МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД Гэрэл зургийн үзэсгэлэн
ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД Гэрэл зургийн үзэсгэлэн
Thursday, 14th February 2019
ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД Гэрэл зургийн үзэсгэлэнг 2013.02.28-03.18-ны өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд дэлгэх гэж байна. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм.

Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулна.
Үзэсгэлэнд Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв, Захирагч Үлэгбэхийн байгуулсан Одон орны төв, Аргун хааны ордоны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн зооснууд, Дундад ази дах “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зураг, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх Ухааны Академи, Их Сургуулийн туурийн гэрэл зургууд тавигдна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах