“Монголын төлөөх зүрх бүхэнд” Номын нээлтийн ажиллагааны мэдээ
Monday, 27th February 2012“Монголын төлөөх зүрх бүхэнд” Гэрэл зургийн номын нээлт 2011оны 02-р сарын 01нд Интерномын Их дэлгүүрт боллоо. Номын нээлтийн ажиллагааг МУСГЗ, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж морин хуурын аялгуугаар эхлүүлж, МУСГЗ яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, ШУА-ын дэд Ерөнхийлөгч, академич Т.Дорж, Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болд, доктор профессор Ж.Батсуурь, Соёл судлаач Ц.Санчир нар үг хэлсэн бөгөөд энэ үеэр TASAM баримтат цувралын цоморлиг болон Гэрэл зургийн үзэсгэлэнгийн дээж бүтээлүүдийг зочдод толилуулсан юм.
Уг номонд Соёл судлаач Ц.Санчир, орчуулагч судлаач Б.Цэрэн нарын сүүлийн есөн жилийн хугацаанд хаалтай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй газар орнуудыг зорьж авсан гучин долоон мянган зургаас дээжилсэн таван зуу гаруй гэрэл зураг тайлбар танилцуулгын хамт орсон байна.
Номын нээлтийн хүндэт зочдоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөх М.Батчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Олон нийттэй харилцах мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ, Тэнгэр Санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болд, ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир, ХасБанкны Гүйцэтгэх Дэд Захирал Л.Төр-Од, Оюу Толгой ХХК-ний ОНХ дэд дарга П.Баярмагнай, С.Хасар, М-Си-Эс группын ОНХ Зулбаяр, ШУА-ын дэд Ерөнхийлөгч, Академич Т.Дорж, Олон Улс судлалын хүрээлэнгийн Захирал, доктор, профессор Л.Хайсандай, Хүн Судлалын Үндэсний Төвийн Захирал доктор, профессор Ж,Батсуурь, ШУА-ын хүрээлэнгүүдийн захирлууд, шинжлэх ухааны доктор профессорууд, эрдэмтэн судлаачид, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд, Дэлхийн Монголчуудын чуулганы Ерөнхийлөгч МУСГЗ, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Гомбосүрэн, Дэлхийн Монголчуудын Чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын энх тайван найрамдлын холбооны Ерөнхийлөгч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Цахилгаан, Чингис Хаан Дээд Сургуулийн Захирал доктор Х.Лхагвасүрэн, профессор Б.Балжинням холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.