Ц.Санчир: Бидэнд хүчирхэг түүхийн дараа үлдсэн үүрэг гэж бий
Thursday, 1st March 2012Ярилцсан Ц.Баасансүрэн
MONGOLICA сэтгүүл 2011.03
“Тархан суурьшсан монголчууд үзүүлж байна” гэж эхэлдэг телевизийн цуврал нэвтрүүлэг Монголыг өнөөдрийн газрын зургаар, Өвөрмонгол, Буриадаар төсөөлөхөөргүй омогшил, бодлогшролыг төрүүлдэг. Эзэнт гүрний байлдан дагуулалт, Цогт тайж, Гүүш баатрын тулааны үеэр, ер өнгөрсөн түүхийн тодорхой агшнаас гээгдэж үлдсэн Монгол угсаатнууд дэлхийн өнцөг булан бүрд бий. Дайн самууны хөлтэй, коммунист дэглэмтэй хаалттай ертөнцөд амьдарч байгаа монгол угсаатнууд дээр очиж цэнхэр дэлгэцээр элэг нэгтнүүдтэй нь уулзуулдаг нэг бүсгүй бий. Тэр бүсгүй бол Тархан суурьшсан монголчууд төрийн бус байгууллагын захирал, соёл судлаач Ц.Санчир. Түүнтэй ярилцлаа.-Санчир аа, чиний, танай байгууллагын зорьж хийж байгаа ажил их хэцүү юм шиг санагддаг. Эмэгтэй хүмүүс хаалттай, хатуу ертөнцөд үндэс нэгтнээ хайж, бүр нэвтрүүлэг бэлдэж явна гэхээр санаанд багтахгүй юм?
-Бидний судалгаа зураг авалт ислам, коммунист гэсэн хоёр ертөнц рүү ханддаг. Монголын эзэнт гүрний түүхийн жинхэнэ халуун сэдэв энэ бүс нутагт илүү их байдаг л даа.Тийшээ нэвтэрч, тэнд байгаа монголчууд яаж амьдарч байгааг судлахыг хүсдэг. Ингэж судлаад долоон жил болчихжээ. Монголчууд Чингис хаан, эзэнт гүрэн, хүчирхэг байлдан дагууллаар бахархдаг. Гэтэл түүний дараа түүх яаж үргэлжилсэн бэ гэсэн асуултын хариуг хайхыг хүсдэггүй. Чингис гэж цээжээ дэлдсэнийхээ дараа бид юу хийх ёстой, түүхийн өмнө ямар хариуцлага хүлээх учиртай вэ гэдгээ боддоггүй. Бид түүхийн өмнө хүлээсэн үүргээ л биелүүлж яваа залуус. Хубилай, Зэв, Сүбээдэйн хойчис гээд удам удмаараа тасраад үлдсэн монголчууд дээр олон жилийн турш очиж байна. Бидний бусад судлаачаас ялгарах ялгаа нь явж очдог. Дунд нь амьдардаг. Эгэл жирийн амьдралаас нь үнэнийг хайдаг. Хувцас хэрэгсэл, зан заншил, ахуй байдал, хэл ярианы өөрчлөлт, нийгмийн байдлынх нь тухай судалдаг. Энэ түүхийн дараа бид нарт маш том хариуцлага үлдсэн. Долоо, найман зуун жилийн тэртээ нутгаа сахиж үлдсэн цэргүүдийн үр удам өнөөдрийг хүртэл монголчуудыг эргэж ирж авна гэсэн домог яриа, дуутай байдаг. Гэхдээ тэр нь домог биш. Яг үнэн амьдрал. Бид очоод “домог шүү дээ” гэхээр их гомддог. Тэгж итгэж хүлээдэг. Өнөөдрийг хүртэл баяр болгоноор хэзээ ирэх юм бол гэж хардаг, дурсдаг.
-Гэхдээ түүх үргэлжилж байна. Болж өнгөрсөн бүхнийг эргүүлэхийн аргагүй олон зуун өнгөрчихсөн?
-Бид нэг л зүйлийг хүсдэг. Өнөөдөр хүртэл баяр болгоноор хэзээ ирэх бол гэж харсаар байгаа тэр хүмүүсийг ядаж мэддэг баймаар байна, жаахан ч гэсэн харилцаатай байя гэж хүсдэг. Тэд өглөө бүр Монголын төлөө цайныхаа дээжийг өргөдөг. Өдөр болгон монголчуудын талаар дурсаж ярьдаг. Энэ хүмүүсийг бид яагаад мартах ёстой гэж. Яагаад эрлийз хурлийзаар нь дуудах ёстой гэж. Бидэнд хүчирхэг түүхийн дараа үлдсэн үүрэг гэж бий.
-Тэр үеийн Монголын түүхийг ярихаар их олон өнгө харагддаг. Тэр өнгөнүүдээс нэг бол хэтэрхий сайн, нөгөө бол хэт муу гэсэн туйлшрал ажиглагддаг л даа. Яг тэнд нь очихоор юу бодогддог вэ?
- Бид 2010 оны нэгдүгээр сард Иранаас ирсэн. Монголын эзэнт гүрэн тэнд 100 жил хаанчилсан. Персийг мөхөлд нь хүргэсэн бурангуй ёсыг Монголын хаад цэгцэлж, Персийг дэлхийн түүхэнд өөрийн гэсэн орон зайтай болгосон. Түүхэнд Перс гэж хүчирхэг улс байсан гэсэн тод мөрийг дарж чадсан. Гэхдээ түүхэнд, Монголын сурвалж бичгүүдэд маш цөөхөн тохиолдлыг тэмдэглэсэн байдаг. Өлзийт хааны бунхан ёстой гайхамшиг. Ийм бунхан, Монгол хааны зарлигаар байгуулсан анхны одон орон судлалын төв байдаг гэж сонссон болохоос очиж үзсэн бодитой зүйл их цөөн. Учир нь очсон судлаач бараг байдаггүй. Маруго хотод Монголын түүхийн найман дурсгал байдаг. Алхам тутамд дурсгал таардаг. Музейнуудад нь зоосыг гэхэд л зүгээр асгачихсан байдаг. “Хааны нэрээр Абага дэлдүүллэв”, “Тэнгэрийн хүчин дор Газан дэлдүүллээ” гэх зэрэг монгол бичгийн дардастай.
-Өлзийт хааны бунхан гэж сонсч байсан ч гайхамшигтай гэж дуу алдахаар баримт уншиж байгаагүй юм байна?
-Олж уншихаар эх сурвалж бараг байхгүй л дээ. Монголын түүхийн таван ботийн хоёрдугаарт нь “Өлзийт хааны шарилын сүм” гэсэн жижигхэн тайлбартай ганцхан зураг л байдаг. “Ираны түүх” гээд Америкт хэвлэсэн номноос авчихсан хэсэг л дээ. Энэ зураг бас “Монголчууд” гэсэн Оксфордоос гаргасан номон дээр байдаг. Монгол хүний нүдээр харж авсан зураг биш. Харин бид Монгол хүний нүдээр харж авсан зургийг удахгүй үзүүлнэ. Гайхмаар, алмайрмаар дурсгал гэж би ч эхэндээ бодоогүй. Энэ ордон сүндэрлэдэг Султание сууринд анхны цас орсон өдөр очсон юм. Гурван давхар. Гаднаа англи, персээр “дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж. Иран дахь Монголын үеийн дурсгал. Монгол хаан Өлзийтийн ордон” гэсэн бичигтэй. Их гоё санагдсан. Өөрийн эрхгүй огшмоор. Тэр ордонд зураг авахгүй, бичлэг хийлгэхгүй гэсэн. Гэхдээ бид нар монголчууд байна, хааныхаа ордоны зургийг авах гэсэн юм гэж гуйж байгаад авсан. 2005 онд дэлхийн өвд Монгол хааны дурсгал гэдгээр бүртгэгдсэн байдаг юм билээ. Дотор нь оронгуут найман талтай, тал бүрийн адар туурга өвөрмөц хээн чимэглэлтэй.
-Монголын гэж онцлохоор зүйл анзаарагдсан уу?
-Иран дахь Монголын үеэс энэ газар төр барьж байсан Монголын хаад дэлхийн урчуудыг авчраад монгол ухаанаар монгол хээ чимэглэлийг Персийн урлагт оруулсан нь оронгуут л ил байсан. Алхан хээ, хас хээ, өлзий хээ, түмэн насан хээ хана адраар битүү байна гээд төсөөл дөө.
-Сонин юм аа. Энэ талаар нарийн ширийн зүйлийг яагаад өнөөг хүртэл мэдээгүй байсан юм бол? -Гадныхан л энэ ордоны зураг хөргийг авч ном хэвлэлд тавьдаг л даа. Тэд монгол хээ гэдгийг мэдэхгүй. Тийм болохоор ерөнхий зургийг нь аваад байсан хэрэг. -Монгол ахуйгаа тэр чигт нь авч үлдсэн хүмүүс таарсан уу?
-Дээд монголчууд. Тэд 370 жилийн өмнө Монгол улсаас тасарсан. Гүүш хаан, Цогт тайжийн удам. Цогт тайжийн тулаан өнөөгийн БНХАУ-ын Хөх нуур мужид болсон юм. Хөх нуурын хошууд уламжлалт соёлоо мундаг авч үлдсэн. Эрт дээрээс уламжилсан нандин ёс, баяр наадамыг нь дурдвал Хадаг эргэх ёс, Шөмөр дээжлэх ёс, Архи дээжлэх ёс, Сөнгийн дээж эргэх ёс, Цай дээжлэх ёс, Урга хурмын ёс, Өрвөө өрвөөлгийн баяр, Хурмын баяр, Шинийн нэгний ёслол, Шинэ гэрийн мялаалга гээд тэр чигтээ монгол заншил. 60 мянгахан хүнтэй хэр нь Монгол сонины хороо, Монгол радио, Монгол хэвлэлийн газар Монгол их сургууль, Монгол дунд сургууль, монгол цэцэрлэг бий. Монголоо авч үлдэхийн тулд ингэдэг. Өнөөдөр энэ хүмүүс хоёр хүүхэд төрүүлэх эрхтэй. Нэг хүүхдээ их сургуулийг нь төгсгөчихөөд заавал мал дээр гаргадаг. Их үндэстэн дотор байгаа цөөн тооны монгол угсаагаа алдахгүйн тулд тэд ийм золиос гаргадаг.
-Олон зууны турш гээгдэж үлдсэн тавилан гэдэг хэцүү. Сэтгэл сэмэрч, өр зурмаар агшин тоймгүй байх. Хамгийн тод үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?
-Цагаан монголчууд дээр очих бүрд их хэцүү, өр урагдмаар байдаг. Маш буурай амьдралтай. Тэдний суурьшдаг хамгийн ойр тосгонд хүрэхийн тулд доод тал нь 8 цаг алхаж очдог газар. Бид анх очоод нэг сар байсан. Цагаан монголчууд биднийг ирлээ хэмээн бүтэн сарын турш галын наадам хийж билээ. Тэр нутагт анх очиход нэг эмээ биднийг гэртээ хүлээж аваад “ Та нар ямар их удаж ирэвээ” гээд асгартал уйлаад унасан. Эхэндээ төсөөлж хүлээж авч чадахгүй их хэцүү юм билээ. Ямар ч хамаагүй хүн шууд уйлаад унахаар их эвгүй санагдаж байсан. Дуу дуулаад өгөөч гэж гуйхаар нь “Монголын тал нутаг”-ийг дууллаа. Уйлж байна. Удсан ч үгүй эмээ дөрөв, таван хүн дагуулаад ороод ирлээ. Бидний дууг сонсгох гэсэн юм гэнэ. Дахиад л нөгөө дуугаа дууллаа. “Монгол хүний сэтгэл гэж байна, Монголын тал нутаг гэнэ ээ” гэж өөр хоорондоо ярилцаад нулимс дуслуулах нь зүрх эмтэрмээр. Дараахан нь нөгөө эмээ гараад бүр хоёр, гурван цагаар алга болчихлоо. Хүний нутагт, тэгээд засаглал нь ямар билээ гэж элдвийн юм бодогдоод. Явдаг юм билүү гээд сууж байтал эмээ орж ирснээ гаръя гэж байна. Гартал тосгоноороо цуглачихаж. Монголын дуу сонсох гэсэн юм гэнэ. Тэр тосгоны хамгийн настай хүн нь өнгөрөхдөө “За монголчууд ирнэ шүү” гэж захидаг. Хатуу түүх байгаа биз. Тэд дундад эртний алтай язгуурын монгол хэлээр ярьдаг. Бид болохоор шинэ үеийн монгол хэлээр ярьдаг. Баярллаа гэдгийг “би ёсоллоо” гэдэг. Ямага, тэмэгэ, үхэри, адагу гэж монгол галигаар ярьдаг. “Тунтрахиймаа” гээд 35 бадагтай дуутай. “Аян замд гарлаа” гэсэн утгатай нэр. “Аян замд гарсан даа Монгол хааны хүү охин, Алсын замд одсон доо, монгол аав, ээжийн үр сад, Аяндаа мэнд явсан уу, нутгийн салхи сураггүй, Ар нутагтаа үлдсэн юм уу, хэзээ эргэж ирэх юм бэ..... гэж эхэлдэг. Анх очиход цагаан монгол эмээ маань цуг явна гээд юмаа бэлдээд суучихсан. Виз, паспортны талаар ямар ч ойлголтгүй. Ойлгуулах гэж нэлээд юм болж байлаа.
-Сургийг нь дуулсан ч гэсэн очиж амжаагүй байгаа монгол угсаатан байна уу?
-Иранд 500,000 орчим монгол гар аргаар хийсэн эсгий сууцтай хүмүүс байдаг гэсэн. Гэрээ хураагаад нүүдэг. Эсгий гутал тумлайдаад хийдэг шиг эсгий нөмрөгтэй тэр хүмүүсийг Ираны судлаачид монгол угсааныхан гэдэг. Надад их сайхан санагдсан. Тийшээ очих гэж явсан ч курдуудын бослого гарч таараад биднийг тийшээ явахыг зөвшөөрөөгүй. удахгүй дахиад Иран явна. Энэ хугацаандаа очиж амжаагүй олон газраар явна гэж бодож байгаа.
-Их түүхээс бахархах зүйлээс гадна эмээмээр, сэтгэл эмзэглэмээр зүйл ч ажиглагддаг байх?
-Афганистанд монголчууд, Чингис гэж ярихад тийм ч таатай хүлээж авдаггүй. Бамяаныг эзлэн довтолж байхад хүмүүс тусламж эрэн хашгиралдаж байсан гэдэг. Одоо ч Хашгирааны хот гэдэг нэртэй газар байдаг. Өнөө хэр хашгираан сонсогддог гэж ярих хүн хүртэл таарч байсан. Чингисийн байлдан дагуулалт тэнд зөвхөн хашгирааныг үлдээсэн байдаг. Тэр үеийн айдас одоо ч арилаагүй. Харин Иранд мөнөөх довтолгооны сургаар төрөлх хотоосоо хүртэл дайжиж хоргодсон нүхэн гэрт одоо ч хүмүүс амьдарсаар байна. Яг нүдээр харахад зүрх шимширмээр юм билээ. Афганистаны дараа Иранд очихдоо нэлээд эмээж байсан ч бодит байдал дээр Монголын байлдан дагуулал зөвхөн эзлэн түрэмгийлэлийг биш бүтээн байгуулалт, соёл иргэншлийг тарьж байсан олон сайхан баримтыг нүдээр үзэхдээ өвөг дээдсээрээ үнэхээр их бахархсан.
-Танай байгууллага санхүүжилтээ хэрхэн бүрдүүлдэг вэ. Дэлхийн монгол угсаатнуудыг эрж сурж, телевизийн нэвтрүүлэг хийнэ гэдэг багагүй зардал шаардсан ажил болохоор асууж байна л даа?
-Би зураач мэргэжилтэй. Бид “Хархорин сувинер” гээд арьсан эдлэлийн жижигхэн урлантай. Урлангийнхаа ашиг орлогоор аялаж, судалдаг. Монгол залуус чаддаг зүйлээрээ Монголоо илэрхийлж, Монголынхоо төлөө ажиллаасай гэж бодож урагшаа алхдаг жирийн л нэг залуус. Яг баримт нь, бодит үнэн бидний хажууд байхад зүгээр хараад суухыг бодоогүй. Монголынхоо төлөө гэсэн залуу хүний халуун сэтгэлээр жаахан ч гэсэн юм хийе гэсэндээ ингэж ажилласаар ирлээ.