МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД Гэрэл Зургийн Үзэсгэлэнгийн нээлт боллоо
ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД Гэрэл Зургийн Үзэсгэлэнгийн нээлт боллоо
Monday, 4th March 2019

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж байгаа “Хаан түүхтэй Монголчууд” Монгол Судлалын Хөтөлбөрийн хүрээнд “Эзэнт Гүрний Соёлын Дурсгалууд” Гэрэл зургийн үзэсгэлэн 2013 оны 02-р сарын 28-нд Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Уран Зургийн Галерей хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагааг МУСГЗ, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж морин хуурын аялгуугаар эхлүүлж, МУСГЗ, Зохиолч Ш.Гүрбазар хөтлөж, TASAM баримтат цувралын дээж, Монгол Костюмс ХХК-ны “Монгол үндэстэн угсаатны хувцас” загварын шилдэг үзүүлбэр, Ардын урлагийн “Эгшиглэн” хамтлагийн тоглолт тус тус болов. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл нар нээж, найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн байсан эдүгээ Монгол соёлын дурсгалууд хадгалагдан байгаа хаалттай хоригтой гэгдэх улс оронд Тархан Суурьшсан Монголчууд байгууллагынхан арван хэдэн жилийн хугацаанд тууштай ажиллаж, хатуу бэрхийг туулж, мэдлэг мэргэжил, боломж чадвараа дайчлан, түүхэн баримтуудыг олон нийтэд хүргэж байгааг ийнхүү дэмжиж ажиллаж байгаагаа цохон тэмдэглэсэн юм.


Үзэсгэлэнд Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагаас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан 100 гаруй мянгын гэрэл зургуудаас дээжлэн толилуулж байна. Тус үзэсгэлэнд Зүчи хааны шарилын бунхан, Хүлэгү хааны Одон орны төвийн туурь, Захирагч Үлэгбэхийн Одон орны төв, 17 цогцолбоос бүрдэж байсан Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Дундад ази дах “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүд, Хүлэгү хааны Шинжлэх Ухааны Академи, Их Сургууль, 30.000 айлын орон сууцны туурь зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургууд, Аргун хааны зун ордны зүүн өмнөд үүдний болон туурганы чимэглэлийн хавтангийн багасгасан албан ёсны хуулбар, Эзэнт гүрний үеийн зооснууд тавигдсан. Нээлтийн үйл ажиллагааны бас нэгэн онцлог үйл явдал тус үзэсгэлэнгийн гол үзмэр болох ӨЛЗИЙТ ХААНЫ ОРДОН-ы тухай гэрэл зургийн номыг Тархан Суурьшсан Монголчууд ТББ-аас ССАЖЯ-ын дэмжлэгээр хэвлэж нээлтийн зочдод бэлэглэлээ. Тус номын тэргүүнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг нийтлэгдсэн юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Архитекторуудын Эвлэлийн дэд Ерөнхийлөгч Д.Бат “Монголын их хаадын үеийн Архитектурын дурсгалыг судлан сурвалжилж буй үйлс нь Монголын Архитектур хот байгуулалтын тухай ойлголтыг дэлхийн хэмжээгээр шинэ шатанд гаргах, судлах, олны хүртээл болгох дардан замыг нээж дорвитой бүтээл туурвисныг үнэлж “Монголын Архитектуруудын Эвлэлийн нэрэмжит шагнал”-ыг Соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарт олгож батламж гардуулав. Мөн Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Өргөн олон түмний анхаарал сонирхол татсан ач холбогдол бүхий бүтээл туурвисан тул МСЭ-ийн оны хамгийн шилдэг хурц, нийтлэл нэвтрүүлэгт олгодог “Ган үзэгтэн” шагналыг Соёл Судлаач Ц.Санчирт гардуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны Соёл Урлагийн Газрын дарга Н.Оргил, Соёлын өвийн Хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор Ш.Бира, ШУА-ын Олон Улс Судлалын хүрээлэнгийн Захирал доктор, профессор Л.Хайсандай, Хүн Судлалын Үндэсний Төвийн Захирал Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурь, Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Сатбир Сингх, ШУА-ын хүрээлэнгүүдийн захиралууд, шинжлэх ухааны доктор профессорууд, ахмад дипломатчид, эрдэмтэн судлаачид, Гавьяат Архитекторууд, үе үеийн гэрэл зурагчид, албаны хүмүүс зэрэг 200 гаруй зочин оролцлоо. 2013 оны 03-р сарын 04-ны байдлаар үзмэр тавигдсан 4 хоногийн хугацаанд 1000 гаруй үзэгч сонирхоод байна. Үзэсгэлэнгийн талаар 30 гаруй хэвлэл мэдээлэл бэлтгэж бэлтгэж телевиз, радио, сонин, цахим хуудсуудаар дамжин олон нийтэд хүргэжээ.
Тус үзэсгэлэн 2013.03.18-ныг хүртэл Уран Зургийн Галерейд үргэлжилэн гарч, ССАЖЯ-ны дэмжлэгээр олон нийтэд үнэ төлбөргүй хүрч байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Batkhuyag 7th January 2014

Bayarlalaa gaihamshigtai, Odoo australid 20 garui Hazar Mongolchuud amidardag ted ih orovdoltei tuuh yaridag yum,Bi tedentei holbootoi baij Naadam bayar yosloloor bainga uulzdag. Sydney

Мөнхтүвшин 4th March 2013

Энэ агуу түүхийг бүтээлцсэн өвгөдийн үр сад өнөөдрийн Хазар монголчуудын дунд байгаа. Тэдний золгүй үхлийг би дэмий л хараад л сонсоод л сууж чадахгүй байна. Тэнд лалын ертөнцөд бид Чингис хааны үрс гэж яваа зоригтой нэг хэсэг хүмүүс байх юм. Тэр хүмүүсийг устаж үгүй болохоос нь өмнө монгол улс туслах арга үнэхээр байхгүй юм байхдаа. Нэг л сэтгүүл ч тэднийг олноор алагдсан хойно хэвлэлийн бага хурал хийгээд өнгөрлөө. Хэл, шашин өөр ч бидний өвгөдийн цус асгарсаар байна. Та бүхэн Хазар хүмүүсийн талаар өнөөгийн монголчуудад нэг сайн ойлголт өгч туслана уу. Судалсан баталсан юм байгаа гэж итгэж байна.

eej 4th March 2013

Uchigdor uzesgelen uzsen.Setgegdel mash undor bgaa.Uzej amjaagui bol yah bsan bol geed l. SANAL bnaa Sanchirmaa. Alibomoo uzesgelen deeree hudaldval humuus iluu avah bh shuu.1-d nomiin delguuruudees arai hyamdaar unshigchdad hurne. 2-d Uzesgelen uzsen yag ter ueiin emotsi ba daraa n heseg hugatsaanii hoinoh ueiin emotsi 2 mash ih zurootei tul borluulaltand nileed nulootei bhaa. Ta buhend amjilt erch huch uram zorigiig husen eruue

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах