МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа“ЕРТӨНЦИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧИЙН ЗАМААР” ХАГАС САЯ КМ ТУУЛСАН “ҮҮЦ”-ЭЭ ЗАДАЛЛАА
“ЕРТӨНЦИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧИЙН ЗАМААР” ХАГАС САЯ КМ ТУУЛСАН “ҮҮЦ”-ЭЭ ЗАДАЛЛАА
Tuesday, 17th September 2019
ӨДРИЙН СОНИН №222 (4237) 2012.09.12
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Захирал, Монгол судлаач-Соёл судлаач Ц.Санчирын Монголын эзэнт гүрний Юань улс, Зүчийн улс, Цагаадайн хант улс, Алтан орд улс, Төмөрийн улс, Ил хаадын хязгаар дахь Монголчууд болон Монгол түүх соёлын өв дурсгалууд бүхий өнөөгийн дотоодын мөргөлдөөн, исламын ертөнц, хаалттай нийгмийг зорьсон 10 жил, туулсан 450.000 км замын тухай өгүүлсэн аян замын тэмдэглэл ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР буюу ЕРТӨНЦИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАГЧИЙН ЗАМААР номын нээлт боллоо. 
Энэхүү аян замын тэмдэглэлийн тэргүүн ботид нийгэм соёлын ангид орчинд ажиллаж аялахад анхаарах зүйлсээс эхлээд, үндэстэн угсаатны зан ааль, зарим газар нутгийн өвөрмөц соёлын онцлогын талаар өгүүлсэн байна. Тус номонд тархан суурьшсан монголчуудын талаар болон, Монголын түүх соёлын бахархалт өв баримтыг шигтгээ болгон оруулжээ.
Энэхүү номыг Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Гүйцэтгэх Захирал судлаач-орчуулагч Б.Цэрэн хянан тохиолдуулж, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв “Тасарсныг залгахын гавьяа, Танихгүйг таницуулахын буян” хэмээх өмнөх үгийг бичсэн байна. Мөн энэ үеэр Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас дэлхий дахинд Тархан суурьшсан Монголчуудынхаа гарал суурьшлийн түүх, уламжлан хадгалсаар байгаа зан заншил, угсаатны онцлог, өнөөгийн аж байдал болон хаалттай гэгдэх улс орнуудад байгаа Монгол соёлын дурсгалуудын тухай Монгол Судлаач-Соёл судлаач Ц.Санчир үндэсний болон олон улсын 100 гаруй хэвлэлд өгсөн 200 гаруй НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГЫН ТҮҮВЭР болох ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГААР номын нээлт болсон юм. Тус номыг Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Гүйцэтгэх Захирал судлаач-орчуулагч Б.Цэрэн хянан тохиолдуулж, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Ц.Санчир Монголын сэтгүүлзүйд орон зайгаа бий болгож чадлаа” хэмээх өмнөх үгийг бичсэн байна.
Нээлтийн үеэр TASAM баримтат цувралынхаа дээжээс толилуулж, эрдэмтэн мэргэд үгээ хэлж, үндэсний хөгжмийн АЯЛГУУ хамтлагийн тоглолт болсон юм. Дашрамд дурдахад Монголын эзэнт гүрний үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон биет соёлын дурсгалууд, шинжлэх ухаан, бүтээн байгуулалтын олон бахархалт баримтын тухай тус байгууллагын орчуулагч судлаач Б.Цэрэн, Монгол судлаач-Соёл судлаач Ц.Санчир нарын хамтын бүтээл болох 2011 онд эрхлэн гаргаж, монгол бичиг-кирил үсэг-англи хэлнээ дөрвөн мянган хувиар хоёронтоо хэвлэгдээд байгаа МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн ном GRAND BOOK 2011 арга хэмжээний ТҮҮХ НИЙГМИЙН ШИЛДЭГ НОМ-оор шалгарсан байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах