МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХэвлэлдTASAM PUBLISHINIG ТОЛИЛУУЛЖ БАЙНА
TASAM PUBLISHINIG ТОЛИЛУУЛЖ БАЙНА
Friday, 7th September 2018
Соёл судлаач Ц.Санчирын
"ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР" аян замын тэмдэглэл
"ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГААР" ярилцлагын түүвэр хэвлэгдлээ.

НЭЭЛТ: 9-р сарын 15-ны
Бямба гарагийн 15:00 цагт
ИНТЕРНОМ их дэлгүүрт
болно.
Монголын төлөөх зүрх бүхнийг урьж байна.

ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР
Ертөнцийг байлдан дагуулагч буюу Жахангүшейн замаар.
7 бүлэгт 88 сэдвийг агуулсан, 150 гаруй гэрэл зурагтай, В5 хэмжээтэй, 255 нүүр бүхий өнгөт хэвлэл.
Соёл судлаач Ц.Санчир Монголын эзэнт гүрний Юань улс, Зүчийн улс, Цагаадайн хант улс, Алтан орд улс, Төмөрийн улс, Ил хаадын хязгаар дахь Монголчууд болон Монгол түүх соёлын өв дурсгалууд бүхий өнөөгийн дотоодын мөргөлдөөн, исламын ертөнц, хаалттай нийгмийг зорьсон 10 жил, туулсан 450.000 км замын тухай өгүүлсэн АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ТЭРГҮҮН БОТЬ. Энэхүү тэргүүн ботид нийгэм соёлын ангид орчинд ажиллаж аялахад анхаарах зүйлсээс эхлээд, үндэстэн угсаатны зан ааль, зарим газар нутгийн өвөрмөц соёлын онцлогын талаар өгүүлсэн. Мөн судлаач  тархан суурьшсан Монголчуудынхаа талаар болон, Монголын түүх соёлын бахархалт өв баримтыг шигтгээ болгон оруулсан билээ. Тус номыг Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Гүйцэтгэх Захирал судлаач-орчуулагч Б.Цэрэн хянан тохиолдуулж, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв өмнөх үгийг бичсэн.(Л.Түдэв: Тасарсныг залгахын гавьяа, Танихгүйг танилцуулахын буян).

ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГААР
Монгол, буриад, англи, орос, герман хэл дээрхи 23 ярилцлага нийтлэл.
282 нүүр, 50 гаруй гэрэл зурагтай, А5 хэмжээтэй.
Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас дэлхий дахинд Тархан суурьшсан Монголчуудынхаа гарал суурьшлийн түүх, уламжлан хадгалсаар байгаа зан заншил, угсаатны онцлог, өнөөгийн аж байдал болон хаалттай гэгдэх улс орнуудад байгаа Монгол соёлын дурсгалуудын тухай соёл судлаач Ц.Санчир үндэсний болон олон улсын 100 гаруй хэвлэлд өгсөн 200 гаруй НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГЫН ТҮҮВЭР болох сэтгүүлзүйн төрлийн бүтээл. Тус номыг Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Гүйцэтгэх Захирал судлаач-орчуулагч Б.Цэрэн хянан тохиолдуулж, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид өмнөх үгийг бичсэн. (Б.Галаарид: Ц.Санчир Монголын сэтгүүлзүйд орон зайгаа бий болгож чадлаа).

МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД
Монголын эзэнт гүрний биет соёлын дурсгалууд, шинжлэх ухаан, бүтээн байгуулалтын олон бахархалт баримтын тухай тус байгууллагын орчуулагч судлаач Б.Цэрэн, соёл судлаач Ц.Санчир нарын хамтын бүтээл болох 2011 онд эрхлэн гаргаж, монгол бичиг-кирил үсэг-англи хэлнээ дөрвөн мянган хувиар хоёронтоо хэвлэгдээд байгаа МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн номыг эрхэм та номын сандаа аль хэдийн нэмсэн гэдэгт бид итгэлтэй байна. Энэ бүтээл нь GRAND BOOK 2011 арга хэмжээний ТҮҮХ НИЙГМИЙН ШИЛДЭГ НОМ-оор шалгарсан юм. МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД ном хэвлэгдсэн цагаасаа эхлэн уншигчдын талархлыг хүртэж байгууллага хамт олны баяр наадам, тэмдэглэлт өдрүүддээ хүндэт зочин, алсын гийчиндээ бэлэглэдэг үнэ цэнтэй бүтээлд тооцогдоод байгаа билээ.
TASAM Publishing
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Хойд-Гойд 14th September 2012

За хүү минь чиний аяны дөрөөг тэнгэр ивээж, газар тэтгэж олон монголчууд их голомтоо түшхийн цаг дор чиний ихлүүлсэн их үйлс даяны монголчуудын хөх туг болон дүрэлзэж монголын төлөөх зүрт бүхэн омогших болтугай.Муу ах нь даанч холгүй ойр, ойргүй холд амьдран буй тул илгээсэн урилга газардав хэмээн ойлгох нь өлзийтөй буй за.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах