МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааМОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХТЭЙ ЗАЛУУС
МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХТЭЙ ЗАЛУУС
Tuesday, 24th April 2018
TASAM 2010оны 10-р сараас ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД Олон улсын төслийг санаачлан ажиллаж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Монголын Эзэнт гүрний үеийн Цагаадайн Хант Улс, Алтан Орд Улс, Юань гүрний нутаг дэвсгэр дээр их хаадын зарлигаар эзлэсэн улс орноо сахин үлдсэн Монголчууд болон Монгол дурсгалуудын тухай шинэ баримтат цувралууд хийгдэж байна. Бид жил гаруйн хугацаанд дундад ази, төв азийн арав гаруй оронд ажиллаж, цуврал баримтат кино болон хэд хэдэн зохиолыг монголчуудын төдийгүй олон улсын хүртээл болгохоор зүтгэж байгаа билээ.
Зураг авалтын нэг завсраар Монголд ирэхдээ ЮНИТЕЛ компани дээр уулзалт хийхээр уригдсан юм. Үүрэн телефоны үндэсний оператор энэ байгууллагын маркетингийн албаны залуустай эх түүх, эзэнт гүрнийхээ тухай гурван цаг гаруй яриа өрнүүлж билээ. ЮНИТЕЛ-ийн залуусын Хаан түүхээ таньж, дэлгэрүүлэхийг хүссэн чин хүсэл, ихийг бүтээх эрч хүч урьд урьдын илтгэл тавьж, яриа хийж байсан байгууллагуудаас их л өөр санагдаж байлаа.
Уулзалтын дараа ЮНИТЕЛ ийн маркетингийн алба манай багт сансрын холбоо ИРИДИУМ-ыг дагалдах хугацаа болон ярианы эрхтэй өгөхөөр болсон нь бидний хувьд маш үнэ цэнэтэй гэнэтийн бэлэг болов. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч манай энэ удаагийн экспедицэд ИРИДИУМ-аас илүү BLACKBERRY хэрэгтэй байсан тул маргааш нь хүсэлтээ илгээв. Замд гардгийн өглөө ЮНИТЕЛ ээс утасдаж галт тэрэгний өртөөн дээр бэлгээ хүргээд өгөх үү гэлээ. Ам өчиг, гэрээ хэлэлцээр, тамга тэмдэг, асуулт хариулт болсонгүйд ихэд гайхсанаа нуух юун. Тэд бүгдийг бэлдсэн байв. Мэдээж томоохон компани тэр бүр ийм итгэлцэлийн хэлбэрээр хамтарч ажилладаггүй нь ойлгомжтой, харин бидний хийж байгаа ажил, Хаан түүхийг хөндсөн сэдэв ийм дэмжлэг рүү хүргэсэнд маш их талархсан. Хамтран ажиллах хүсэлт аливаа байгууллагад тавихад хамгийн их хаалт болдог нь маркетингийн алба байдаг, ялангуяа монголын түүхийн тухай дэлхийн тавцанд бүү хэл дэргэдэх хүндээ ярих мэдлэггүй бас сэтгэлгүй маркетингийн албатай хамтарч ажилласнаас өөрсдийн нөөц бололцоогоороо зүтгэсэн нь дээр гэж бид үздэг болохоор ЮНИТЕЛ ийн маркетингийн албанаас ийм бэлэг хүлээн авсандаа маш их гайхсан. Ийнхүү галт тэрэг хөдлөхөөс хагас цагийн өмнө үүргэвч маань ЮНИТЕЛ -ийн дараа төлбөрт дугаар бүхий иж бүрэн BLACKBERRY BOLD 9000-аар нэмэгдэв. Энэ нь бидний хувьд зөвхөн бэлэг биш харин манай төслийг дэмжиж байгаа бодит туслалцаа болсон юм. Ийм л дэмжлэгээр бидний зорилго нэг алхамаар урагшилж, сэтгэл зүрх урам зоригоор тэтгэгддэг. Яг одоо би мөнөөх BLACKBERRY дээр энэ тэмдэглэлийг бичиж байна. Тэр бүр зөөврийн компьютер дэлгээд судалгааны зохиол, киноны материалаас эхлээд аян замын тэмдэглэл, ажлын тайлангаа бичих боломжгүй нөхцөл байдал олонтаа тохиолддог болохоор энэхүү гар утсаар олон ажил амжуулж эхэлсэн.

Бид одоо “Цайдмын хөндий”-г (Дээд Монголчуудын нутаг) туулаад
“Тэргүүн даваа”-г (Цаст Монголчуудын нутаг) өгсөж байна.
Гансугийн цөлд Шарай голын Монголчууд биднийг хүлээж суугаа.

ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД Олон Улсын Төсөл
ШАРАЙ ГОЛЫН МОНГОЛ Зураг авалтын баг 2011.04.15
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
зочин 15th June 2011

нэвтрүүлгүүдийг нь алгасахгүй үзэхийг хичээдэг ч чаддагүй юм. дотор давчидмаар зүйл ч их гардаг шүү.

Багш 7th June 2011

яасан аятайхан юм бэ, намайг лекц уншвал өгөх болов уу. Би уг нь түүхийн багш л даа. даанч уйтгартай номноос заавал заах ёстойгоо бодохоор уур хүрээд байдаг юм. Бас дээр нь ярьна гэдэг авяас юм аа. санчир ч сайн ярьдаг шүү. улаанбаатрын байгууллагуудаар бүгд д нь лекц уншвал баяжих юм байна л даа. Атаархаагүй шүү, авяасыг үнэлж байгаа царай нь. Би ингээл буруу яриад эхэлдэг юм өөө

болж байна 20th May 2011

болжийшдээ манайхаан

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах