МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасНЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Monday, 22nd October 2018
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭНИЙ ҮЕЭС ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУДЫН ӨВ УЛАМЖЛАЛ,
МОНГОЛЧУУДЫН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ҮЛДЭЭСЭН ДУРСГАЛУУДЫГ ХАРУУЛСАН

“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” НОМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өлзий буян дэлгэрсэн Сар Шинийн баярын өмнөх өдөр ТАSАМ нэрээр олонд танигдсан “Тархан Суурьшсан Монголчууд байгууллага”-аас Их Монгол Улсын мандал бадралын гайхамшиг, дэлхий даяар тархан суугаа монгол үндэстэн угсаатнуудын аж амьдралын тухай цоо шинэ баримтуудыг дэлгэсэн МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэрэл зургийн номын нээлтээ хийж, ард түмэндээ дээжийг нь өргөн барилаа.

Нээлтийн ажиллагааг МУСГЗ, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж морин хуурын эгшгээр эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, ШУА-ын дэд Ерөнхийлөгч, академич Т.Дорж, Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх Захирал М.Болд, Соёл судлаач Ц.Санчир, доктор профессор Ж.Батсуурь нар үг хэлсэн бөгөөд энэ үеэр “Тархан Суурьшсан Монголчууд” баримтат цувралын цоморлиг болон Гэрэл зургийн үзэсгэлэнгийн дээж бүтээлүүдийг зочдод толилуулжээ. Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Шинжлэх Ухааны Академиийн хүрээлэнгүүдийн Захирлууд, эрдэмтэн судлаачид, доктор профессорууд, дэмжигч байгууллагуудын удирдлагууд зэрэг хүндэт зочид оролцсон юм. Нээлтийг Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөсөн нь зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн олон сайхан үгээр мялаагдаж байлаа. Уг номонд Соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарын сүүлийн есөн жилийн хугацаанд хаалтай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй газар орнуудыг зорьж авсан гучин долоон мянган зурагнаас дээжилсэн таван зуу гаруй гэрэл зураг тайлбар танилцуулгын хамт орсон байна. Дашрамд дурдахад номын эхний гурван бүлэг Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант улс буюу өнөөгийн Иран дахь Монголын алдарт дурсгалуудыг толилуулж байгаа бөгөөд Хүн төрөлхтөний соёлын өв-Өлзийт Хааны Ордон зэрэг олон зурагт баримтууд багтсан нь Иран дахь “Монголын үе”-ийн дурсгалуудын тухай Монголд анх удаагаа хэвлэгдсэн тохиолдол юм. Их эзэн богд Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан Улс, Гүрнүүд, Монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан соёл иргэншилийн нээлт, шинэчлэл болон тэртээх зууны их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй амьдрал, зан заншлыг баримтаар дэлгэн харуулсан энэхүү номыг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлсэн байна.
Эх сурвалж: интерном сэтгүүл
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Munkhbat 5th May 2015

Sain baina uu? ta buhnii hiij baigaa ajil mash saihan, baharhaltai sanagdaj baina aa. Ta buhni ajild undur amjilt husen eruuy.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах