МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааЕрөнхийлөгчийн айлчлалын бэлэг МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД ном
Ерөнхийлөгчийн айлчлалын бэлэг МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД ном
Wednesday, 4th September 2019
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон албаны хүмүүс Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хийсэн айлчлалын хүрээнд Иран дах Монголын үе буюу "Ил хаадын үе"-ийн түүх соёлын өв дурсгал бүхий хотуудад зочилсон юм. Монгол Улсын төрийн тэргүүн Монголын эзэнт гүрний үеийн Ил хант улсын гуравдах нийслэл байсан Султание хот дах "Хүн төрөлхний соёлын өв, дэлхийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж-Өлзийт хааны ордон"-д зочилсон нь энэхүү айлчлалын түүхэн мөчийн нэг байлаа. Өлзийт хааны ордон сүндэрлэх Ираны Занжонь муж болон Эзэнт гүрний нийслэл Хархорин хотууд харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД" номыг тус мужийн захирагч Рауфинежад бэлэглэсэн юм.

Тархан Суурьшсан Монголчууд байгууллагаас эрхлэн гаргасан тус ном Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон дэлхийн Монгол түүх соёлын өв дурсгалын тухай монгол бичиг, кирил үсэг, англи хэл дээр хэвлэгдсэн бүтээл юм. Энэхүү бүтээл нь GRAND BOOK 2010 үндэсний арга хэмжээнийн ТҮҮХ НИЙГМИЙН ШИЛДЭГ НОМ-оор шалгарч байсан Тархан Суурьшсан Монголчууд байгууллага 2009-2010 онд Исламын Бүгд найрамдах Иран улсын төвийн болон баруун бүс нутгууд дах Монголын эзэнт гүрний үеийн Ил хант улсын соёлын дурсгалуудын талаар судалгаа зураг авалтын TASAM экспедицээр ажиллаж байсан. Тус экспедицийн үр дүнд: “Монголын эзэнт гүрний үеийн Ил хант Улс буюу өнөөгийн Иран”, “Иран дах Монголын үеийн түүх соёлын дурсгалууд”, “Хүн төрөлхтний соёлын өв-Өлзийт хааны ордон” зэрэг телевизийн баримтат цуврал хийгдэж олон нийтийн телевизүүдээр толилуулсан бөгөөд “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн ном болон гэрэл зургийн үзэсгэлэнгүүддээ Иран дах Монголын үеийн түүх соёлын өв дурсгалуудын талаар цувралаар дэлгэж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах