Нүүр хуудасХамтын ажиллагаа“Монголын төлөөх зүрх бүхэнд” Номын зохиогч, соёл судлаач Ц.Санчиртай хийсэн ярилцлага |
“Монголын төлөөх зүрх бүхэнд” Номын зохиогч, соёл судлаач Ц.Санчиртай хийсэн ярилцлага
Monday, 27th February 2012- Шинэ бүтээл хэвлүүлсэнд баяр хүргэе. Номынхоо талаар танилцуулна уу?
- Номын хавтасны тухай тайлбарлаж өгөөч, нэлээд өвөрмөц өнгө загвар харагдаж байна?
Номын хавтас болон сурталчилгааны самбар гээд энэ номтой холбоотой бүх хэвлэл чимэглэлүүдийг бид номынхоо зургуудаас зохиомжилж оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл бидний авсан гэрэл зургууд юм. Хавтасны зүүн дээд буланд Цаст Монголчуудын гэрийн тооно, харин баруун доод буланд “Хүн төрөлхтөний соёлын өв”-д Монгол хаан Өлзийтийн нэрээр бүртгэгдсэн Иран дахь Монгол уран барилгын адарын хээнээс зохиомжилсон.
-Номын агуулгыг манай уншигчдад цөөн үгээр хүргээч?
- Баярлалаа. “Монголын төлөөх зүрх бүхэнд” Гэрэл зургийн ном үндсэндээ хоёр хэсэг агуулга бүхий арван бүлгээс бүрдсэн. Монголын эзэнт гүрний үеэс Тархан суурьшсан Монголчуудын гарал, суурьшил, уламжлан хадгалсан угсаатны онцлог, дүр төрх, өнөөгийн аж амьдрал болон Монголчуудын дэлхийн түүхэнд нээж үлдээсэн гайхамшигт дурсгалуудын тухай өөрсдийн авсан гэрэл зургуудаа Монгол Бичиг, Кирил үсэг, Англи хэл дээр тайлбарлан толилуулж байгаа билээ. Манай ном 248 нүүр бүхий өнгөт хэвлэлээр хэвлэгдсэн.

- Номын хавтасны тухай тайлбарлаж өгөөч, нэлээд өвөрмөц өнгө загвар харагдаж байна?
Номын хавтас болон сурталчилгааны самбар гээд энэ номтой холбоотой бүх хэвлэл чимэглэлүүдийг бид номынхоо зургуудаас зохиомжилж оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл бидний авсан гэрэл зургууд юм. Хавтасны зүүн дээд буланд Цаст Монголчуудын гэрийн тооно, харин баруун доод буланд “Хүн төрөлхтөний соёлын өв”-д Монгол хаан Өлзийтийн нэрээр бүртгэгдсэн Иран дахь Монгол уран барилгын адарын хээнээс зохиомжилсон.
-Номын агуулгыг манай уншигчдад цөөн үгээр хүргээч?
-Найман зууны тэртээ Их хааны зарлигаар эзлэсэн нутгаа сахин үлдсэн Цагаан Монголчууд, Цастын Монголчууд, Шинжааны Ойрад Монголчууд, Дээд Монгол буюу Хөхнуурын Хошуудууд, Чингис хааны “мянган морьтон”-ы хойчис болох Хазара Монголчуудын тухай болон Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант Улс, Цагаадайн Хант улсын дэвсгэр дээр үлдээсэн биет соёлын ул мөр болох дэлхийн түүх соёл, шинжлэх ухаан, дүрслэх урлаг, уран барилга зэрэг олон салбарт анхдагч байсан гэдгийг баримтаар дэлгэн харуулсандаа баяртай байна.
-“ТАСАМ толилуулж байна” “Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав” гэж эхэлдэг цуврал баримтат кинонууд үзэгчдийг маш их омогшуулдаг харин ном бичих санаа хэзээнээс төрсөн бэ?
- Бид сүүлийн есөн жилийн турш Монголын эзэнт гүрний өргөн уудам нутагт судалгаа зураг авалтын багаар ажиллаж байна харин шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат цувралуудыг олон нийтийн телевизүүдээр үзэгчдийн хүртээл болгож эхлээд яг хоёр жил болжээ. Бид судалгааны зохиолуудаас гадна аян замын тэмдэглэл, нэг сэдэвт зохиол гээд хэд хэдэн номын ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлсэн. Харин тэр бүр ном зохиолд байдаггүй хаалттай сэдэв байсан, чөлөөтэй очих боломжгүй дотоодын мөргөлдээнтэй улс орнууд дахь Монголын түүхтэй холбоотой шинэ баримт мэдээллийг маш сайн нягтлаж, хянаж байж уншигчдад хүргэх учираас энэ сэдвээр анхны хэвлэлээ есөн жилийн дараа өнөөдөр л уншигчиддаа хүргэж байна.
- Нээлтийн ажиллагаан дээр үг хэлсэн эрдэмтэд танай бүтээлийг Монголын түүх, угсаатан судлалд жинтэй хувь нэмэр оруулсан дорвитой бүтээл болсон гэж олонтаа дурьдлаа. Харин энэ нүсэр ажлыг тэр тусмаа өнгөт хэвлэлээр энэ олон хэл бичиг дээр гаргахад нэлээн их зардал гарсан байх, энэ талаар?
Бид олон жилийн ажлын үр дүнгээ зүгээр зургийн цомог болгохоос илүү бүрэн хэмжээний мэдээллийг агуулсан тайлбар орчуулгатай, өнгө, загвартай ажил болгохын тулд хэвлэлд бэлтгэж, орчуулга, хөрвүүлгэ, хяналт, эх бэлтгэлийн сайн багаар ажилласан. Номын эрхлэн хэвлүүлэхэд ХасБанк, Тэнгэр санхүүгийн нэгдэл хамтарч ажилласан.
- Танай ном “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэсэн нэртэй, харин яагаад англи хэл дээр орчуулж оруулсан бэ?
- “Монголын Төлөөх Зүрх Бүхэнд” гэрэл зургийн номыг Кирил үсэг, Монгол бичиг болон Англи орчуулгатай гаргаж байгаа нь бид есөн жилийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг илүү өргөн хүрээнд хүргэхэд зориулагдсан билээ. Монгол нь хаана байгааг монголчууд мэддэг байх нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг гэж боддог учир өнөөдөр энэ ном кирил үсгээр уншигчдад хүрч байна. Дэлхийд ганц гэгддэг босоо бичгээрээ тайлбар оруулж байгаа нь Монгол бичиг үсгийн өв уламжлалаа илэрхийлэх гэсэн зүтгэл байлаа. Харин англи хэлээр тайлбар оруулсан тухайд Монголын эзэнт гүрний байлдан дагуулал, Чингис хаан гэсэн ойлголтыг гадныхан харгислал, харанхуй бүдүүлэг гэсэн агуулгаар ойлгодог нь түгээмэл. Тэгвэл зуунаар бус мянганаар тоологдох Монголын эзэнт гүрэн дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, урлаг, уран барилгад ямар олон нээлт шинэчлэл, эргэлтүүдийг авч ирсэнийг, өнөөдөр дэлхий дээр Монгол хэмээх эрхэм нэрээ угсаатны онцлогтойгоо хувцас зүүсгэл, идээ шүүс, хэлбичигтэйгээ авч үлдсэн монгол угсаатан ястнууд олон оронд аж төрөн суугаа тэр л бахдам үнэнийг дэлхийн хэлээр тайлбарлан танилцуулахыг зорьсон юм.
Дашрамд дурдахад тус номын эхний гурван бүлэг Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант улс буюу өнөөгийн Иран дахь
Монголын алдарт дурсгалуудыг толилуулж байгаа бөгөөд Хүн төрөлхтөний соёлын өв-Өлзийт Хааны Ордон зэрэг олон
зурагт баримтууд багтсан нь Иран дахь “Монголын үе”-ийн дурсгалуудын тухай Монголд анх удаагаа хэвлэгдсэн
тохиолдол ажээ.
Эх сурвалж:
НОМЫН ТҮЛХҮҮР сэтгүүл 2011.02сар №14