МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
GRAND BOOK 2011
Wednesday, 12th December 2018
GRAND BOOK 2011
МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД
        Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын үеэс дэлхий даяар тархан Суурьшсан Монголчууд болон Монгол дурсгалуудын тухай гэрэл зургийн ном. Тус ном нь монгол бичиг, кирил, англи тайлбартай.
ISBN: 978-99962-832-1-5
       Монгол улсын хамгийн анхны оюуны их өргөө ИНТЕРНОМ номын их дэлгүүрээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GRAND BOOK 2011 оны шилдэг борлуулалттай номоор Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын Соёл судлаач Ц.Санчир, Орчуулагч судлаач Б.Цэрэн нарын хамтын бүтээл МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД ном шалгарчээ.
       2011 оны сар шинийн баяраар нээлтээ хийсэн  тус номонд соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарын сүүлийн есөн жилийн хугацаанд хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй газар орнуудыг зорьж авсан гучин долоон мянган зурагнаас дээжилсэн 500гаруй гэрэл зураг тайлбар танилцуулгын хамт орсон байна. Номын эхний гурван бүлэг Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант улс буюу өнөөгийн Иран дахь Монголын алдарт дурсгалуудыг толилуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний соёлын өв-“Өлзийт Хааны Ордон”, Мөнх хааны зарлигдан байгуулсан дэлхийн анхны “Одон орны төв” зэрэг олон зурагт баримтуудыг багтааж Иран дахь “Монголын үе”-ийн дурсгалуудын тухай анх удаа олон нийтэд толилуулсан юм. Их Эзэн богд Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан улс гүрнүүд монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан соёл иргэншлийн нээлт, шинэчлэл болон тэртээх зууны их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй амьдрал, зан заншлыг баримтаар дэлгэн харуулсан энэхүү номыг Монгол улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлсэн бөгөөд түүхэн цаг үеийн явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчууддаа хандан номын хоёрдахь хэвлэлийн тэргүүнд мэндчилгээ дэвшүүлжээ. Бүтээлийн шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдлын талаар мялаалгын үгийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
T.Enkhmaa 12th December 2011

Uneheer baharhmaar saihan ajil hiij bgaa nzdaa bayar hurgiye. Hun bugdiin setgeld hureheer shan ajlig amjuulj bga chamaaraa baharhaj bna shuu. TV-geer garah nevtruuleg buriig chin algasalgui uzej tuuhiin gashuun gaihamshigiig medreh burtee nzaaraa baharhaj omogshij bdag shuu. Ajild n hamgiin sain amidrald n bayar hooriig husiye.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах