МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааКлип удахгүй дэлгэцнээ...
Клип удахгүй дэлгэцнээ...
Tuesday, 19th June 2018
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой
Их Монголын Эзэнт гүрэн байгуулагдсаны 805 жилийн ой
Монгол тулгар төрийн 2220 жилийн ойн төр ёсны их баярт зориул
ж

TASAM Олон Улсын Төсөл ХасБанктай хамтран МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД хэмээх баримтат найраглалын клипийг бүтээж байгаа билээ. Найраглалыг соёл судлаач Ц.Санчир бичиж, МУСГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар уншсан бөгөөд тун удахгүй үзэгч, сонсогч та бүхэндээ хүргэхээр продакшны шатандаа ажиллаж байна.
Тархан Суурьшсан Монголчууд Байгууллагын судлаачид 2002 оноос хойш 300.000 км замыг туулан байж Хархориноос Хазаарын тэнгис хүртэл Мазаарын хэрэм цайз, Маругогийн туурь балгадаар бууж мордон Зүүн гарын цөл, Төвдийн өндөрлөг, Кашгарын тал, Тэнгэр уул, Тэргүүн даваа, Гансугийн цөлийг туулан уулзаж золгосон Монголчууд болон судлаж сурвалжилж буй монгол дурсгалуудын тухай энэхүү найраглалд хүүрнэх юм. Эзэнт гүрний үеээс Их Юань, Алтан Орд, Өгөөдэй, Цагаадайн хант улсуудад их хаадын зарлигаар суурьшиж үлдсэн Монголчууд болон түүхийн нугачаанд төв ази дундад азийн нутгаар тархан суурьшиж жангараа хайлж, ёхораа хатирч, товшуураа тоглож, монгол бичгээ залгамжилж яваа үндэс нэгтэн, элэг нэгтэнүүдийнхээ тухай болон монгол дурсгалуудын тухай толилуулах нэгэн шинэ бүтээл үндэсний их баяр наадмын өдрүүдэд ийнхүү олон нийтийн хүртээл болох гэж байна.

ЗөвБанк ХасБанк

TASAM Олон Улсын Төсөл
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
tr 31st July 2011

bayr hurgei

баяраа 23rd July 2011

ёстой л биеэрээ туулсан хүмүүс гэсэндээ их хүчтэй үгтэй сайхан найраглал болжээ. та бүхэнд сайн сайхныг хүсье. уг нь найраглалын үгээ клипнийхээ доор урсгавал хүн бүр хараад илүү сайхныг нь мэдэх байх даа. зарим газар нутаг хүмүүсын нэрийг нь сонсож чадахгүы байна. үнэндээ мэдэхгүй юм их байна, тийм болохоор үгээ доогуур нь гаргавал сонсоод уншаад сурах зүйл их байна гэх гэсэн юм. за санчир танд улам илүү уран бүтээлийн амжилт хүсье. болор цомд шүлгээсээ сойвол нээрээ гоё шүү

zorig 14th July 2011

та бүгдийн хийж буй энэхүү сайн санаат ажилд өндөр амжилт хүсье,Та бүгдийн бүтээсэн телевизийн нэвтрүүлгийг үзэж сэтгэл эмтэрдэг юм, Баярлалаа

Батцэрэн 9th July 2011

Маш их баярлалаа. Амжилт хүсье Ажиллаад байгаарай залуусаа

хэн хийж байгаа вэ 2nd July 2011

Энэ клипийг гол нь хаанах хийж байгаа вэ?

saihknaa 30th June 2011

хэзээ нэгэн цагт эх түүхийнхээ эрхэм сайхныг үгийн үнэнээр, үгсийн сайхнаар, шүлгийн яруугаар зүрхэндээ ирэх өдөр ирнэ гэдэгт итгэдэг. тэр цагийн эхлэл энэ гэдэгт эргэлзэхгүй байна. тиймээ үндэсний баяр наадам айсуй, түүнтэй хамт үндэс угсаа,өв соёл минь бас сэргэж байна мөн эргэж байна.

Болд 30th June 2011

Санчир нарт, Эх Орон та бүгдийг харж байна. Баяр хүргэе.

Зочин 21st June 2011

Амжилт хүсье! Тэсэн ядан хүлээж байна!

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах