МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа“Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр Монгол орноо тойрон түмэн мод газрыг туулна
“Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр Монгол орноо тойрон түмэн мод газрыг туулна
Sunday, 14th April 2019
Тархан Суурьшсан Монголчууд байгууллага “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийнхөө хүрээнд Дэлхийн Монголчууд, Монгол соёлын дурсгалуудын талаар Гэрэл зургийн үзэсгэлэн, Баримтат кино, Уулзалт ярилцлагыг олон нийтэд хүргэхээр Монгол орноо тойрон түмэн мод замыг туулах гэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын судлаачид 11 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсыг зорьж, хагас сая км замыг туулан судалгаа зураг авалтын экспедицээр ажиллаж эзэнт гүрний Монголчууд болон Монголын түүх соёл, шинжлэх ухааны дурсгалуудын тухай баримтжуулсан бүтээлүүдээсээ дээжлэн толилуулна. “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр БШУЯ, ССАЖЯ-ны дэмжлэгээр олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх бөгөөд, аймаг нутгийн соёл, боловсролын байгууллагуудад энэ сэдвээр багц хэвлэлийн бүтээлийг бэлэглэх зэрэг үйл ажиллагаа явагдах юм. Аймаг хотуудад толилуулах үеэр баримтат киноны зураг авалт хийгднэ.

Хөтөлбөрийг толилуулах хуваарь:
Эрдэнэт IV/18-20|Булган IV/21-22|Мөрөн IV/23-25|Дархан IV/26-28
Өндөрхаан V/1-2|Чойболсан V/3-5 |Баруун Урт V/6-8
Арвайхээр V/12-13|Цэцэрлэг V/14-15|Улиастай V/16-18
Ховд | V19-21|Өлгий V/22-24|Улаангом V/25-27|Багануур V/30

Хамтран зохион байгуулагч:

Спорт, Аялал Жуулчлалын Яам
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

Хөтөлбөрийн талаар хэвлэлийн хурал:
2013.04.16-ны 11:00 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд болно.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах