МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
www.shuud.mn
Friday, 13th January 2012
http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=13207
                  Shuud.mn цахим хуудсанд “БОСОЦГОО МИНИЙ ӨВӨРМОНГОЛЧУУД” гэсэн бичлэг тавигдан тун ч олон хүнийг омогшуулж, чамгүй цөөхөн хүнийг бухимдуулсныг уншлаа. Бичлэг зөвхөн Өвөрмонголчуудын тухай хөндсөн хэдий ч олон сэтгэгдэл дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын тухай чиглэжээ. Эдгээрийг уншаад ажил мэргэжил, мөс чанар хоёр минь намайг зүгээр суулгасангүй ийн бичиж сууна.

           Миний бие Эзэнт гүрний нутаг дэвсгэрт суурьшиж үлдсэн Монголчуудын тухай судалгаа хийж энэ л өргөн уудам газар нутгийг хэдэнтээ тойрч байгаа жирийн нэгэн судлаач. Исламын ертөнц, хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй улс орнуудыг зорин дутуу гачуу, хатуу хэцүү, хаалттай хоригтойг туулан байж Монголчуудын бахдал бадралын баримтыг нүдээр үзэж, элэг нэгтэн Монголчуудынхаа талаар сүүлийн есөн жил судлаж байна.

           Монгол улсаас гадна байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол, Буриад, Халимагаар л ойлгох өрөөсгөл хандлага нийтлэг байдаг. Тэгээд мөнөөх хуруу дарам нэрлэж мэддэг Монголчуудыгаа зугтсан урвасан, ууссан хайлсан гэх нь бүр эмгэнэлтэй санагддагийг нуух юун. Нар байхад л сүүдэр тусдаг нь ертөнцийн жам. Монгол гүрний агуу түүхийн үд хэвийх наранд нэгэн сүүдэр буусан нь дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон Монгол бахархалын тухай бодит үнэнийг нэлээн алсуур даялуулж, заримыг нь ор тас мартуулжээ.

           Үнэндээ Монголчууд дэлхийн олон улс оронд оршин сууж байна. Би энд зөвхөн өөрийнхөө судлаж байгаа уулзаж ярилцсан монголчуудынхаа тухай өгүүльеэ. Эзэнт гүрний түүхэнд арвин их үүрэгтэй, гарал суурьшлын нарийн он дараалалтай Хазара, Дээд монгол, Цагаан монгол, Цастын монгол, Дунсиань, Буриад, Халимаг, Тува, Алтай, Дагуур, Баоань, шар Ёгар, сарт Халимаг гээд бидний элэг нэгтэнүүд Афганистан, Казакстан, Киргизстан, Иран, Пакистан, Турк, Энэтхэг, Балба, Азербайжан, Узбекистан, Туркменистан, ОХУ, БНХАУ аж төрж байна. Дэлхийн 2-р дайны үед Франц, Герман, Америк руу дүрвэсэн Халимагууд, Афганы дайнаас хойш Австрали, Америк, Канад руу дүрвэсэн Хазарачуудыг ч мөн энд нэрлэх нь зохистой. Түүхийн түмэн нугачаан дунд дэлхийн энгээр тархан суурьшсан өөр олон монголчууд Монгол улсын зүг цайны дээж, сайны ерөөлөө өргөн суугаа.
           “Ирэх амьдрал гэж байгаад өөрөө сонгож болдогсон бол адуу ч болтугай болж төрөөд Монголын агаарыг амьсгалах юмсан” хэмээн нулимстай хүүрнэх газар газрын олон Монголчуудтай би уулзаж байсаан. “Олон жил хүлээсэн шүү” гэж гомдоллонгүй өгүүлэх Цагаан Монголчууд, “арай ч биднийгээ мартаагүй байлгүй дээ” гэж ам бардам хэлэх Дунсианчууд, “мөн ч хол юм даа Монгол орон” хэмээн сүүрс алдах Халимагууд, мөрөөдөлд минь нэг л улс байдаг юм Монгол хэмээн өгүүлэх Дээд Монголчуудын яриаг сонсох бүртээ Монгол Улсад минь энэ л олон монголчуудынхаа үнэн түүхийг мэддэг хүн хичнээн байдаг болдоо гэж бодогддог.
           Бидний сайн мэддэг гэдэг ч үнэн түүх, бодит амьдралыг нь төдийлөн мэдрээгүй Буриад, Халимаг, Алтай, Тува гээд Орос орны хаана ч таарсан яахын аргагүй монгол царай, дүр төрх. Зүрхэнд нь зуун дамжсан их шаналал харамсал, өнчрөл хагацал байдгийг сэтгэл нь хөдлөвөл л ярина уу гэхээс барагтай бол ам нээдэггүй тэд мөн ч их хэцүү замыг туулж, хатуу түүхийг амссан зон олон. Буриадуудын хувьд хил нь танагдаж, хэл нь устаж байна. Гучаад насны буриад залуус “бидний үеэр буриад хэл соёл дуусах байхдаа” хэмээн шүүрс алдах нь сэтгэл сэмэрмээр. Үнэндээ одоо ч арван хүн тутмын нэг нь л эх хэлээрээ ярьдаг гэхээр мөнөөх үгийг нотлох мэт.
           Найман зууны тэртээд их хаадын зарлигаар эзэлсэн нутгаа сахин хүчирхэг гүрнээсээ тасарч үлдсэн морьтон баатруудын нэгээхэн үргэлжлэл Дунсиан, Хазара, Цагаан Монгол, шар Ёгар, Баоань, Юннаны монголчууд билээ. Эдүгээ тэд оршин байгаа улс орныхоо төр нийгмийн эрхэнд суурин соёл руу шилжихийн хэрээр ирэл гарал нь бүдгэрч, угсаатны онцлог, нүүдэлчин соёл нь алдагдаж байгаа ч Монгол Улсаас зорин очих элэг нэгтнүүдээ угтан золгож, зочлон хүндлэх нь хэвээрээ.
          Орших нутаг ондоо ч омогших сэтгэл нь хамтдаа байх Цастын Монгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд маань үлгэр туульс, түүх намтар, монгол гэр, идээ цагаа, шүүс зоог, хувцас зүүсгэл, ёс заншил, ерөөл магтаал, ихэл хуур, сайвардан бүжиг, товшуур хөгжим, тод үсгээ хадгалсаар хагас мянганыг даван туулсан баатарлаг ард түмэн.

Монголын Эзэнт гүрний түүхийг бичиж үлдээсэн Персийн мэргэд Монголчуудын үнэнч шударга зан, дайчин шуурхай хөдөлгөөн, өндөр зохион байгуулалт, нягт сахилга баттай эрэмгий ард түмэн болохыг олонтаа бахдан тэмдэглэсэн байдаг. Тиймээ, Монгол гэдэг агуу Улс, эрэмгий Үндэстэн, мандал бадрал нь Тэнгэрээс соёрхолтой, амарч байгаа Арслан, алсаас дэлхийг ажиглан буй Бүргэд билээ л.
Ц.Санчир
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
muugii 16th February 2012

Bid oligtoihon boljihood mongol ugsaatnaa avah ymsan.... Yadad hodoo oron nutagt ch gsn zohion baiguulalttaigaar .. eedee ene mongol ulsiig avch yavaa humuus iim ym bodoh chadal bn uu ugui yu

эрка 7th December 2011

Санчираа чамаар их бахархаж явдаг, яаж чи минь ингэж ганцаараа энэ бүхний төлөө хөдөлмөрлөж чадаж байнаа, энэ тэнд таарахаараа гар барьж баяр хүргэх гэхээр хэтэрхий их биширчихсэндээ болдог юмуу нүүр шатчихгээд байх юм, уул нь тийм ч ичимхий залуу бишлдээ, над E-mail-ээ өгвөл их баярлана шүү, хүндэтгэсэн Эрка

эрка 7th December 2011

Санчираа чамаар их бахархаж явдаг, яаж ингэж хөдөлмөрлөж чадаж байндаа ганц бүсгүй минь, энэ тэнд таархаараа гар барьж баяр хүргэж ч чадахгүй юм, яагаад гэвэл чамайг биширч явдаг учир нүүр минь шатчихгээд ч байх шиг, надад E-mail-ээ өгвөл их баярлана шүү

dashka 6th November 2011

mongol vndsten delhiigeer dvvren bgaashvvdee

galaa 27th July 2011

odoo mongold avqiraad yaxav dee! bid uursdiiguu yaay gj bgaa uls shuu dee!!!

М. Өнөржаргал 23rd April 2011

Одоогийнхоор нэрлэгдээд байгаа улсуудын бодлогод бидний цөөхөн монголчуудыг 3 саяаас 5 сая хүргэж болохгүй монголчууд хүчирхэгжээд гүйцэгдэхгүй хэмээсэн байдаг нь бас л учиртай байх Тим ч учраас бид нар нэгдэж хоорондоо эвтэй байж энэ олон тийшээ тарж бутарсан улсууд нэгдэж нагдсэн нэг улсыг байгуулж хүчирхэг байсан тэр үеээ харуулах нь зүйтэй хэрэг гэж бодож байна. бидний ахан дүүс ийм олон газар тархан амьдарч байгаа гэдгийг Ц. Санчирын нийтлэлээс олж уншлаа. Казакын ард түмэн хаа хол хэдэн бээрээс нэгдэж ямар хүчирхэг орчин цагийн цэцэглэж яваа залуу улс гэдгээ харуулж чадаж байгааг бид санах л хэрэгтэй шүү! Бид ичих ч үгүй өвөг дээдсийнхээ асар их үнээр олсон газар шороог хэдхэн хүний гар хөл болж юу ч үгүй бас хурдтай сүтгэж байгаагаа санах л хэрэгтэй гэдгийг ойлгоорой энэ тэнд хүний нутагт чичлүүлэн байж эх нутгаа сангалзан эх нутагтаа мал болон төрж ах нутгийнхаа газар шороонд хөрвөөх юмсан гэсэн мөрөөдөл байхад чинь бид яаж байгаа билээ гэдгээ санах цаг ирсэн шүү!!!!!!

Z!gote 3rd April 2011

ug n urd n sonsoj bsan gehdee odoo negdne gedeg iu l bol tor tvsheed maani zvtgevel zarimiin ch boltgui tataj bolh l baih gehde manai mongolchuud ymar ulsuud bilee de negen dere gishged deshe garhig l hvsdeg ulsud neg l tom hudlaa amnud shde oor iu ch baihgvi nadas ehsvled azgui amitad oorsdigo orovdchloo tegcheed ted narig avch irne gj sansni ch hergvi biz end ch yalgagvi zovno ....! bi tvhere baharhaj amidarch bui nigemde gutav Hiad borjigon ovogt S.L

gan 16th February 2011

Eleg negt mongolchuudaa ezelen amidarch baigaa ene nutagtaa orguulaad bolson avchirah yumsan daa.

элэг нэгтэн 28th January 2011

Элэг нэгтэн Монголчууд минь ийм олуулаа төдийгүй монгол зан соёлоо хадгалаж үлдсэнийг уншихад сайхан байна. Үнэндээ ийм олон улс оронд Монголчууд үлдэж хоцорсон гэж мэддэггү й байлаа. нээрээл эзлэн авсан улс орнууд нүдэнд дурайн бууж байна.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах