад үз л дээ гэж биднийг тойрсон олноос нэгэн хүү хэлэхэд. Шороог атгаж үзэхнээ нээрээ л тос даах шиг санагдсан шүү. Марко Пологийн бичсэнээр  үзэсгэлэн төгс орд харштай, сайхан гантигаар цогцлоосон гоёмсог барилга байгууламж бүхий “нэр өндөр их хот Балх” аас үлдсэн зүйл нэгэн хэрэм л байлаа. Хэрмийн дотор зогсоод орчныг ажиглавал төмрийн зэв, хүний яс хаа сайгүй. Он жилүүдийн чанадад мөнөөх гоёмсог хотыг арчсан морин төвөргөөн, уухайн дуу чихнээ хадах шиг... Харин одоо аниргүй орчин, нурсан балгас л үлдсэн байлаа.
Дараагийн аялал маань Афганистаны төвд орших
Бамияан мужид үргэлжилсэн юм.
Хад асга, хавцал жалга бүхий бартаат замаар мөн л өдөржин явсаар буйдхан нэгэн тосгонд очсон нь бидний зорьж гарсан
Бамияан.
Энд би Афганистанд үзнэ гэж төсөөлөөгүй сайхан байгалийг харсаан. Уулын гол, шаргал навчис, нарлаг өдрүүд, хазар хүмүүсийн эгэл боргил царай,  алсад гялтганан харагдах эртний шилтгээний туурь. . . 
Бамияаны тухай, энд монголчууд хэрхэн суурьших болсон тухай сурвалж бичигүүд харьцангуй олон талаас нь өгүүлсэн байдаг. Тэр бүрийг нэгэн өгүүлбэрт багцалвал Чингис хаан эзэлсэн газар орноо сахиулахаар цэргийн мянгатан-аа үлдээсэн нь өнөөгийн Хазара угсаатны гарал гэж тайлбарлах нь түгээмэл.
Дээр дурдсанчилан Хазара гэдэг нь “Мянгатан” “Мянган морьтон” гэсэн утгатай үгийн гарал тайлбар энд дахин сөхөгддөг.
Эдүгээ энэ мужид мөнөөх нутгаа сахисан Хазара хүмүүс голчлон амьдардаг болохоор харьцангуй амар тайван газар шиг санагдаж байсан. Бусад суурин газруудыг бодвол тариан талбай, үхэр мал ч цөөнгүй харагдаж байлаа. Энэ нь мина багатай тодорхой хэлбэл аюул багатай бүс нутаг болохыг нь илэрхийлдэг ажээ. Бам
ияаны төвд орших Шари гал гол буюу Хашхирааны хот  хэмээх толгод нэр нь хүртэл гунигт түүхийг өгүүлнэ. Монгол  цэргүүдийн довтолгоон зөвхөн хашхирааныг л үлдээжээ. Үнэхээр гашуун бөгөөд харамсалтай түүхийн халуун мөрийг энд ч гэсэн мэдэрч билээ. Харин одоо энэ толгод нам гүм, эль хуль.

Бамияанаас эргэж ирээд хэсэг хугацааны дараа Афганистаны нийслэл Кабул хотоос зүүн урд зүгт орших Газни хотыг зорьсон юм. Нийслэлээс нь засмал замаар гурван цаг орчим яваад л хүрсэн нь Афганистанд хийсэн хамгийн богинохон бас бартаа багатай аялал байсан юм. Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадай энэ газрыг эзэлсэн байдаг. Ойролцоо тосгоныг “Чагадай” буюу “Цагаадай хааны” нэрээр нэрлэсэн гэж монголын түүхийн нэгэн зохиолд дурджээ. Газни хот бусад газруудыг бодвол мөргөлдөөн их гардаг гэж ажиглагчид үздэг. Хотын төвд орших толгод дээр дөрвөн зүг рүү харуулан их буу зоосон байх бөгөөд хамгаалалтын цайз, хэрмүүд үй олноороо. Талибанууд хаа сайгүй байх энэ хотод байнгын мөргөлдөөн, буудалцаан, дэлбэрэлт болдог бөгөөд мэдээж найман зуунаас байтугай найман жилээсүлдсэн зүйл ховорхон байлаа.

Түүхийн мөрөөр явсан энэ удаагийн аялалаараа өнөөгийн Афганистан улсад монголчуудын эзлэж байсан газар бүрт очиж, энэ ард түмний талаар илүү бодитой мэдээллийг олж авч байлаа. Газрын байдлаараа ойролцоо ч гэлээ өөр өөр түүх, өөр өөр гунигийг хүүрнэсэн хотуудын бараа алсад үлдэж Кабулд буцаж ирлээ.
Хазара эмэгтэйчүүдийн ядарсан царай, гунигтай харц, дайны хөлд нэрвэгдсэн дарамт шаналал нь урьд өмнө очиж байсан монгол угсаатануудаас илүү зүрх шимшрэм байсан юм, одоо ч гэсэн миний нүдэнд минь үзэгдсээр байдаг.
Чингис хааны байлдан дагууллаас хойш 785жилийн дараа монгол морьдын туурай тамгалсан газар шороон дээр гишгэж, монгол цэргүүдийн уухай хоногшсон хэрэм тууриар бууж мордсон минь энээ.
         Кабулын шалбаагт гудамж
         Мазарын гунигт дурсамж
        
Бамияаны цэлмэг тэнгэр
         Хазара хүмүүсийн нулимстай инээмсэглэлийг мартахгүй ээ..


СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
НЭР ҮГҮЙ 2nd April 2012

ХЭЦҮҮ ЮМ ДАА ХӨӨРХИЙС. ДАХИН ДАХИН ОЧИЖ СУРВАЛЖЛАХ ХЭРЭГТЭЙ. ОЛОН ОЛОН ХАЗАРА ОЮУТАН, СУРАГЧИЙГ АВЧ ИРЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ

dashdondog 2nd April 2012

hazaruud mongol garaltai bishee?? 1000 tseregees 800 hvrehgui jiliin dotor 9 say hvntei vndesten vvseh uu?? ene bol hudalaa??

Баагий 17th February 2012

Би яг одоо Кабулд байна. Хааяа Хазара хүмүүстэй уулзахад ижилхэн үгнүүд их байдаг юм билээ. Үнэхээр их хааныхаа байгуулсан гавъяа, түүний байлдан дагуулалын өр төлөөсийг дэндүү хатуу төлж байгаа хүмүүс шүү. Бодож, харахаас өр өвдөм байдаг. Гэхдээ цагтаа цалгиж, эзэнт гүрний дайтай мандаж, уруудаж хавчигдан дарлуулахдаа ч паштунчуудын зүрхэнд шар ус хуруулж явсан тэднийг дарладаг ч тэмцэл бослогоос нь үхтэлээ айдаг гэж дуулсан. Үнэнийг хэлэхэд хэрэв нэг босвол Талибанчуудаасаа ч айхтар гэх юм билээ. Босцгоо ядарч туйлдсан Хазара ахан дүүс минь босцгоо, дарлал доромжлолын хүлээсээ тайлан эрх чөлөөгөө олцгоо.

kkkk 12th October 2011

1000 hazara avchirj suurishuulbal uasiiin gazar ogoood l bayn olgiiid gazar ogoood

davaa 6th September 2011

Chamaig xezee ch Afganistan ochoogui gej xumuus yariad baix yum. neeree ch gerchlex yum alga yum shig

oogii 25th August 2011

bid eh tvvh. uwug deedsee martah uchirgvi

ganaa 15th July 2011

tiimee bid ih tyyhee umartsnaas l nangiad irged cagaan herem davsan busu. hyn ulsaas onoodor bid l yldsen 2220 jiliig ni bid l temdgelj bgaa busu, odoo negeh cag ni bolson ygyi bol yyrd zovno

tamgach 15th July 2011

bid chin tyyhee uhahgui bolood l nangiad irged cagaan heremnees davsan busu. odoo negdeh cag ni bolson ygyi bol yldsen hed ni yyrd zovno

oko 13th July 2011

buh mongolchuudiiig baga bagaarn avshirval yasiiin

õàòàíáààòàð 3rd July 2011

áè êèðãèçèñòàíû òàëààð ìýäýýëýë îëæ àâìààð á.à. ó÷èð íü òýä ººðñäèé㺺 ìîíãîë óãñààòàí ãýæ ¿çäýã. ýíý õèð ¿íýíèé îðòîéã ìýäìýýð á.à. õàçàðóóäûí òàëààðõ êèíîã ¿çýæ ÷àäààã¿é áîëîõîîð ñýòãýë ìàø ãîíñãîð á.à. ýíý ñàéòàä êèíîã íü á¿òíýýð íü òàâèõ áîëîìæ õèð á.à òýãâýë ìàø èõ áàÿðëàíà ø¿¿?

erka 2nd July 2011

уншиж байхдаа би уйлж байлаа.

ohin 10th May 2011

õ¿í õ¿íèé òàâèëàí ãýæ áàéäàã ë áàéõ, òýãýõäýý àëñ õîë òýðòýý õÿçãààðò äèéëæ ÿëæ, ÿëàãäàæ ÿâñàí áààòàðóóäûíõàà òóõàé àëäàðøóóëàÿ. ýíä ¿ëäýæ ýõ íóòàãòàà áàéñàí ºâºã äýýäýñòýý áàÿðëàëàà. áè ìîíãîëä òºðñºí. ñàéõàààí...

b 8th May 2011

mgl-s ochson myngan tsereg tuhain bus nutagt bn mgljuu tsaraitai nutgiin humuustei holildon onoogiin hazaruud bii bolson genelee

Баатар 29th April 2011

Хазара үндэстний талаар янз бүрээр бичсэн байдаг зарим нь та бүхний адил Монголын цэргүүдийн үр хойч гэсэн байхад зарим нь манай эриний 9-р зуунд тэнд очсон нүүдэлчдийн угсаа гээд янз бүрээр бичсэн байх юм . Та бүхэн ялгаа заагийг нь салгаж бичиж өгнө үү? Энэхүү сайтдаа! Та бүхэнд ажлын их амжилт хүсье!!!!

Баатар 29th April 2011

Эрхэм та бүхний ажилд амжилт хүсье. Та бүхэн дараагийн аяллаараа халимаг, узбекстанаар явбал тэд хазаруудыг бодвол арай хожуу монголчуудаасаа салсан шүү дээ. Мөн энэ саяхан бурхан болооч Туркменистаны дарангуйлагч асан Ниязов хүртэл өөрийгөө Чингисийн угсааны Монгол хүн гэж зарласан байх юм энэ талаар материйл орчуулж тавибал гоё доо. Бас казахстаны бүх ноёдууд чингисийн угсааны хүмүүс байсан тэдний үр хойчийн тухай сурвалжилбал тээ

soyol 20th February 2011

Санчир эгчээ дэлхийгээр нэг тарсан монголчуудаа эрэн сурвалжилж яваа таны энэ их үйлсэд тань талархаж байна. таныг телевизээр ярилцлага өгч байхыг олонтаа харлаа. Үнэхээр агуу удирдагчийн хойчис гэдэгээ улам их мэдэрч байлаа. элэг нэгт монгол ах дүү нараа бид мартах учиргүй ээ. ТАСАМын залуустаа ажлын амжилт хүсье

Timur 10th February 2011

Tasam-iin nevtruuleg garch bna gej olon sonsson ch nrg udaa uzej chadagui yum. Harin webiig tani unshaad ovoo medeelel avlaa. Nomiig tani avch unshinaa. Eleg negt Mongol ah duu naraa martah uchirgui bilee

shaagii 6th November 2010

amidral urgeljilj bna mongoliin ur sad alzahgui bailgui dee

dalai 30th October 2010

ÿìàð ¿èëèéí ¿ðýýð òýíä òºð⺺,òýäíèéã áóðõàí ºðøººã

хайртай 27th October 2010

хайртай

ulaanbaatar 23rd October 2010

Unshihad uneheer hetsuuu maaa. sergelt daraa n unalt ternii daraa sergelt .... urgeljilseer

Боржигон 23rd October 2010

Их хааны сүнс үр сад биднийгээ хэзээ нэгэн цагт нэгдэж эргэж ирнэ гэж өөрийх нь хэлсэн амлалтыг биелүүлж цус нэгт ах дүү нараа эх нутагтаа авч ирээсэй гэж хүсэж байгаа. Тасам үнэхээр самсаа шархируулах юм. Унших тусам зүрх маань эх нутаг эх түүхийнхээ өмнө Монгол гэж зохилох юм. Бид чинь Бөрт чоно Гуа маралын үр сад шүү дээ.

batush 21st October 2010

Хэзээ нэг цагт бид эх нутагтаа угсаа нэгт ах дүүсээ авчирж жаргаах байх гэдэгт найдаж байна. Эвтэй бол хүчтэй.........

bu Mongol 19th October 2010

tsevuun tsag irhed tsevuun tsagiig darah baatar torno hamag mongol ur sad haach yavsan mongol ner ee buu martag tuuhiin huudas erghed tuuh dahin davtagdana hamag mongol sergehed huh tolbotoi hun buhnii unsan gazar ugaasan us ni mongoliin gazar baih bolno Ahan duusee bid martahgui uuniig toriin tusheedees ehleed tumen olon bugd sanah biz ee

Moogi 7th October 2010

hairlahad zurh ijil harahad zus ijil hatgahad tsus ijil ahan duusee bid martahgui mongol ah duu naraa etseg ovgodinhoo tuulj ongruulsen gashuun tuuhig urgelj sanatsgaa

Shagai 7th July 2010

Timee bid Khazar Mongoloo martah uchirgui ee martaval uvug deedes mine bidend gomdono... buu mart Mongolchuudaa

oyun 7th July 2010

Хөөрхий дөө муу Монголчууд минь дэлхийгээр нэг тараад их л зовж амьдарч байх шиг байна. Дандаа л гунигт дурсам...

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах