МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасTASAM-ын худалдаа
TASAM-ын худалдаа
Friday, 24th August 2018
Монголын төлөөх бидний үйлсэд сэтгэлээ чилээн суудаг Tasam -ын дэмжигчид ээ, анд нөхөд өө. Энэ сарын 22-28 -ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайн 53-р асрыг зориорой. Энэ үеэр болох үндэсний томоохон үзэсгэлэн худалдааны үеэр бид хүүхэд залуучуудад зориулсан арьсан бүтээгдэхүүний болон хэвлэлийн худалдаа хийнэ. Эдгээр борлуулалтын ашиг Эзэнт гүрний Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын талаарх судалгаа зураг авалтад зориулагдана.
TASAM publishing хэвлэлийн бүтээлүүд тус бүр 20%, хэвлэлийн бүтээлийн багц 30% хямдралтайгаар худалдаалагдаж байна.
Багцад орсон хэвлэлүүд:
“Монголын төлөөх зүрх бүхэнд” Гэрэл зургийн ном (2011, өнгөт хэвлэл). Кирил үсэг, монгол бичиг, англи хэл дээр. 2011 оны Түүх нийгмийн шилдэг ном. Өмнөтгөл: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин.
“Үүц задлах цагаар” Үндэсний болон олон улсын 200 гаруй хэвлэлд өгсөн нийтлэл, ярилцлагын түүвэр (2012, МСЭ-ийн "Ган үзэгтэн" шагналт). Өмнөтгөл: Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид.
“Жахангүшейн замаар” Аян замын тэмдэглэлийн тэргүүн боть (2012, өнгөт хэвлэл). Өмнөтгөл: Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн Соёрхолт Л.Түдэв
“Өлзийт хааны ордон” Иран дах Монголын үеийн дурсгал хүн төрөлхтний соёлын өвийн тухай гэрэл зургийн ном (2013, өнгөт хэвлэл).
Багцын хямдралтай үнэ: 84.000 төгрөг. Та бүхэн Tasam -ын 75753307 дугаарт захиалж хаягаар хүргүүлэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Saran 21st February 2015

Sain baina uu, neg sanal bainaa. Mongoliin tuluuh zurh buhend saihan nom gargasand bayarlaj demjij yavdagaa. Gehdee ene nomiinhoo ungiig iim har baraan havtasiig ni solij, gegeeleg, nar shig shargal ch umuu baij boloogui umuu? Humuust beleg bolgoh geed avhaar neg ih har baraan baih umaa.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах