МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Friday, 19th October 2012 Найраглал: Ц.Санчир (Соёл судлаач)
Тэргүүн бүлэг
Тэнгэр одоороо зүйж бичүүлсэн
Тэмдэгт газрын цээл чулуугаараа тэрлэж шадласан
Морины амгай шигшрэгтээн хэлж учирласан
Монголын төлөөх зүрх бүхэнд өгүүлсүү...
Монгол Хаадын зоосоо дэлдүүлсэн
Алдарт хотуудаар очиж
Монгол Хүний ухаан шингэсэн
Агуу дурсгалуудыг үзэж
Монгол цэргийн уухай хоногшсон
Хэрэм туурийг эргэж
Монгол Морьдын туурай тамгалсан
Газар орнуудаар бууж мордохдоо бид
Хархориноос Хазарын тэнгис хүртэл
Шар мөрөн, Хар далайг гатлаж
Байгаль далай, Балхаш нуур
Эрчис мөрөн, Иссикулыг зорьж явахдаа...
Монголын төлөө цохилсон
Зүрх бүхний хэмийг
Морины туурайд нь тамгалагдсан
Их дайдын дардсыг
Үнэний нь сахисан Тэнгэрийн
Үүлэн нүүдлээр зүлгэсэн юмаа
Үлгэрт хүүрнэж амжаагүй
Мөнхийн дууллаар аялсан юмаа
Эзэнт гүрэн, Их Юань, Ил хаадын хязгаар
Алтан Орд, Өгөөдэй, Цагаадай хант Улсууд
Гансугийн цөл, Бамияаны толгод
Цайдмын хотгор, Төвдийн өндөрлөг
Кашгарын тал, Зүүн гарын цөл
Тэнгэр уул, Тэргүүн даваа
Мазарын хэрэм цайз,
Маругогийн туурь балгад
Өлзийт хааны ордон
Өрлөг Соргогтоны бунхан
Одон орны төв
Оргил эрдэмтдийн хүрээлэн
Хэдэн арван улс орон
Хэдэн зуун түүх дурсгал
Хэдэн мянган домог яриа
Хэдэн түмэн угсаатан ястан
Ганц үг, ганц ёсондоо ч монголоо үлдээсээр
Гал голомт, үнэ цэнэндээ тангарагаа сахисаар
Хаан түүхтэй их үндэстний үргэлжилэл
Хасбуу тамгатай морьтон ардын хойчис
Нууц товчоотой шасдир их түүх
Нум саадагтай нүүдэлчин түмний үр сад
Халимаг, Буриад, Алтай, Тува
Өвөр Монгол, Шинжаан Монголчууд
Дээд Монгол, Дагуур Монгол
Цаст Монгол, Сарт Халимагууд
Үндэс нэгтэн, элэг нэгтэн, түүх нэгтэн Монголчууд
Үлгэр туульс, өв соёл, баримт бахархалаа тээсээр
Тэмцэл замнал, мандал бадралтайгаа
Энэ зуунтай золгосон юм
Тэртээх он жилүүдийн чанадаас
Эртний түүх сэрсэн юм
Хааны угсаа Ховогсайрын Торгууд
Хасарын үр сад Хөхнуурын Хошууд
Харуулын цэрэг Борталын Цахарууд
Хаа холд орших Цаст нутгийн Халхууд
Алтайн уулсын Урианхай
Байгаль нуурын Буриад
Эргүнэ хунгийн Баргууд
Ижил мөрний Халимагууд
Жангараа хайлж, Үлгэрээ хүүрнэж
Ёхораа хатирч, Сайвардан бүжиж
Товшуураа тоглож, Тод үсгээ манаж
Тоонот Монголын соёлыг залгахдаа
Их түүхээ домог болгон
Ихэл хуурандаа аялгуулсаар
Идээ ундаан, шүүс зоогоо
Их ёсондоо шингээсээр
Чулуун хороо, тэмээн хөсөг, босоо бичгээ залгамжилсаар
Чин бишрэм эрхэм чанад монгол ёсоо манасаар
Монголын үйлсийг чандалсан
Бийр бэхийн үгсийг
Монгол ухааныг шингээсэн
Биет дурсгалын үнэ цэнийг
Үндэс язгуураа мартахгүйг сургасан
Өвгөд дээдсийн мөнхийн захиасыг
Монголын төлөөх зүрх бүхэнд
Монголын их үнэмшил бүхэнд
Мянга мянгаар шадлагдсан түүх бүхэнд
Мөхөс ухаанаар өргөх гэсэн минь энэ буюу
Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далавчаа эцээх мэт
Юуны төлөө зүтгэнэ вэ
Хэний төлөө хичээнэ вэ гэвэл “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ГЭЖ БИД ХЭЛНЭ
Тэргүүн бүлэг
Тэнгэр одоороо зүйж бичүүлсэн
Тэмдэгт газрын цээл чулуугаараа тэрлэж шадласан
Морины амгай шигшрэгтээн хэлж учирласан
Монголын төлөөх зүрх бүхэнд өгүүлсүү...
Монгол Хаадын зоосоо дэлдүүлсэн
Алдарт хотуудаар очиж
Монгол Хүний ухаан шингэсэн
Агуу дурсгалуудыг үзэж
Монгол цэргийн уухай хоногшсон
Хэрэм туурийг эргэж
Монгол Морьдын туурай тамгалсан
Газар орнуудаар бууж мордохдоо бид
Хархориноос Хазарын тэнгис хүртэл
Шар мөрөн, Хар далайг гатлаж
Байгаль далай, Балхаш нуур
Эрчис мөрөн, Иссикулыг зорьж явахдаа...
Монголын төлөө цохилсон
Зүрх бүхний хэмийг
Морины туурайд нь тамгалагдсан
Их дайдын дардсыг
Үнэний нь сахисан Тэнгэрийн
Үүлэн нүүдлээр зүлгэсэн юмаа
Үлгэрт хүүрнэж амжаагүй
Мөнхийн дууллаар аялсан юмаа
Эзэнт гүрэн, Их Юань, Ил хаадын хязгаар
Алтан Орд, Өгөөдэй, Цагаадай хант Улсууд
Гансугийн цөл, Бамияаны толгод
Цайдмын хотгор, Төвдийн өндөрлөг
Кашгарын тал, Зүүн гарын цөл
Тэнгэр уул, Тэргүүн даваа
Мазарын хэрэм цайз,
Маругогийн туурь балгад
Өлзийт хааны ордон
Өрлөг Соргогтоны бунхан
Одон орны төв
Оргил эрдэмтдийн хүрээлэн
Хэдэн арван улс орон
Хэдэн зуун түүх дурсгал
Хэдэн мянган домог яриа
Хэдэн түмэн угсаатан ястан
Ганц үг, ганц ёсондоо ч монголоо үлдээсээр
Гал голомт, үнэ цэнэндээ тангарагаа сахисаар
Хаан түүхтэй их үндэстний үргэлжилэл
Хасбуу тамгатай морьтон ардын хойчис
Нууц товчоотой шасдир их түүх
Нум саадагтай нүүдэлчин түмний үр сад
Халимаг, Буриад, Алтай, Тува
Өвөр Монгол, Шинжаан Монголчууд
Дээд Монгол, Дагуур Монгол
Цаст Монгол, Сарт Халимагууд
Үндэс нэгтэн, элэг нэгтэн, түүх нэгтэн Монголчууд
Үлгэр туульс, өв соёл, баримт бахархалаа тээсээр
Тэмцэл замнал, мандал бадралтайгаа
Энэ зуунтай золгосон юм
Тэртээх он жилүүдийн чанадаас
Эртний түүх сэрсэн юм
Хааны угсаа Ховогсайрын Торгууд
Хасарын үр сад Хөхнуурын Хошууд
Харуулын цэрэг Борталын Цахарууд
Хаа холд орших Цаст нутгийн Халхууд
Алтайн уулсын Урианхай
Байгаль нуурын Буриад
Эргүнэ хунгийн Баргууд
Ижил мөрний Халимагууд
Жангараа хайлж, Үлгэрээ хүүрнэж
Ёхораа хатирч, Сайвардан бүжиж
Товшуураа тоглож, Тод үсгээ манаж
Тоонот Монголын соёлыг залгахдаа
Их түүхээ домог болгон
Ихэл хуурандаа аялгуулсаар
Идээ ундаан, шүүс зоогоо
Их ёсондоо шингээсээр
Чулуун хороо, тэмээн хөсөг, босоо бичгээ залгамжилсаар
Чин бишрэм эрхэм чанад монгол ёсоо манасаар
Монголын үйлсийг чандалсан
Бийр бэхийн үгсийг
Монгол ухааныг шингээсэн
Биет дурсгалын үнэ цэнийг
Үндэс язгуураа мартахгүйг сургасан
Өвгөд дээдсийн мөнхийн захиасыг
Монголын төлөөх зүрх бүхэнд
Монголын их үнэмшил бүхэнд
Мянга мянгаар шадлагдсан түүх бүхэнд
Мөхөс ухаанаар өргөх гэсэн минь энэ буюу
Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далавчаа эцээх мэт
Юуны төлөө зүтгэнэ вэ
Хэний төлөө хичээнэ вэ гэвэл “МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ГЭЖ БИД ХЭЛНЭ