МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа“Монголын төлөөх зүрх бүхэнд” номын нээлт болов.
“Монголын төлөөх зүрх бүхэнд” номын нээлт болов.
Thursday, 1st February 2018
http://www.president.mn/mongolian/node/1476
Номын нээлтэд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан оролцож баяр хүргэн үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ “Хөх толбот монголчуудын түүхийн нэгэн шинэ бүтээл болох “Монголын төлөөх зүрх бүхэнд” номын хуримд Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар оролцож байгаадаа баяртай байна. Олон зууны тэртээх нүүдэлчин монголчуудын баатарлаг тэмцлийн үр дүнд байгуулсан, бараг  дэлхийн талыг эзлэх аугаа их гүрний түүхийн нэг хэсэг болох газар орноор  аялан мянга мянган бээр урт бартаат замыг туулан байж, та бидний нээлтийг нь хийж байгаа “Монголын төлөөх зүрх бүхэнд” түүхэн зураг, баримтат тайлбар бүхий гайхамшигтай номыг бүтээсэн “Тархан суурьшсан Монголчууд байгууллага”-ын хамт олонд баяр хүргэе.

Эзэн Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан улсууд, дэлхийн соёл иргэншилд монгол хаадын оруулсан гайхамшигтай хувь нэмэр, найман зууны тэртээх Их Монгол улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн монголчуудын өнөөгийн дүр төрх, тэдний амьдрал ахуйд уламжлагдан өдгөөг хүрсэн монгол угсаатны онцлог, зан заншлыг гэрэл зургаар өгүүлж, бас баримт мэдээллээр баяжуулан тодотгосон нь Монголын түүх судлалд үнэхээр чухал ач холбогдолтой юм. Монголын түүх судлалд та бүхний оруулж буй энэхүү үнэт хувь нэмэр манай орны залуу үеийг үндэстнээрээ, монголоороо, монгол хүн болсноороо бахархах нэгэн шинэ сэжмийг нээж өгч байна. Энэ номоос өвөг дээдэс маань хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улстөр, нийгмийн харилцаанд ямар хүчтэй  нөлөөлж байсныг, бас соёл, шинжлэх ухаан, уран барилгын салбарт ямар гайхалтай их өвийг бүтээж  үлдээснийг үзэгч, уншигчид олж мэдэх болно” гэж хэлэв

Тус номыг зохиогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн жил мөн “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан билээ.


Эх сурвалж:www.president.mn

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
lensky 24th November 2011

дараагийн цалингаараа танай номыг авах бодолтой байгаа энд тэнд хүмүүс Хазар Монгол дээд монгол Шинжааны монгол гэж ярих болжээ энэ бол та нарын гавьяа юм шүү. энэ тухай би хаанаас ч хэзээ ч олж уншиж байгаагүй гэх дээ Могул хэлний судалгааг 1950-иад оны дундуур япончууд хийж байжээ. би геологич хүн судалгааны маршрут ба монгол угсаатан ба хэлтэнүүдийн тархан суурьшсан байршлын зургийг сайхан гаргаад өгч болно шүү та нөхдийн судалгааны үндсэн дээр...

zorigt 2nd February 2011

Ta naraar baharhdag shu zaluusaa. Tanai kinonuudiig uzheer Nom l dutaad bh shig sanagddain. zutgej, zobj hiisen ajlaa ingeed buh suvgaar niited hurgej bgaa chini zov shuu. Sar shineer tanai nomoos avch dotnii humuustee beleglene ee. nadaas zoriulj bgaa demjleg bolog.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах