МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХэвлэлдТэд бидний тухай
Тэд бидний тухай
Thursday, 26th April 2018
Германы BRENNPUNKT Гэрэл зургийн сэтгүүлийн 2012 оны IV-VI сарын дугаарт Берлин хотын ЗУРАГ галерейд зохион байгуулагдах МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД үзэсгэлэнгийн танилцуулга хэвлэгдэв.
Эхийг дор нийтлэв

МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД
Гэрэл Зургийн Үзэсгэлэн
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав
Энэхүү үзэсгэлэнг “Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага” Зураг Галерейтэй хамтран зохион байгуулж байгаа юм. “Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага” нь Монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууд руу судалгааны болон зураг авалтын экспедицээр ажиллаж, тэдний гарал суурьшлийн түүх, угсаатны онцлог, хэл соёл, зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар баримтжуулан олон нийтэд хүргэдэг.
Тус байгууллага 2002 оноос эхлэн Афганистан, Иран, Узбекистан, Казакстан, Кыргызстан, Турк, Малайз, ОХУ, БНХАУ зэрэг гуч орчим улсад байдаг монголчууд болон монголын түүхтэй холбоотой соёлын дурсгалуудын тухай судлан баримтат цуврал, гэрэл зургийн үзэсгэлэн, ном зэргийг бүтээн олон нийтэд толилуулж иржээ. Зураг Галерейд зохион байгуулагдаж байгаа энэхүү МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн үзэсгэлэн анх 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж улмаар ОХУ-д болсон Дэлхийн Монголчуудын 4-р чуулга уулзалтад уригдан оролцжээ. Эдгээр үзэсгэлэнгийн үргэлжлэл болгож МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД Гэрэл зургийн номыг монгол, англи хэл дээр эрхлэн хэвлүүлсэн бөгөөд Монгол Улсын ШУА-ын Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин энэхүү бүтээлийн монголын түүх судлалд оруулж буй ач холбогдлыг үнэлэн мялаалгын үгийг бичсэн байна. ЗУРАГ галерейд зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнд “Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага”-ын судлаач, зурагчдын сүүлийн 10 жилийн турш 300.000 км замыг туулан авсан 45.000 гэрэл зургаас дээжлэн хүргэж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр тус байгууллагын бүтээсэн баримтат кино өдрүүд, монгол судлаачдын уулзалт, ярилцлага зохион байгуулагдаж мөн эдгээр үйл ажиллагааны тухай баримтат киноны зураг авалт хийгдэх ажээ.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах