МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасЗҮЧИ ХААНЫ БУНХНЫГ ЗОРЬСОН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
ЗҮЧИ ХААНЫ БУНХНЫГ ЗОРЬСОН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
Monday, 12th November 2012

ӨДРИЙН СОНИН 2011.11.11 №273 (3975) 

СОЁМБО СОНИН 2011.11.15-21 №47(10254)

Ц.Санчир Соёл судлаач
Дөчин нэгэн хэмийн халуунд Казакстаны тал нутгаар тоос татуулан давхих ЛАДА машины урд талын суудлаас Амараа  “догдлож байна уу?” гэж асуугаад Цэрэн тэр хоёр над руу зэрэг харав. Манайхан шинэ газар, уулзаж байгаагүй хүмүүсийг зорихдоо тэр бүр ингэж асуудаггүй болохоор би гайхсан ч “догдлолгүй яах вэ, энд л ирэх гэж энэ урт замыг туулж байна” гэж хариулаа. Энэ бол ЗҮЧИ ХААНЫ БУНХНЫГ зорин яваа TASAM-ынхан буюу зураглаач Л.Амартүвшин, орчуулагч судлаач Б.Цэрэн бид гурвын донсолгоот замын туршид хөөрөлдсөн богинохон яриа.
Машины хаалга, цонх, суудал, гээд нүх сүв бүрээр нарийн шороо шигж байлаа. Зургийн аппарат маань дуран татах бүрт шажигнан дуугарах нь ёстой л гол зурах мэт. Таван жилийн өмнө Афганистаны Кабулаас Мазар И Шариф руу яг ийм нарийн шороотой замаар явж ирэхдээ хоёр камераа нэг зэрэг “их засварт” оруулж байсан санаанд бууж хамаг байдгаараа л халхлахыг хичээлээ. Жолооч залуу: “та нар жийпээр л явах байсан юм” хэмээн үе үе халаглах нь машинаа хайрласны шинж. Харин бидний хувьд зуу гаруй мянган хүн амтай Жезказган хотоос зам мэдэх ганц л жолооч олсон нь энэ билээ. Тиймдээ ч бид: “орос лада ч япон ландаас дутахгүй л дээ” гэж жолоочоо тайвшруулахыг хичээнэ. “Хэдэн жилийн өмнө ирж үзсэн” жолооч маань үе үе машинаа зогсоож, алсын бараа, газрын байдлыг харах нь төөрөхөөс болгоомжилж байгаа бололтой. Харин бидний луужин зөв чиг рүү явж байгааг тодорхой зааж байлаа.
Их хаан Чингис ууган хүү Зүчидээ “монгол морьдын туурай хүрэх өрнөд нутгийг” эзлэн захирах үүрэг өгсөн нь алдарт арван гуравдугаар зууны хориод он билээ. Үүнээс хойш түүхэнд Зүчийн улс, Цагаан Орд улс, Алтан орд улс хэмээн нэрийдэх болсон бүс нутгийн анхны нийслэл өнөөгийн Казакстан Улсын Жезказган хотоос тавиад км зайд орших Хар Хэнгэрэгийн голын бэлчир нутаг бидний дуран авайд улам тодорсоор. Цагтаа ус бэлчээр тэгширсэн, ан амьтан жигдэрсэн газар байсан тухай сурвалжууд өгүүлдэг ч мөнөөх түүхэнд бишрэн тэмдэглэгдсэн сайхан зүйлс он цагийн эрхэнд гундан бүдгэрсэн мэт санагдана. Жин үдийн наран дор номин өнгөт гэр хэлбэрийн бөмбөгөр орой бүхий улаан тоосгон Бунхан нүдний өмнө бууж ирлээ. 1227 оны хавар Зүчи хаан энэ газар тэнгэрт хальсныг сурвалжууд өгүүлдэг. “Чингис хаан ууган хүүгийнхээ дурсгалыг хүндлэж, уй гашууг тэвчин энэхүү бунханыг байгуулахыг зарлигджээ. Тухайн үедээ Монгол-Хипчакийн уран барилгын донж маягийг хослуулан барьсан гэдэг”. Ийн хол ойрын сураг чимээ, эх бичгийн шаргал хуудсыг эргэцүүлэх зуур их талын дундах багахан довцог руу өгсөх машины хурд сааран зорьсон газраа догдлон хөл тавилаа.
Казакстан Улс
Зүчи хааны бунхан XIII зуун.
Улсын хамгаалалтад орсон соёлын дурсгал 
гэж Казак, Орос хэл дээр бичсэн чулуун хөшөө биднийг угтав. Их хаан Чингисийн ууган хүү, дэлхийн цэрэг дайны түүхэнд хоёр зуу гаруй хот сууринг эзлэж, хагас зуун томоохон тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан Зүчи хааны бунханы өмнө бид ийн ирлээ. Дундад азийн олон улс орны соёлын бахдам дурсгал болсон алтан ургийн Ил хаадын сүрлэг бунхан болон Монголын Барлус аймгаас гаралтай Төмөр хаан түүний залгамжлагчдын цогцолбор бунхан шиг харуул хамгаалалт бүү хэл хаалга үүд байсангүйд бид дор бүрнээ гайхав. Бунханы гадуур намхавтар төмөр хайс татжээ. Хожим энд алтан ургийн болон Зүчи хааны шадар хүмүүсийн шарилыг бунхалсан тухай сурвалжуудад дурдсан байдаг ч он цагийн эрхэнд үү, шинжилгээний ангийн “үр дүнд” үү тэр гэх тэмдэг харагдсангүй.  Сэндийлсэн газар, овоолсон шороо, тэр ч бүү хэл сүүлийн үеийн оршуулгууд нэлээн хэд харагдана. Нэг нь бүр Зүчи хааны бунханы загварыг яг дууриаж өрсөлдөх мэт арай томоор барьсан “шинэ мянганы” “шавар нь хатаагүй” бунхан байсанд гайхах эгдүүцэх зэрэгцсэнийг нуух юун. (Заншил ёсоор бол дээдсийн нойрсох нутгийг “их хориг” хэмээдэг билээ. Энэ нэрэнд ямар ч тайлбар хэрэггүй санагдана. Харин найман зуун жилийн дараа хэн их хоригийг сөрж, алтан ургийн хаантай зэрэгцэн нойрсохыг хүссэн юм бол? Ямартаа ч орчин цагийн арга замаар “дэлхийг дайлж, алдраа дуурсгасан” энэ нутгийн бүү хэл ер хэний ч нэр санаанд буусангүй). Бунхан руу шууд оролгүй, газрын байцыг ажиглан, гадна хана, бөмбөгөр орой, барилгын ерөнхий төрх, орчин тойрныг хараад өөрийн эрхгүй бодолд автан зогсож, хагас цагийн дараа дотогш орлоо. Бунханы дотоод байдал их л энгийн. Сэтгэлд харин зүйрлэшгүй сүрлэг. Хоймор талд улаан тоосгоор шалнаас дээш таван үе өрсөн их булш, түүний наана буюу үүдэн талд дөрвөн үеэр шатлуулж өрсөн багавтар булш байлаа. 1946 онд А.Х.Маргуланаар удирдуулсан анги энд ажиллаж их булшийг Зүчи хааны харин бага булшийг түүний их хатан Хэрэйд Бектумышын шарил болохыг тогтоосон тухай “Казакстаны түүхийн нэвтэрхий толь бичиг”-т тэмдэглэгдсэн байдаг. Харин “Модон авсанд хааны шарилтай хамт зэр зэвсэг, алт эрдэнэс, торго дурдан, ангийн яс зэрэг олдсон” тухай одоо ч энэ нутгийнхан ам дамжин ярьдаг юм байна. Энэ гадаргуугаас алд хүрэмгүй газар эрхэм хаан, их жанжин нойрсож байна гэж бодохоор ер бусын эрхэмсэг оршихуй төрж байлаа. “Их Монгол  өнөөдөр...” гэж ирээд ховломоор ч юм шиг. Эсвэл “Бид сайн байгаа...” гээд аавынхаа газар очоод өмрөн эмтрэн байж хэлдэг тэр л үгсийг шивнэмээр ч юм шиг...

“Туурганд нь хамаг монголын ханлиг аймгуудын тамга, бэлгэдэлийг сийлсэн...” тухай уншиж байсан минь санаанд буусан ч тоосгоор өрсөн ханын тухайн үеийн өнгөлгөө бүрэн баларсныг хараад мөнөөх мөрүүд бодлоос хийсэн одлоо. “Хаалганы хээн чимэглэл нь ихэд уран тансаг” хэмээн тэмдэглэгдсэн байдаг ч цагийн саалтад цас бороо, нар салхинаас хамгаалах хаалтгүй болжээ. “Аргагүй дээ найман зуун улирсан шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулав. Шувууны сангас, хаа сайгүй харагдана. Зүчи хааны шарилыг энэ газар бунхалсныг домогт хүүрнэж, дорно өрнийн түүх сануулж ирсэн хэдий ч өнөөдөр ийм дүр төрхтэйгээр хадгалагдаж байгааг харсан монгол хүн бүрийн зүрх шимшрэх нь лавтай. Алтан ургийн ариун тасархай болсон хааны дурсгалыг их гүрний голомтыг сахисан хойч үе бид дэлхийн дайтад мэдүүлэхийн тулд нэг байтугайг эргэцүүлж, нэлээн хэдэн бодит үйлс бүтээх үүрэгтэй мэт санагдана.
Бид зорьсон хэргээ бүтээгээд буцаж байна. Шингэх нарны эсрэг талд мөнөөх “шинэ мянганы” бунханы сүүдэр Зүчи хааны бунхан дээр тусжээ. Сэтгэл эмтэрч байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
turuu 4th May 2012

taniar baharhdag shu tanii ene ajild gar biye oroltsoh yumsan

zulaa 1st May 2012

Ямар харамсмаар юм бэ!!! Гэхдээ л их хааныхаа бунхныг эргээд ирсэн байна дааа

ХУЯГАА 26th April 2012

ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ СУУ АЛДАР МӨНХ ОРШИГ. ӨНӨӨДӨР ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙГАА ӨЧҮҮХЭН ҮР ХОЙЧОО ӨРШӨӨ??? ЭЦЭГ ДЭЭДЭС МИНЬ

НЭР ҮГҮЙ 24th April 2012

ТУРКУУД МАНАЙ ОРОНД ИРЭЭД ХААДЫНХАА ЦОГЦОЛБОРЫГ ЗАСААД ХӨРӨНГӨ ОРУУЛААД БАЙГАА ШИГ МАНАЙ СОЁЛЫН ЯАМ, ШУА НЭГ ЮМ БОДМООР ЮМ

Төрөө 17th April 2012

Их хааны минь дэргэд аймшиггүйгээр морилсон тэр нэгнийг тэнгэр гэсгээх буй за.Харин та бүхэн тэр боол хэн гэгч болохыг судлан бидэнд мэдэгдвэл сайн байна.

зочин 11th April 2012

зүчи хааны бунханыг монголдоо авч ирэх хэрэгтэй.

Ulziisaikhan 1st April 2012

Эзэн дээдсийн минь булш ийм байдалтай байх гэж Тэнгэр өршөө

vintov 14th January 2012

Ai halag gej. Zichi haaniig bodohoos orovdood baidag yum. Onoo gehed l bunhan ni iim baih gej dee.

khutag 13th January 2012

Үнэхээр их догдлов. Бас харамсав. Та бүхний ажилд их амжилт хүсье. Монголоо гэсэн чин сэтгэлтэн бүхэн нэвтрүүлгийг чинь сэтгэл хөөрөн үзэж, самсаагаа шархируулан бахддаг.

bayaraa 13th January 2012

Uneheer baharhamaar bna Bi bas ene talaar mash ih sonirhodog yum Tarhan suurishsan mongolchuud gesen sedveer baiguullagiinhaa hamt olond hicheel orn geed ur dungiin gereendee tusgasan baigaa. Tegeed ta nariin ene saihan niitleluudiig togtmol unshdag yum. Uunees ihiig niitelj undes ugsaagaa gesen setgehuig hun ardadaa tugeegeeree Iim saihan buyantai uil hiij baigaa ta nariin ajil uils urgelj butemjtei baih bolno. Magadgui olon tumen oilgoj ehelvel Mongoloo negtgeh bidnii husel bielej boloh yum berhsheelgui shantarahgui erchtei huchtei ajillaaraa zaluusaa ta nariig bainga demjij ajil uilsiig chin baga bolovch surtalchlah bolnoo

Alaahai 24th November 2011

Zvchi haanii suu aldar veiin ved dirsagdah bolnoo mongol hvn baigaa tsagt ene bol amid bunhan .

Adiya 24th November 2011

Òà á¿õýí ºíºº öàãèéí çîðèãò, ¿íäýñíèé á¿òýýë÷ ñóäëàà÷èä ãýæ ¿çýæ áàéíà. Èë¿¿ íàðûí àðãà ç¿é áîëîâñðóóëæ, ñóðâàëæèä ñóäàëãàà õèéõèéã õ¿ñ÷ áàéíà.

Pro31 16th November 2011

Хамар минь шархирч, нүдэнд минь нулимс хураад, хоолой зангираад явчихлаа.

darambazar 15th November 2011

setgel hachin bolchloo

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах