МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа“ТАСАРСНЫГ ЗАЛГАХЫН ГАВЬЯА ТАНИХГҮЙГ ТАНИЛЦУУЛАХЫН БУЯН”
“ТАСАРСНЫГ ЗАЛГАХЫН ГАВЬЯА ТАНИХГҮЙГ ТАНИЛЦУУЛАХЫН БУЯН”
Friday, 6th September 2019
Соёл судлаач Ц.Санчирын ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР
номын өмнөх үг

Монгол Улсын төрийн соёрхолт,
Хөдөлмөрийн баатар,
Ардын уран зохиолч Л.Түдэв

Монголчууд дэлхийн гурван өнгө арьсны эртний бөгөөд олонхийг нь бүрдүүлсэн үндэстний хувьд монголжуу (монголоид) гэж шинжлэх ухаанд тодорхойлогдож нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэстэн билээ. Монголчууд дэлхийн таван тивийг гурвантаа эзэгнэсэн бөгөөд наад захын тооцоогоор дөчин мянган жилийн тэртээд хойт, урд Америк хүртэл нүүдэллэж эзгүй нутгийг эзэнтэй болгосон. Дараа нь Хүннү гэгдсэн Хүн улсын үед гурван тив буюу Ази, Африк, Европ тивд улсаа байгуулж байсан. Дараа нь Чингис Хагааны их эзэнт гүрнийг байгуулж мөн л нөгөөх хүннүгийн эзэгнэж асан газар нутгийн хэмжээнд дөч гаруй улсыг нэгтгэн захирч бараг дөрвөн зуугаад жилийг туулсан. (Их Могол улс хамгийн сүүлд Английн эзэмшилд орсон хүртэл). Ийм л өргөн хүрээтэй, олон давталттайгаар тархан суурьшсаны дараа дэлхийн бараг бүх тивд монгол угсаатан аж төрөх болсон.

Орчин нөхцөл, цаг хугацааны болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр моголчуудын элгэн садангууд эх нутаг Төв Азийнхаа зулай дээр эгэж ирж чадаагүй. Хэдүй тийм ч монгол гарал (геном), монгол хэл, монгол заншлаа төдийлөн шавхан гээж огоорсонгүй боловч төрөл садны ойрын хэлхээ тасарч, газрын хол, усны уртад захирагдан суусаар өнөөг хүрчээ. Гэвчиг танигдахгүй болтлоо хүнийшсэнгүй. Холбоо харилцаа тасарсан нь бол цөөнгүй. Тэрхүү тасарсан холбоог залгаж, мартагдсан зүсийг таниулж, садан төрлийн сургийг гаргахаар Их эзэн Чингис Хагаан, түүний баатруудын замаар арван жилийн турш аялан явж 450 мянган километр зам туулан 30 гаруй улс орны 300 гаруй хот суурингаар орж Чингис Хагааны хөвгүүд Зүч, Цагаадай, ач нарынх нь байгуулсан Иран, Тураны нутгаар явж хүн зонтой уулзан, холын төрөл садангуудынхаа үзэл санаа, амьдрал ахуй, ёс заншилтай танилцаж түүнээ гэрэл зурагт буулган (75 мянган гэрэл зураг) эгэж ирээд үзэсгэлэн байгуулж, ном хэвлэл гаргаж, тасарсныг залгаж, танихгүйг танилцуулж байгаа нэгэн шинэ “байлдан” дагуулагч гарлаа.
Нэлээд аялалыг ганцаараа шахам явж, үл мэдэх газар, танихгүй хүмүүсийн дунд унаатай, явган, ундгүй ажиллагч энэ хүнийг баатарлаг дайчин эр юмдаа гэж бодохоор ажээ. Гэтэл тэрээр саяханы шинэ үеийн залуухан эмэгтэй ажээ. Цэрэндоржийн Санчир гэдэг тэрхүү эрэлхэг бөгөөд далайцтай залуу судлаач бүсгүй “ТАСАМ” (Тархан Суурьшсан Монголчууд) гэдэг олон нийтийн байгууллагыг үүсгэн санаачлаж тэргүүлэн ажиллаж үеийнхээ бүсгүйчүүд байтугай эрчүүдийн хийж зүрхлээгүйг хийж яваа ажээ. Тэрээр түүхчдийн очоогүй газар очиж, уулзаагүй хүмүүстэй уулзаж, үзээгүй өв дурсгалыг үзэж, аваагүй зургийг авсан нэгэн боллоо. Тийнхүү “ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР” гэдэг энэхүү замын тэмдэглэлийн номоо уншигчдад өргөн барьж байна. Найман жилийн өмнө уулзсан хүнээ бид мартаж мэдэх боловч найман зууны тэртээд эх нутгаасаа холдсон ч гэсэн зүрх сэтгэл, зүс царай, зан заншил нь монгол хэвээрээ тэд (ТАСАМ) монгол нутгаа эгээрэн санасаар яваа ажээ. Тэр тухайг Санчирын ном өгүүлж байна. Харин манай төр, засаг, НҮБ-ийн гишүүн, тусгаар тогтносон Монгол улсын тухайд бол холын садан тэдэнтэйгээ холбоо харилцаа барьж, тэднийгээ дэмжиж, тэдэнтэйгээ ойлголцож бодитой бодлого хэрэгжүүлбээс дэлхий дахиныг хамарсан ураг садны алтан сүлжээ тогтох нь мэдээж билээ. Ийм сүлжээний учгийг Цэрэндоржийн Санчир зангидах эхийг тавьж буянтай үйлс эхлүүллээ. Эхлэж буй алтан шаргал замыг тань сүүгээр мялаая.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Òóÿà 28th June 2013

èõ çºâ ç¿éë áàéíàâ Õýëìýãä¿¿ëýëòèéí ¿åä áàëðàí äàðàãäñàí óðãèéí îâãîî ñýðãýýõ õ¿ñëýýð äýëõèéí àëü íýã ºíöºã áóëàíä áóé ìîíãîëöóóäààñ ººðèéí îâãèéí òàëààð ìýäýýëýë îëîõûã õ¿ñ÷ áè÷èæ áàéíàâ_ ñàðíàé ÷àíãàñ óðãèéí îâîãòîé õ¿í áàéâàë áèä íýã îâãèéí àõàí ä¿¿ñ áîëíîâ Õýðýâ áóé áîë õàðèé çààâàë èëãýýãýýðýé!!!!!!!!!!

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах