МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа2011- ТҮҮХ НИЙГЭМ-ийн ШИЛДЭГ НОМ
2011- ТҮҮХ НИЙГЭМ-ийн ШИЛДЭГ НОМ
Tuesday, 24th December 2019
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Соёл судлаач Ц.Санчир, Орчуулагч, судлаач Б.Цэрэн нарын хамтын бүтээл “Монголын төлөөх зүрх бүхэнд” ном 2011 ОНЫ ТҮҮХ НИЙГМИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ НОМ-оор шалгарлаа.
Шагналыг 12-р сарын 23-нд ИНТЕРНОМ номын их дэлгүүрт болсон GRAND BOOK 2011 ёслолын үеэр Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч
Б.Галаарид гардуулав. Энэ шалгаруулалтыг тухайн салбартаа олны таашаал хүртэж байгаа эрэлт хэрэгцээтэй, өндөр борлуулалттай гэдэг үзүүлэлтүүдээр сонгодог ажээ. Зохиогчид есөн жилийн турш хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэгтэй улс орнуудыг зорьж, 300.000 км замыг туулан байж 
эх түүх элэг нэгтнүүдийнхээ тухай судлан сурвалжилахдаа авсан гучин таван мянган гэрэл зургаас дээжлэн, монгол бичиг, кирил үсэг, англи тайлбайртайгаар эрхлэн хэвлүүлсэн юм.
Монголын төлөөх зүрх бүрт зориулсан бидний хамтын бүтээлүүд өнөөдөр үзэгч, уншигч олонд түүхийн баримт бахархалуудыг хүргэж байна. Харин маргааш бидний үр хойчид энэ бүтээлүүд түүхийн бас нэгэн баримт болон үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах