Клип удахгүй дэлгэцнээ...
Tuesday, 19th June 2012Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой
Их Монголын Эзэнт гүрэн байгуулагдсаны 805 жилийн ой
Монгол тулгар төрийн 2220 жилийн ойн төр ёсны их баярт зориулж
Монгол тулгар төрийн 2220 жилийн ойн төр ёсны их баярт зориулж
TASAM Олон Улсын Төсөл ХасБанктай хамтран МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД хэмээх баримтат найраглалын клипийг бүтээж байгаа билээ. Найраглалыг соёл судлаач Ц.Санчир бичиж, МУСГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар уншсан бөгөөд тун удахгүй үзэгч, сонсогч та бүхэндээ хүргэхээр продакшны шатандаа ажиллаж байна.
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын судлаачид 2002 оноос хойш 300.000 км замыг туулан байж Хархориноос Хазаарын тэнгис хүртэл Мазаарын хэрэм цайз, Маругогийн туурь балгадаар бууж мордон Зүүн гарын цөл, Төвдийн өндөрлөг, Кашгарын тал, Тэнгэр уул, Тэргүүн даваа, Гансугийн цөлийг туулан уулзаж золгосон Монголчууд болон судлаж сурвалжилж буй монгол дурсгалуудын тухай энэхүү найраглалд хүүрнэх юм. Эзэнт гүрний үеээс Их Юань, Алтан Орд, Өгөөдэй, Цагаадайн хант улсуудад их хаадын зарлигаар суурьшиж үлдсэн Монголчууд болон түүхийн нугачаанд төв ази дундад азийн нутгаар тархан суурьшиж жангараа хайлж, ёхораа хатирч, товшуураа тоглож, монгол бичгээ залгамжилж яваа үндэс нэгтэн, элэг нэгтэнүүдийнхээ тухай болон монгол дурсгалуудын тухай толилуулах нэгэн шинэ бүтээл үндэсний их баяр наадмын өдрүүдэд ийнхүү олон нийтийн хүртээл болох гэж байна.
ЗөвБанк ХасБанк
ЗөвБанк ХасБанк
TASAM Олон Улсын Төсөл