МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааМОНГОЛ СУДЛАЛЫН СЭТГҮҮЛ
МОНГОЛ СУДЛАЛЫН СЭТГҮҮЛ
Wednesday, 23rd October 2019
ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ЗУРВАС
Юуны өмнө та бүхэнд Их Монголын Эзэнт гүрэн байгуулагдсаны 805 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж байна.
Есөн жилийн өмнө ТАSАМ-ын судлаач нар анх удаа тархсан монголчуудтай нүүр учран золгосноор, өвөг дээдсийн маань уламжлуулсан их соёлыг бахархмаар өвлөж үлдсэн Монголчууд болон “Монголын үе”-ийн дурсгалуудын тухай судалгааны хүрээнд төдийгүй жирийн Монгол иргэн тэр тусмаа залуу үеийнхэндээ эдгээр бахархалт сэдвийг баримтжуулан хүргэх нь зүйтэй юм гэсэн бат итгэлээр эхлүүлж байсан билээ.
Цөөн хүн мөшгисөн энэхүү замын улбаагаар судлан сурвалжилж баримтжуулсан ажил маань өдгөө 15 цуврал баримтат кино, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Гэрэл зургийн Үзэсгэлэн, Гэрэл зургийн Ном, Монголын төлөөх зүрх бүхэнд найраглалаар видео клип, нийтлэл ярилцлагууд болон олны хүртээл болжээ.
Энэ хугацаанд залуу судлаач бидэнд итгэл хүлээлгэж, урам нэмсэн олон сайхан үйл явдлаас дурьдвал, хийсэн бүтээлүүдээ олон нийтэд хүргэсний дараа “та нарыг дэмждэг хүмүүс олон шүү” гэж урам хайрладаг үзэгч уншигчид, хүсэл мөрөөдлийн маань жигүүр санхүү мөнгөнд хумигдаж байхад ачааны хүндийг үүрэх санал тавьсан М. Болд тэргүүтэй ХасБанкны хамт олон, мөн эрдэм мэдлэгийн ноён оргилоос бидний ажлыг үнэлсэн Б.Энхтүвшин тэргүүтэй Монгол Улсын ШУА-ийн хүрээлэнгийн захирлууд, эрдэмтэн мэргэд, мөн төрийн ерөнхий хэрэгт тархсан монголчуудын судлалын ач холбогдлыг тодорхойлж биднийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон энэхүү уулзалтын дараа хэд хэдэн дорвитой үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.
Иймээс ч бид цаашид итгэл дүүрэн улам ихийг хийх, нарийн боловсронгуй судалж сурвалжлах, баримтжуулах болон монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг перс хэлээс монгол хэл рүү орчуулах амаргүй даваа өөд мацах бэлтгэлийг базаахаар Иран Улсад боловсон хүчнээ бэлдэх төлөвлөгөөтэй байна. Монголын ирээдүйд, түүх судлалд монголын төлөө зүрхтэй таны үнэт зөвлөгөө ба хөрөнгө оруулах боломж нээлттэй билээ.
Ингээд хүндэт зочин таньд нарлаг Монголын маань түүхт их ойн баяруудын мэндийг дахин дэвшүүлээд
үгэн товчооны дэлгэрэнгүйг сэтгүүлийн хуудсаас тухлан үзэхийг хүсье.
Хүндэтгэсэн
Мэргүүн овогт Бямбасүрэнгийн Цэрэн
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын Орчуулагч, Судлаач


СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах