МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудас"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" цуврал МҮОНТ-ийн дэлгэцнээ
"Эзэнт гүрний соёлын дурсгалууд" цуврал МҮОНТ-ийн дэлгэцнээ
Wednesday, 28th November 2018
"Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам", "Соёл, Урлаг хөгжүүлэх сан", "Тархан Суурьшсан Монголчууд" Байгууллагын хамтын бүтээл "ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД" Баримтат цуврал 2013 оны 12-р сараас эхлэн МҮОНТ-ийн дэлгэцээр үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” телевизийн баримтат цуврал нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс Монгол дээдсийн зарлигдан байгуулсан эдүгээ хилийн чанадад байгаа соёлын дурсгалуудыг үндэсний хэмжээнд сурталчилан таниулах зорилготой юм. Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын олон жилийн судалгаа, шинжилгээ, эрэл хайгуул болох Монгол дээдсийн зарлиг, санаачилгаар байгуулсан уран барилга, хот байгуулалт, гар урлал, чимэглэлийн урлаг, шинжлэх ухаан, соёлын дурсгалуудыг судлан сурвалжилж, баримтат түүхэн бүтээл болгон үндэсний хэмжээнд толилуулах ажлыг "Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам", "Соёл, Урлаг хөгжүүлэх сан" дэмжиж хамтран бүтээснээр ийнхүү хилийн чанад дах Монгол соёлын дурсгалуудын талаар нэг сэдэвт телевизийн баримтат цуврал мэргэжлийн түвшинд бүтээгдэж, үндэсний хэмжээнд толилуулагдах гэж байгаа билээ. Эх түүхээ эрхэмлэгч та бүхэн тус баримтат цувралын эхний дугаараар Монголын эзэнт гүрний баруун хязгаар байсан өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улс дах дурсгалуудын тухай "Ил хаадын уран барилга, хот байгуулалт" ангийг 2013 оны 12-р сарын 01-ний Ням гарагийн 21:05 минутаас МҮОНТ-ийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй.
Бид хүндлэх агуу өвөг дээдэстэй,
Бахархах арвин өв соёлын дурсгалтай,
Бүтээх сайн сайхан ирээдүйтэй МОНГОЛЧУУД
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Хишгээ 12th April 2014

Энэ нэвтрүүлгүүдийг онлайнаар үзэх боломжтой юу? Гадаадад суугаа монголчууд мэдээллээс хоцрох тал байх юм. Та бүхэнд талархаж, мөн бахархаж явдаг шүү, ажлын улам их амжилт ололт хүсэн ерөөе.

Batkhuyag 7th January 2014

gaihaltai uneheer bishirmeer tasarsan tuuhiig bokhlogch tasam bagaiin hamt olond ondor amijilt, tuukh delhiin Mongolchuud negdsen Mongoliin undes suuriig tavigch ta buhen monoosoo mon. mash ih bayarllaa.

Turuu 16th December 2013

uchgidur undesnii TV-r nevtruuleg uzsen ih goyo yum bnale uur goyo tiim tsuvral medeelel nevtruuleg oruulbal goyo ban shu amjilt

ch.khuderchuluu 15th December 2013

unexeer talarxaj bna.bi tuuxiig ix sonirxdog yalanguaya mongoliinxoo tuuxiig ter dotroos ezent guren butarsnii daraa shineer uussen olon uls bugd mongol xaadiin xucheer garch irsen.uund uzbek,kazak tadjik afgan ix mogol baburiin ulsaas napal butan birm bangladesh geed ene olon ulsad xayagdsan hazar mogul aimag karunas nogai nekudar chuktai karkhonylu geed asar olon mongol ugsaatan baidag tedniigee xaij net shuurdej suudag ta nariin uil ajiliig uneer demjij bna .ajiliin amjily xusey.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах